skip to content
카운드 닫기
There are 8041 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрНүүрний Яс>Гадны биетээр нүүрний хэлбэр засах

Гранд гоо сайхны эмнэлэг

Гадны биетээр
нүүрний

хэлбэр засах

Өөрийн хэмжээсээр духанд гадны биет суулгах
Язгууртан мэс засал
Урд шанааны гадны биет
Мууран мэс засал
Эрүүний гадны биет

Өөрийн мэт натураль товойлт

Грандын гадны биетээр нүүрний хэлбэр засах чадвар

01

1:1 өөрийн хэмжээсээр
хувь хүнд нь тохирсон гадны биет

Товойлгох шаардлагатай хэсгийг нарийн шинжилж хувь хүнд тохирсон гадны биетийг бүтээнэ. Өөрт тохирсон гадны биетийг ашиглан хиймэл харагдуулахгүй өөриймсгөөр асуудлыг тань шийдэж өгнө.

02

3D-CTгээр нүүрний бүтцийг нарийн
нарийвчилсан оношлогоо

3D-CT гээр нүүрний бүтцийг нарийн оношилж хагалгааны төлөвлөгөөг гаргана.

03

Хонхор хэсэгтээ хаана нь ч өөриймсөг натураль товойлт үүсгэнэ

Нүүр залуу харагдуулах товойлт хэрэгтэй хэсэгт хаана нь ч хувь хүнд нь тохирсон гадны биетийг бүтээн натураль volume үүсгэнэ.

Өөрт тохирсон гадны биетээр натураль товойлт үүсгэж залуужуулна

Хувь хүнд тохируулсан гадны биетээр духны хэлбэр засах мэс засал

  • Хагалгааны цаг30мин~ 1 цаг

  • Мэдээ алдуулалтХагас унтуулга

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах1~2 долоо хоног

Мэс заслын арга

Өөрт тохирсон гадны биетээр духны хэлбэрийг товойлгон залуужуулах мэс заслын арга юм. Хувь хүний духны хэлбэрийг хөөрхөн болгож тухайн хүний хүслийн дагуу хэлбэржүүлэн товойлгож, түүнд тохируулан гадны биетийг бүтээж натураль хэлбэрлэг духтай болгоно.

  • АЛХАМ 01

    1:1 Хувь хүнд тохирсон гадны биет хийнэ.

    Натураль харагдах гадны биетийг хийхийн тулд духны оройн хойд хэсгээс эхлэн хамрын нурууны эхлэл хүртэл шингэн гипс ашиглан хэлбэр авна.

    Шингэн гипсний хэлбэрээр хувь хүнд нь яг тохирсон гадны биет бүтээгдэнэ.

  • АЛХАМ 02

    Гадны биет суулгана.

    Соривжилтыг харагдуулахгүйн тулд духны дээд хэсгийн үсэнд зүсэлт хийнэ.

    Духны ясны яг дээрээс нь давхарлан гадны биетийг суулгаж, нарийн нямбай оёдол тавина.

Гранд гоо сайхны эмнэлэгийн
гадны биетээр дух товойлгох мэс заслын онцлог

  • 01Духны хэмжээнд нь тохируулан 1:1 гадны биет

    Хувь хүний нүүрний харьцаанд тохируулан гадны биетийг үйлдвэрлэхийн тулд 1:1 зөвлөлдөн хийгдэнэ.

  • 02Соривжилт харагдахгүй үсэн дунд зүсэлт хийнэ

    Духны дээд хэсгийн үсэн дунд зүсэлт хийх учир хагалгааны дараах соривжилт нүдэнд харагдахгүй.

  • 03Удаан хугацааны судалгаагаар батлагдсан дух товойлгох үр дүн

    Гадны биетээр дух томбойлгох мэс заслын үр дүн гадны биетийг авахаас нааш өөрчлөгдөхгүй томбогор хөөрхөн хэвээр байна

Гадны биетээр дух товойлгох мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Дух нь хэт овон товон хүн
  • Дух нь хавтгай хотгор хоосон харагддаг хүн
  • Найдвартай аргаар духны хэлбэрээ сайжруулах мэс засал хүссэн хүн
  • Товойлттой духны хэмжээтэй болохыг хүссэн хүн

Навтгар урд шанааг товойлгон залуу дүр төрхтэй болгоно

Урд шанааны гадны биет

  • Хагалгааны цаг30мин~ 1 цаг

  • Мэдээ алдуулалтХагас унтуулга

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах1~2 долоо хоног

Мэс заслын арга

Урд шанаа нь навтгар тохиолдолд нүдний доод хэсэг хотойж нүүрний талбай том харагдах магадлалтай. Урд шанааны гадны биетийг аваагүй тохиолдолд залуу томбогор дүр төрх хэвээрэй харагдана.

