skip to content
카운드 닫기
There are 3844 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрБусадҮс шилжүүлэн суулгах мэс засал

Гранд гоо сайхны эмнэлэг

ҮС ШИЛЖҮҮЛЭН
СУУЛГАХ МЭС ЗАСАЛ

Зүсэлтгүйгээр үс шилжүүлэн суулгах мэс засал
Зүсэлттэйгээр үс шилжүүлэн суулгах мэс засал

Хэлбэр болон үсний амьд орших чадамж хүртэл сэтгэл ханамж дээд түвшинд

Гранд гоо сайхны эмнэлэгийн үс шилжүүлэн
суулгах хагалгааны техник

01

Маш нарын зүсэлт болон
оёдолоор сорив тогтолтыг
багасгаж чадсан арга барил

Хуйх зүсэх тохиолдолд маш нарын зүсэлт болон оёдлын аргаар залган, хагалгааны дараах соривыг багасгах болно.

02

Урт хугацаанд хадгалах
шингэнээр үсний уутанцар
болон эсийг давхар хамгаалах

Үсний уутанцар хадгалах тохиолдолд байнгын хамгаалгах шингэн хэрэглэх бөгөөд үсний эсийг болон уутанцарын эрүүл байдлыг тогтмол хадгална.

03

Маш нарын техникээр үр дүнг дээшлүүлсэн үс
шилжүүлэн суулгах хагалгаа

Эрүүл үсний уутанцарыг аван, хурдан хугацаанд маш нарын түвшинд шилжүүлэн үсний амьд байх хугацааг идэвхжүүлж өгнө.

04

Нүүрний хэлбэрийг стерео
3D хэмжээсээр тооцоолон
зураглал хийх

Толгой болон үсний чиглэл, өнцөг, өндөрийг харгалзан үзэж зөв хэлбэрийн хамгийн тохиромжит үс шилжүүлэн суулгах хагалгааг хийж гүйцэтгэнэ.

Зүсэлтгүй аргаар шилжүүлэн үсний хуйхны гэмтэлийг багасгасан арга

Зүсэлтгүйгээр үс шилжүүлэн суулгах хагалгаа(FUE)

  • Хагалгааны цаг 3 цаг ~ 4цаг дотор

  • Мэдээ алдуулалт Судсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэх Хэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах Оёдол байхгүй

Зүсэлтгүйгээр үс шилжүүлэн суулгах хагалгаа нь зүсэлтгүйгээр (Auto-direct) үсний уутанцар авах төхөөрөмж (manual punch)-г ашиглан үсний уутанцарыг аван хуйхны зүсэлтийн сорив болон үсний уутанцарын гэмтлийг багасгаж чадсан үс шилжүүлэн суулгах хагалгааны арга юм.

Зүсэлтгүйгээр үс шилжүүлэн суулгах
хагалгаа, үсний уутанцар цуглуулах арга

Auto-Direct төхөөрөмжөөр зүсэлт болон үсний уутанцарыг гэмтээхгүйгээр уутанцарыг авдаг болно.

  • Алхам 01

    Хуйхыг зүсэхгүйгээр Auto-Direct үсний уутанцар авдаг төхөөрөмжөөр уутанцарыг нэг нэгээр нь авна.

  • Алхам 02

    Үсний уутанцарыг гэмтээхгүйгээр маш болгоомжтойгоор уутанцарыг авдаг болно.

Үс шилжүүлэх үйл явц

  • Алхам 01

    Цуглуулсан үсний уутанцарыг
    байршуулах орон зайг бий болгон.

  • Алхам 02

    Шилжүүлэлт хийдэг зориулалтын төхөөрөмжинд үсний уутанцараа оруулна.

  • Алхам 03

    Цуглуулсан үсний уутанцараа маш болгоомжтойгоор суулгаж өгнө.

Зүсэлтгүйгээр үс шилжүүлэн суулгах мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хэвийн амьдралдаа хурдан эргэн орох шаардлагатай хүнд
  • Өвдөлтөнд эмзэг бөгөөд зүсэлттэй хагалгаанаас зайлсхийдэг хүнд
  • Үс авах боломжгүй бөгөөд соривжилтоос айж байгаа хүнд
  • Оёдол авхуулахаар дахин эмнэлэгт ирэх боломжгүй хүнд

Тасралтгүй үс уналтаас болж шаналж байгаа өвчтөнд ч үр дүнтэй

Зүсэлттэйгээр үс шилжүүлэн суулгах хагалгаа

  • Хагалгааны цаг 3 цаг ~ 4цаг дотор

  • Мэдээ алдуулалт Судсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэх Хэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах 1 долоо хоногийн дараа

Зүсэлттэйгээр үс шилжүүлэн суулгах хагалгаа нь толгойн ард хэсгийн хуйхыг туузан хэлбэрээр авч салгасны дараа үсний уутанцарыг үс суулгах шаардлагтай хэсэгт шилжүүлэн суулгадаг хагалгааны арга юм.
Грандад урт хугацааны туршид хуримтлагдсан хагалгаалны техник болон ур чадварт тулгуурлан үсний уутанцар авч салгах үйл явцад уутанцарын агаар алдалтын хугацааг багасган амьдрах чадамжийг дээшлүүлж өгсөн.

Үсний уутанцар авах арга

Толгойн ард хэсэгт шаантагны хэлбэрийн Strip зүсэлтээр хуйхыг авч үсний уутанцарыг салгаж өгнө.

  • Алхам 01

    Толгойн ард хэсгээс туузны хэлбэрээр хуйх болон үсний үндэсийг авч үлдсэн хуйхыг нийлүүлэн оёно.

  • Алхам 02

    Авсан хуйхыг үсний уутанцар суулгахад ашиглах хэлбэрээр хуваана.

  • Алхам 03

    Бичил дуран агшиглан үсний уутанцарын маш болгоомжтойгоор салгаж өгнө.

No-Touch аргаар үс шилжүүлэн суулгах хагалгааны явц

  • Алхам 01

    Авсан үсний уутанцарыг суулгах орон зайг бий болгоно.

  • Алхам 02

    Шилжүүлэлт хийдэг зориулалтын төхөөрөмжинд үсний уутанцараа оруулна.

  • Алхам 03

    Цуглуулсан үсний уутанцараа маш болгоомжтойгоор суулгаж өгнө.

Соривгүй оёдол

  • 01 Үс авах
  • 02 Арьснаас авах
  • 03 Соривгүй оёдол
  • 04 Соривны дээд хэсгээс үс ургах

Үс авахын төлөө хуйхыг гаргаж авсан зайг оёхдоо оёдлын шугамыг үсний уутанцарын эс байгаа хэсэгрүү оёх юм бол соривны дээд хэсгээс үс урган соривыг халхалж болдог.

Үс шилжүүлэн суулгах мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Үс уналт нь генетикийн үс уналтаас болж масс шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа хүмүүс
  • Ямар нэг гэмтлийн улмаас үс унаж байгаа хүмүүс
  • Үс уналтаасаа болоод наснаасаа овортой харагддаг бол
  • Үс уналт ихтэй, их хэмжээний үс шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа бол

Гранд гоо сайхны эмнэлэг

Үс шилжүүлэн суулгах хагалгааны гол цөм

  • Өндөр нягтралтай үс
    шилжүүлэн суулгах

    Хэвийн үсний түвшингээс өндөр нягтрал хүртэл шилжүүлэн суулгах боломжтой.

  • Эрүүл үсний уутанцар
    шилжүүлэн суулгах

    Маш жижиг зүүгээр бий болгосон нарын нүхэнд бат бэх уутанцарыг оруулан үсний үндсийг барьж авна.

  • Гулсуулж оруулах аргаар
    амьдрах чадамжийг дээшлүүлэх

    Гулсуулж оруулах арга нь үсний уутанцарыг тайрч засахгүйгээр амьдрах чадамжийг нь дээшлүүлж өгнө.

  • Зүсэлтгэй арга сонгох
    боломжтой

    Соривгүй бөгөөд зүсэлтгүйгээр хийгддэг үс шилжүүлэн суулгах хагалгааны аргыг сонгох боломжтой.

  • 3D стерео шинжилгээний
    зураглалаар натурал зөв дүр төрх

    Стерео шинжилгээ болон зөв зураглал хийснээр илүү натурал, үр дүнтэй үс шилжүүлэлт хийгдэнэ.

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа зүүн, баруун тийш хөдөлгө

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Натурал хагалгааны үр дүнгийн төлөө заавал биелүүлэх зүйлс!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

Хагалгааны өмнө
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
ХАГАЛГААНЫ ДАРАА
  • 1Хагалгааны дараа 24 цагийн турш хүнд ажил хийлгүй, аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай.
  • 2Хагалгааны өдөр жолоо барих болон удирдлага шаардлагатай техникийн хэрэгсэл ашиглаж болохгүй.
  • 3Эхний өдөр унтахдаа шархыг 30 градусын өндөрт байрлуулан унтвал хавдалтыг бууруулахад туслана.
  • 4Эмнэлэгээс бичиж өгсөн эмийг ууж байж хүнд өвдөлтийг намдаах боломжтой.
  • 5Хагалгааны 1 дэх өдөр хагалгаа хийлгэсэн хэсгийг шалган, боолт хийж хэрхэн угаах аргыг зааж өгнө.
  • 6Хагалгааны дараа 2~3 хоногийн дараагаас үсээ угааж болох ч үс суулгасан хэсгийг хүчтэй дарж болон үрж болохгүй..
  • 7Хагалгааны дараа 5 хоногийн турш хүнд зүйл өргөх болон хийхийг хориглоно.
  • 8Үс шилжүүлэн суулгасан хэсэгт тов тогтох бөгөөд өөрөө эдгэрээд унтал нь хүчээр хуулж болохгүй.
  • 9Хагалгааны төгс үр дүнг 6~12 сарын дараагаас харах боломжтой.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES