skip to content
카운드 닫기
There are 6440 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

HomeҮүдэл эсийн тарилгаҮүдэл эсийн тарилга

GRAND PLASTIC SURGERY

Үүдэл эсийн тарилга

Буурсан дархлааг дэмжиж эрүүл амьдралын
хэв маягийг эргүүлэн авчирна.

Үүдэл эс гэдэг нь?

Үүдэл эс болох (Stem cell) нь олон тооны эсэд хуваагдах чадвартай эс бөгөөд,
хүний бие дэх бүх төрлийн эсийг шинээр үүсгэх, нөхөн сэргээх чадвартай ба анагаах ухаанд том үүрэг гүйцэтгэдэг зүйлийн нэг юм.

“Дархлааг дэмжих”

Үүдэл эсийн судсан тарилга

Үүдэл эсийн судсан тарилга нь цуснаас авсан үүдэл эсийг ялган шүүж цусанд тариснаар
залуужуулах үйлчилгээг үзүүлэх бөгөөд эсийн дархлааг дэмжиж, биеийн тэнцвэртэй байдлыг
хангаж вирус эсэргүйцэх чадварыг нэмэгдүүлнэ.
Үүдэл эс нь биеийн ядаргааг бууруулж эрч хүчийг нэмэгдүүлж дархлааг сайжруулдаг ба 3-6 сар
тутамд тууштай тариулснаар илүү үр дүнтэй байдаг.

“Хөгшрөлтийн эсрэг нөхөн сэргээх эмчилгээ”

Үүдэл эсийн тарилга

Өөхний эдийн гаралтай үүдэл эсийг өөхний эдээс олоход хялбар ба олон төрлийн эд (өөх, мөгөөрс, яс, судас) рүү хуваагдах чадвартай эс юм.
Үүдэл эсийн судсан тарилга нь бидний бие гэмтэж бэртсэн, үрэвсэл хамгийн их явагдсан хэсгийг олон үр дүнгээ шууд өгснөөр цусан дахь үрэвслийг
бууруулж цусны эргэлтийг дэмжин даралтыг хэвийн байлгаснаар зүрх судасны өвчлөл, дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулна.

  • Судсанд тарьсан үүдэл эс нь судсаар дамжин биеийг бүхэлд нь тойрч нөхөн сэргээх шаардлагатай хэсгүүдэд төвлөрч цусан хангамж дутмаг байгаа хэсэгт шинээр цус сэлбэж саадгүйгээр хүчил төрөгч болон тэжээллэг бодис нийлүүлэгдэхэд тусална.

  • Хлостеринээс үүдэн цус өтгөрч судас нарийсан хатуурвал эсүүдийн хөдөлгөөнд саад үүсч даралт ихсэх, цусан дахь даралтны эргэлт удааширч, судасны хатуурал, зүрхний шигдээс үүсэх шалтгаан болдог. Үүдэл эс нь судсаар дамжин тархаж хортой хүнд металлуудыг устгаж судсыг цэвэрлэснээр цусны эргэлтийг нэмэгдүүлж цусан дахь даралтыг хэвийн байлгахад үр дүнтэй.

“Аюулгүй байдлыг хангасан Гранд”

Үүдэл эсийн тарилга

Гранд Үүдэл эсийн систем нь эд эсийг нөхөн сэргээхэд маш сайн чанарын өндөр чанартай
үүдэл эсийг тухайн өдөрт нь ялган шүүж тарьдаг. Мөн өөрийн эсийг ашигладаг
тул дархлааг эсэргүүцэх урвал байдаггүй бөгөөд гэмтсэн, үйл ажиллагаа нь доголдсон эсийг
орлуулах үүрэг гүйцэтгэдэг тул залуужуулах болон хөгшрөлтийн эсрэг үр дүнг үзүүлнэ.

  • Үржүүлэх шаардлагатай бусад үүдэл эсийн системүүд VS Гранд Үүдэл эсийн систем
    1 төрлийн дархлааны эс Эсийн төрөл Үүдэл эсээс гадна олон төрлийн өсөлтийн эс мөн дархлааны эс гарган авах
    4-6 долоо хоногийн хугацаа шаардлагатай Шаардагдах хугацаа Тухайн өдөртөө үүдэл эсийг гарган авах
    Гар ажиллагаанаас үүдэн халдвар орох боломжтой Аюулгүйн байдал Автомажсан системээр гадны нөлөөний аюулаас сэргийлсэн
    Үржүүлгийн явцад генд өөрчлөлт орох аюултай Эсийн аюулгүй байдал Эсэд өөрчлөлт орох магадлалыг бууруулсан (Аюулгүй)
    Ялган шүүж авсан үүдэл эсийг дахин тарих боломжгүй (Хууль бус) Хуулиар зөвшөөрөгдсөн эсэх Ялган шүүж авсан үүдэл эсийг дахин тарих боломжтой (Хууль ёсны)

“Итгэл даасан эмнэлэг Гранд”

Үүдэл эсийн тарилга

Үүдэл эсийг ялгаж авахад “Тоног төхөөрөмж” хамгийн чухал үүрэгтэй.
FDA олон улсын стандартаар баталгаажсан олон улсын дээгүүрт эрэмбэлэгдэх ZB компаны BIOLOSICS хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг.

  • Гадаадад болон дотоодод
    итгэмжлэгдсэн Үүдэл эс
    Гадаад болон дотоодод үр
    дүн болон аюулгүйн байдал
    хүлээн зөвшөөрөгдсөн
    стандартын дагуу Үүдэл
    эсийн мэс ажилбар хийгддэг.

  • Сөрөг нөлөөгүй,
    аюулгүй Үүдэл эс
    Өөрийн эснээс гарган
    авч ашигладаг тул үрэвсэл
    болон сөрөг нөлөө
    үүсэхгүй.

  • Хийсвэр үржүүлэлт хийгдээгүй
    аюулгүй мэс ажилбар
    Эсийн үржүүлгийн явцад
    эс өөрчлөгдөх эрсдэл
    болон халдвар орох
    магадлалыг
    бууруулсан.

  • Хамгийн сайн
    чанарын үүдэл
    эсийг ашигладаг
    Хамгийн сайн үүдэл эсийг
    аюулгүйн байдалд шүүн авч
    үйлчлүүлэгч тус бүрт тусгайлан хийгддэг
    мэс ажилбар.

“ Үүдэл эсийн тарилга ”

Хамтад нь хийлгэвэл илүү үр дүнтэй!

Гранд Үүдэл эсийн судсан тарилгаас гадна дусал тарилга арчилгаа, арьс чангалах эмчилгээ, арьсны нэмэлт тарилга гэх мэт нэмэлт эмчилгээгээр дамжуулан илүү үр дүнг хамт авах боломжтой.

Дархлааны эсийг нөхөн сэргээхээс гадна биеийн эрүүл мэндийг дэмжиж нэмэлтээр залуужуулах үр дүнг үзүүлнэ.

  • “Шинэ эс” үүсэх үүдэл эсийн арьсны тарилга

    Цуснаас шүүн гаргаж авсан үүдэл эс нь хуваагдалд орон
    эрүүл эс үүсч залуужуулах үр дүнг өгөх эмчилгээ юм.

  • “Үсний уутанцар”-г нөхөн төлжүүлэх үүдэл эсийн үсний тарилга

    Шүүн гаргасан үүдэл эсийг үсний ургалтын чигт хуйханд гүн тариснаар,
    гэмтэж суларсан үсний уутанцар болон хялгасан судасыг бэхжүүлж үс
    болон үсний уутанцрын эсийг шинээр нөхөн төлжүүлнэ.

Үүдэл эсийн тарилгыг доорх хүмүүст санал болгож байна.

  • Дархлаагаа дэмжих эмчилгээ хийлгэх хүсэлтэй хүн
  • Цусны эргэлтээр дамжуулан БЗХӨ болон бусад өвчнийг эмчлүүлэх хүсэлтэй хүн
  • Нойргүйдэл, бие сульдах, гүн ядаргааг тайлах хүсэлтэй хүн
  • Биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих хүсэлтэй хүн
  • Эсийн суурь түвшинд хүртэл үйлчлэх залуужуулах эмчилгээ хийлгэх хүсэлтэй хүн
  • Гэмтэлтэй эсийг нөхөн төлжүүлж арьсны уян хатан чанарыг сайжруулах хүсэлтэй хүн
  • Гоо зүй болон, эрүүл мэндийг хамтад нь дэмжих эмчилгээ авах хүсэлтэй хүн

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал мэс заслын үр дүнгийн төлөө дараах зүйлсийг заавал мөрдөөрэй!

Мэс заслын өмнөх / дараах анхаарах зүйлс

МЭС ЗАСЛЫН ӨМНӨ
  • 1Мэс заслын өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирвэл зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчид мэс заслын өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Мэс засалд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд мэс заслын өдрөө хойшлуулах шаардлагатай.
  • 4Мэс заслаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үр дүнг сайн байлгахын тулд мэс заслын өмнө 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус хориглоно.)
  • 6Мэс заслын дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юм уу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
МЭС ЗАСЛЫН ДАРАА
  • 1Мэс заслын дараа 24 цагийн турш хүнд хөдөлгөөн хийлгүйгээр сайн амрах шаардлагатай.
  • 2Мэс заслын өдөр жолоо барих болон ямар нэг механик төхөөрөмж оролдохгүй байх.
  • 3Мэс засалд орсон эхний өдрөө унтахдаа толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 4Эмнэлгээс бичин өгсөн эмийг зааврын дагуу ууснаар хүчтэй өвдөлтөөс урьдчилан сэргийлнэ.
  • 5Мэс заслын 1 дэх хоног дээр мэс засалд хийгдсэн хэсэгт ариутгал хийгдэн үс угаах аргачлалыг зааж өгнө.
  • 6Үсээ угаахдаа мэс заслаас 2-3 хоногийн дараа боломжтой ч үс суулгасан хэсгийг хүчтэй үрж болохгүй.
  • 7Мэс заслын дараа 5 хоногийн турш хүнд зүйл өргөх болон хүчтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
  • 8Мэс заслын гүйцэт үр дүн 6-12 сарын дараа харагдана.
  • 9Хагалгааны төгс үр дүнг 6~12 сарын дараагаас харах боломжтой.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.