  • АЛХАМ 01

    Хувь хүний царай болон нүүрний хэлбэрт нь тааруулан урд шанааны гадны биетийг тохиромжит хэмжээгээр хийж өгнө.

  • АЛХАМ 02

    Уруулын дотор талд хамгийн бага зүсэлт хийн өөрийн хэмжээгээр хийгдсэн гадны биетийг суулгана.

  • АЛХАМ 03

    Хийгдсэн гадны биетийг хөдөлгөөнгүй болгон тогтоож өгнө.

Гранд гоо сайхны
эмнэлэгийн урд шанаа товойлгох мэс заслын онцлог

  • 01Нүүрний хэлбэрт нь яг тохирсон 1:1 гадны биет

    Хувь хүний нүүрний хэлбэрт тохируулан 1:1 гадны биетийг хийж тааруулна

  • 02Соривжилт харагдахгүй аман дотор зүсэлт хийнэ

    Амны дотор талд хамгийн бага хэмжээтэй зүсэлт хийн гадны биетийг суулгаж гаднаас харагдах соривжилтгүй товойлгоно.

  • 03Залуу төрхтэй харагдуулах нүдэнд илт өөрчлөлт

    Нүүрний төв хэсгийн навтгарыг хангалттай товойлгож залуу дүр төрхтэй болгоно.

  • 04Судалгаагаар баталгаажсан бодит үр дүн

    Гадны биетийг авахаас нааш товойж залуужсан хэсэг арилахгүй хэлбэрээ хадгална.

  • 05Насан туршийн үр дүн

    Суулгацыг авахгүй тохиолдолд эзлэхүүний нөлөө нь тогтмол байх болно.

Гранд гоо сайхны эмнэлэгийн урд шанаа товойлгох мэс заслын онцлог

  • Урд шанааны хэсэг өргөн нүүрний талбай нь том харагддаг хүн
  • Урд шанааны хэсэг навтгар хөгшин харагддаг хүн
  • Нүүрний төв хэсэг навтгар хамрын хажуу үрчлээ ихтэй хүн

Харц булаам дүр төрхийг бүтээх мэс засал

Мууран мэс засал

  • Хагалгааны цаг30мин дотор

  • Мэдээ алдуулалтХагас унтуулга

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах1~2 долоо хоног

Мэс заслын арга

Мууран мэс засал гэдэг нь хамар болон уруулын гүн хонхорхой хэсгийг урагш төвийлгөх мэс засал юм. Хотгор гүн хонхорхойг төвийлгөж товгор оворжуу харагдаж байгаа гүн хонхорхойн харьцааг сайжруулж хажуу талаас харагдах байдал илүү үзэсгэлэнтэй болно.

  • АЛХАМ 01

    Хамар болон уруулын хоорондох зай хэмжээг тооцоолон гадны биетийг сонгоно.

  • АЛХАМ 02

    Соривжилт үлдээдгүй аман дотор зүсэлт хийн гадны биетийг байршуулна.

  • АЛХАМ 03

    Уруулын товгор харагдалтыг багасган хажуугаасаа харагдах байдлыг зөв харагдуулж өгнө.

Гранд гоо сайхны
эмнэлэгийн мууран мэс заслын онцлог

  • 01Нүүрний хэлбэрт нь яг тохирсон 1:1 гадны биет

    Хувь хүний нүүрний хэлбэрт тохируулан 1:1 гадны биетийг хийж тааруулна

  • 02Соривжилт харагдахгүй аман дотор зүсэлт хийнэ

    Амны дотор талд хамгийн бага хэмжээтэй зүсэлт хийн гадны биетийг суулгаж гаднаас харагдах соривжилтгүй товойлгоно.

  • 03Залуу төрхтэй харагдуулах нүдэнд илт өөрчлөлт

    Нүүрний төв хэсгийн навтгарыг хангалттай товойлгож залуу дүр төрхтэй болгоно.

  • 04Судалгаагаар баталгаажсан бодит үр дүн

    Гадны биетийг авахаас нааш товойж залуужсан хэсэг арилахгүй хэлбэрээ хадгална.

Мууран мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Гүн хонхорхой нь хэт навтгар хүн
  • Товгор биш гүн хонхорхтойгоос уруул нь наашаа харагддаг хүн
  • Хамрын мэс засалтай хамт хажуу харагдах байдлаа илүү хөөрхөн болгохыг хүссэн хүн

Дутуу хөгжилтэй эрүүг төвийлгөх мэс засал

Эрүүний үзүүрийн гадны биет

  • Хагалгааны цаг1цаг ~ 1цаг 30мин

  • Мэдээ алдуулалтБүтэн мэдээ алдуулалт

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах7~10өдөр авах

Мэс заслын арга

Хагалгааны бус аргаар хувь хүний эрүүгүйн байдлыг ажин өөрт тохирсон аргаар эрүүний гадны биетийг хийнэ.

  • Алхам 01

    Амны дотор талд 2-3см зүсэлт хийнэ.

  • Алхам 02

    Зүсэлт хийсэн хэсгээр дамжуулан гадны биетийг суурьлуулж оёдол тавина.

Гранд гоо сайхны
эмнэлэгийн гадны биетээр эрүү үүсгэх мэс заслын онцлог

  • 01Эрүүгүйгээс уруул төвгөр харагдах

    Эрүүгүйгээс уруул нь төвгөр харагддаг тохиолдолд хотгор эрүүний хэсгийг гадны биетээр дүүргэн харагдах байдлыг сайжруулна.

  • 02Хамгийн тохиромжит аргаар эрүү үүсгэнэ

    Хувь хүний эрүүгүйн байдлыг ажиглан хүссэн хэлбэр хэмжээгээр нь загварлан эрүүтэй болгоно.

  • 03Ерөнхий нүүрний хэлбэртэй нь зохицсон харьцаагаар загварлана

    Нүүрний ерөнхий харьцааг авж үзэн хамгийн үзэсгэлэнтэй харагдах харьцаагаар загварлан хийнэ

Гадны биетээр эрүү үүсгэх мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Эрүүний хэмжээ жижиг дотогшоо хотгор хүн
  • Хзүзүү болон нүүрний харьцаа зааглагддаггүй хүн
  • Уруулын ойр хавьцаа үрчлээ ихтэй харагддаг хүн
  • Эрүүгүйгээс уруул нь төвгөр харагддаг хүн

Гранд гоо сайхны эмнэлэг

Дээд доод эрүүний мэс заслын аюулгүйн систем

3D CT ашигласан хагалгааны өмнөх нарын шинжилгээ

Нүүрний бүтцийг стереогоор харан шинжлэх боломжтой 3D CT-н тусламжтайгаар хагалгааны төлөвлөгөөг нарын гаргана. Мөн мэдрэлийн судас болон цус алдалт, амьсгалын хүндрэл зэргийг урьдчилан шинжлэн, аюулгүй байдлыг хангадаг.

Салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн, аюулгүй байдлыг сайжруулсан систем

Гоо сайхны мэс заслын тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг, арьсны тасаг зэрэг салбар бүрний мэргэлжтнүүдийн нэгдсэн, орчин үеийн аюулгүйн системийг бүрдүүлэн дээд доод эрүүний мэс заслын үед өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж мэс ажилбарыг хийж гүйцэтгэнэ.

Бүх салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн систем

Орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг гадны биетээр нүүрний хэлбэр засах мэс заслын багц

Багц 01

Духнаас хамар
хүртэлх нүүрний төрх
нь навтгар хүн

Гадны биетээр духны
хэлбэр засах мэс засал

Хамрын мэс засал

Гадны биетээр эрүү үүсгэх мэс засал

Багц 02

Хамрын эргэн тойрон товойлтгүй хүн

Язгууртан мэс засал

Мууран мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
ХАГАЛГААНЫ ДАРАА
  • 1Хагалгаанд орсон өдрөө мацаг барих ба 7 хоногийн турш зөөлөн хоол хүнс(зутан шөл, цэвэр жүүс, сүү гэх мэт ууж болох шингэн) хэрэглэх хэрэгтэй.
  • 2Хагалгааны дараах 3-4хоногт толгойны баривч зүүх шаардлагатай.
  • 3Аман дотор үрэвсэл шарх үүсэхээс сэргийлж хоол идсэний дараа заавал ам зайлагчаар амаа зайлан амны ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
  • 4Хагалгааны дараа хүчтэй хөдөлгөөн, гадны цохилтоос болгоомжлох хэрэгтэй.
  • 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хоногийн турш саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES