Гранд гоо сайхны эмнэлэг
Mini SubSMAS Face Lift
(жижиг зүсэлттэй
хацар завж
татах мэс засал)
Унжсан арьс болон булчинг хамтад нь сойж залуулаг төрхийг бүтээнэ
Mini SubSMAS Face Lift (Жижиг зүсэлттэй хацар завж татах мэс засал)-н онцлог
Хамгийн бага зүсэлтээр залуу дүр төрх & үрчлээ/уян хатан байдлаа сайжруулах
Mini SubSMAS Face Lift
(Жижиг зүсэлттэй хацар завж татах мэс засал)
Хагалгааны цаг 2цаг-3цаг дотор
Мэдээ алдуулалтын аргаСудсан унтуулга/
Бүтэн унтуулгаЭмнэлэгт хэвтэх Тухайн өдрөө гарна
Оёдол авах 7-14дэх хоногт
Мэс заслын арга
Mini SubSMAS Face Lift (Жижиг зүсэлттэй хацар завж татах мэс засал) : Хөгшрөлтөөс үүдэн сунаж суларсан Смас давхаргыг сойж залуужуулах мэс заслын арга юм. Нэг удаагын мэс ажилбараар үрчлээ, унжилт, арьсны уян хатан байдал V лайн нүүрний хэлбэрээ хүртэл сайжруулах боломжтой.
-
Алхам 01
Арвин туршлагатай гоо сайхны мэс заслын мэргэжилтэн эмч нар хувь хүний онцлогт тохирсон мэс заслын өмнөх дизайныг өөрийн биеэр хийж гүйцэтгэнэ.
-
Алхам 02
Чамархайн хойд хэсгийн үсэн дотроос эхлэлтэй чихний доод бөөрний хойд хэсэг хүртэл зүсэлт хийгдэн арьс болон Смас давхрага, өөхний давхаргыг сойн татаж өгнө.
-
Алхам 03
Өргөлтийн дараа үлдсэн илүүдэл арьсыг тайран, сорив үлдээхгүй тулд маш нарын оёдлыг хийж гүйцэтгэнэ.
-
Алхам 04
Нүүрний унжилт болон үрчлээг бүхэлд нь Сойн татсанаар 10 насаар залуу дүр төрхтэй харагдах боломжтой.
Арьсаа татуулаад залуужих боломжтой юу?
Гранд нь үрчлээ, унжилтын үндсэн хүчин
зүйл болох SMAS давхаргатай шандастай бэхлэн тогтооно.
Унжсан арьс болон өөхийг тогтоохын тулд суларсан Смас давхарга, шандаст зүсэлт хийн татан сойж хамтад нь бэхлэнэ.
Хөгшрөлтөөс үүдэн шандас хэсэг суларч арьс болон өөхөн давхарга доошоо суун хамрын хажуу, амны ойр хэсэг, давхар эрүү унжиж оворжуу харагдах шалтгаан болдог.
Арьс болон Смас давхаргыг хамтад нь татан сойсноор нүүр хүзүүний унжилтыг маш үр дүнтэй аргаар сайжруулах боломжтой
Суларсан шандас , арьс, өөхөн давхаргыг дээшээ сойн татсанаар нүүрний хэлбэр засарч илүү толигор залуулаг болох боломжтой
Арьсны бүтэц татагдаж сойгдсоноор залуужих үр дүн
Гранд гоо сайхны эмнэлэг Mini SubSMAS Face Lift (Жижиг зүсэлттэй хацар завж татах мэс засал)-н онцлог
-
01Нэг удаагын мэс ажилбараар унжилт, үрчлээг сайжруулна
Нэг удаагын л оролтоор унжилт, нүүрний энд тэндэх гүн үрчлээгээ арилгах боломжтой.
-
02Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсэн мэт V лайн төрх
Унжсан хацар, давхар эрүүг хүртэл сойн татаж V лайн болгоно.
-
03Удаан үргэлжлэх залуужуулах үр дүн
Хөгширсөн арьсны доод булчингын давхарга(SMAS) хамт сойгдож залуу төрхөө удаан хадгална
-
04Настайчууд ч биш залуучуудын үрчлээг ч шийдвэрлэнэ
Хацрын унжилтаас үүдэн эрүүний лайн тод биш залуучуудад маш үр дүнтэй.
-
05Хувь хүнд тохируулсан залуужуулах үйлчилгээ
Хувь хүний нүүрний харьцаанд тохируулан, үрчлээ унжилтыг шийдвэрлэх талаас нь загварлана.
Mini SubSMAS Face Lift (Жижиг зүсэлттэй хацар завж татах мэс засал) ийм хүмүүст тохиромжтой.
- Хөгшрөлтөөс үүсэлтэй үрчлээ болон унжилт ихтэй хүнд
- Хөмсөгний гол, амны хоёр хажуугийн үрчлээ, унжсан эрүүний арьсандаа санаа зовж байгаа хүнд
- Урт хугацааны бодит үр дүнтэй залуужуулах мэс заслын үр дүнг хүсэж байгаа хүнд
- Тарилгаар үрчлээ нь сайжрах боломжгүй хүнд
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг залуужуулах багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, цэвэр систем
Грандын сүүлийн үеийн эмнэлэгийн технологитой танилцаарай!
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний апратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- 7Даралтны эм уудаг үйлчилүүлэгч нь хагалгааны өдрийн өглөө 7 цагт бага зэрэг устай эмээ заавал уух шаардлагатай.
- Хагалгааны дараа
-
- 1Хагалгааны дараа гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх ба хугацаа өнгөрсний дараагаас шинж тэмдэг арилна.
- 2Хагалгааны дараа арьс татсан утас байрлалаа зөв олж эдгэх шаардлагатай ба гараараа дарж нухаж болохгүй.
- 3Хагалгааны дараах 4 долоо хоногтоо том ангайх, хүчтэй эвшээх, хүчтэй инээх зэрэг огцом амны хөдөлгөөн хийж болохгүй.
- 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
- 6Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 7Хагалгааны дараа 4 долоо хонгийн турш саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно