skip to content
카운드 닫기
There are 5924 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрРинопластикБҮХ ТӨРЛИЙН ХАМРЫН МЭС ЗАСАЛ

Гранд гоо сайхны эмнэлэг

БҮХ ТӨРЛИЙН
ХАМРЫН

МЭС ЗАСАЛ

Монхор хамар
Өргөн хамрын нуруу
Далий хамар
Богино хамар(шантгар хамар)
Навтгар хамар

Нүүрний дүр төрхийг тодорхойлох хамрын мэс засал

Гранд хамрын мэс заслын онцлог

01

Хэлбэр бүрт нь тохирсон
хамрын мэс заслын арга

Хамрын мэс заслын клиникийн арвин туршлага, арга барилд тулгуурлан төрөл бүрийн хүндрэлтэй хамрыг ч , хэлбэрт нь тохируулсан хагалгааны аргаар үзэсгэлэнтэй хамрыг бий болгож өгнө.

02

Гоо зүй+ чадамж хүртэлх
сайжруулалт

Гадаад гоо үзэсгэлэн болон сэтгэл ханамж бол мэдээжийн хэрэг бөгөөд чадамжийн хувьд септал мөгөөрсний далийжилт эсвэл үрэвсэлтэй тохиолдолд хамтад сайжруулах боломжтой.

03

Хос мөгөөрсний хамрын мэс заслаар хамрын
нуруу/хамрын үзүүрийн гоо сайхны мэс засал

Септал мөгөөрс болон чихний мөгөөрс хамтад нь хэрэглэн хамгийн нарын дизайн гарган хамрын мэс заслыг хийж гүйцэтгэнэ.

04

Хувь хүний дүр төрхийг нарын шинжин
1:1 тухайн хүнд тохирсон хамрын мэс засал

Хагалгааны өмнө хангалттай зөвлөгөө хийснээр өвчтөний хүссэн дүр төрхийг дүгнэн, хувь хүний дүр төрхөнд хамгийн тохирох хамрын хэлбэрийн зураглалыг хийнэ.

Өөрт тохирох хамрын мэс заслыг хайцгаая!

Бүх төрлийн хамрын мэс заслын шийдэл

Хамрын нуруу товойн дүр төрхийг ширүүн
харагдуулаад байна

Монхор хамрын мэс
засал

Хамрын нуруу хэт товгороос

Ширүүн төрхтэй харагдаад байна

Өргөн хамрын нуруунаас болоод хамар өргөн
харагдаад байна

Өргөн хамрын нурууны
мэс засал

Өргөн хамрын нуруунаас

Хамар тарсан харагдаад байна

Хамрын нуруу далийгаас болоод нүүр тэгш бус
харагдаад байна.

Далий хамарны мэс
засал

Хамрын нуруун далийлтаас

Нүүрний төв алдагдаж харагдаад байна

Хамрын үзүүр онгойгоод
хамрын нүх харагдаад байна.

Богино хамарны
(шантгар хамар) мэс засал

Хамрын үзүүр өргөгдөөд

Хамрын нүх
харагдаад байна

Хамрын үзүүр навтгараас болж хамар
том харагдагдаад байна.

Навтгар хамрын
үзүүрийн мэс засал

Хамрын үзүүр

Палбигар том харагдаад байна

Ямар ч монхор хамрыг ч дахин монхойхгүй болтол нь сайжруулана

Монхор хамрын мэс засал

  • Хагалгааны цаг1 цаг ~ 1цаг 30минут дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах1~2долоо хоногийн
    дараа
    оёдол болон бэхэлгээг
    авна

Мэс заслын арга

Монхор хамарны мэс засал нь хамрын нурууны дунд овойн гарч ирсэн ясыг аван хамрын нурууг шулуун болгон засах мэс ажилбар юм. Дахин ургах магадлалтай ясыг хүртэл тооцоолон мөгөөрс болон ясыг тогтоодог учир монхор хэсэг нь дахин бий болох эрсдэлийг бууруулан зөв тэгш хамрын хэлбэрийг бий болгоно.

  • Тохиолдол 01

    Ердийн хамар + Монхор хамар

    Ерөнхийдөө намхан биш хамрын нурууны яс болон мөгөөрс овойн гарч ирсэн тохиолдолд хусан шулуун хэлбэрт оруулан засах боломжтой.

  • Тохиолдол 02

    Намхан + Монхор хамар

    Монхор хамрыг засангаа имплант (өөрийн мөгөөрс, арьс ) зэргийг хамтад ашиглан намхан хамрыг өндөрлөнө.

  • Тохиолдол 03

    Бүхэлдээ том + Монхор хамар

    Хамар нь том тохиолдолд монхор хэсгийг аван зүсэлт хийн ясыг нийлүүлэн зөв хэлбэрийг бий болгоно.

Монхор хамрын мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамрын нуруу товойн дүр төрх нь ширүүн харагддаг хүнд
  • Хамрын нуруу нь өндөрч хамрын нурууны шугам овгор товгор хүнд
  • Монхор хамарны мэс засал хийлгэсэн боловч дахин товгор хэсэг нь үүссэн хүнд
  • Дахин ургах эрсдэлгүй монхор хамарны мэс заслыг хайж байгаа хүнд
  • АЛХАМ 01

    Хамрын нурууг нарийсгахын тулд хамрын ясны дээд талд зүсэлт хийнэ.

  • АЛХАМ 02

    Ясыг хөдөлгөхийн тулд хамарны хоёр талын ясыг зүснэ.

  • АЛХАМ 03

    Зүссэн хамарны ясыг дотогш нийлүүлэн хамрын зузаан болон хэлбэрийг сайжруулна.

Өргөн хамрын нурууны мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамрын яс нь бүхэлдээ том хүнд
  • Хамрын нуруу нь дэлгэгдэн өргөн харагддаг хүнд
  • Өргөн хамрын нуруунаасаа болоод бодит өндрөөсөө хамрын өндөр нь намхан харагддаг хүнд
  • Хэт монхор хамартайгаас болоод засах хагалгаанд орсны дараа хамрын нуруу хөндлөн болон хамрын өндөр өргөн харагддаг хүнд

Далийсан хамарнаас болоод чадамжийн хувьд үүссэн асуудлыг хүртэл сайжруулна

Далий хамарны мэс засал

  • Хагалгааны цаг1 цаг ~ 1цаг 30минут дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах1~2долоо хоногийн
    дараа
    оёдол болон бэхэлгээг
    авна

Мэс заслын арга

Далий хамар нь гоо сайхны асуудлаас гадна , далийлтаас үүдэлтэй хамар битүүрэл, хамрын хөндийн үрэвсэл гэх мэт чадамжын асуудалд нөлөөлөл өгдөг. Гранд гоо сайхны эмнэлэгийн далий хамрын мэс засал нь гоо сайхан, чадамж үрэвсэл өвчлөл зэргийг нэг дор хамтад нь шинжилж засна.

  • Тохиолдол 01

    Хамрын үзүүр нэг талруу далий байгаа тохиолдол

    Хамрын үзүүр далий тохиолдолд мөгөөрс болон арьс шилжүүлэн суулгалтаар далийсан хэсгийг нөхөн засах боломжтой

  • Тохиолдол 02

    Хамрын яс далий тохиолдолд

    Хамрын ясны хоёр тал болон гол хэсгийг зүсэн хамрын ясыг зөв байрлалд оруулна.

  • Тохиолдол 03

    Септал мөгөөрс далий тохиолдолд

    Септал мөгөөрсний далийсан хэсгийг аван шаардлагатай тохиолдолд хамрын голыг өөрийн эдээр тогтоон далий хамрыг засна

Далий хамрын мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамрын яс болон септал мөгөөрс нь далий хүнд
  • Урд талаас нь харахад хамар далий харагдаж байгаа хүнд
  • Далий хамарнаас болоод хамартай холбоотой өвчин болон асуудалтай байгаа хүнд
  • Хамрын мэс заслаар хийсэн имплант нь далий харагдаж байгаа хүнд

Шантгар хамрыг засан зөв дүрхийг бий болгох

Богино хамрын мэс засал

  • Хагалгааны цаг1 цаг ~ 1цаг 30минут дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах1~2долоо хоногийн
    дараа
    оёдол болон бэхэлгээг
    авна

Мэс заслын арга

Шантгар хамар, богино хамрын мэс засал нь хамрын мэс заслууд дундаа хүнд хагалгаандаа ордог. 3D CT –ээр муруйсан хэсгийн ясыг шалган үзсэний дараа хагалгааны зураглалыг гарган маш нарынаар хагалгааг хийдэг бөгөөд төгс үр дүнд хүрэхийн тулд туршлагатай гоо сайхны мэс заслын мэргэжилтнүүдээр мэс ажилбар хийлгэхийг зөвлөдөг байгаа.

  • Тохиолдол 01

    Хөмсөгний гол намхан тохиолдолд

    Ийм тохиолдолд зөвхөн хамрын нурууг өндөрлөх аргаар ч хамрын эхлэл хэсгийн өндөрийг давхар өндөрлөх боломжтой.

  • Тохиолдол 02

    Хамрын үзүүр дээш эргэсэн хэлбэртэй тохиолдолд

    Хамрын нуруу болон үзүүр өндөр боловч, зөвхөн хамрын үзүүр нь эргэцэн хэлбэртэй тохиолдолд септал мөгөөрс болон хавирганы мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийг доош нь уртасган богино хамрыг янзлах боломжтой.

Богино хамрын мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамар нь богино, хамрын үзүүр нь эргэсэн хэлбэртэй хүнд
  • Хамрын урт нь хэвийн боловч урд талаас харахад хамрын нүх нь тод харагддаг хүнд
  • Хамрын хагалгаанаас шалтгаалан хамрын үзүүр өөрчлөдсөн хүнд
  • Өмнө нь хамрын хагалгаанд орсон боловч мэдэгдэхүйц үр дүн гараагүй, дахин хагалгаа хийлгэх хүсэлтэй хүнд

Навтгар хамрын үзүүрийг хөөрхөн хэлбэрээр сольцгооё!

Навтгар хамрын мэс засал

  • Хагалгааны цаг1 цаг ~ 1цаг 30минут дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авах1~2долоо хоногийн
    дараа
    оёдол болон бэхэлгээг
    авна

Мэс заслын арга

Навтгар хамар нь мөгөөрс жижигтэй, хамрын үзүүрийн арьс зузаанаас болоод навтгар харагдах тохиолдол их байдаг. Навтгар хамрын тэс засал нь шаардлаггүй өөхийг авч, мөөгөөрсийг нийлүүлэн хамрын үзүүрийг зөв төгс хэлбэртэй болгодог хагалгаа юм.

  • Тохиолдол 01

    Хамрын хоёр талын мөгөөрс зузаан тохиолдолд

    Мөгөөрсийг маш жижиг зүсэн, нийлүүлэн бэхлэнэ. Дэлгэгдсэн зүүн болон баруун талын мөгөөрсийн дунд чихний мөгөөрс, септал мөгөөрс зэргийг оруулан хамрын үзүүр болон нүхийг нарын харагдахаар хагалгааг хийнэ.

  • Тохиолдол 02

    Хамрын хоёр тал дэлгэгдсэн хэлбэртэй тохиолдолд

    Мөгөөрсийг жижиг зүсэн хоёр талыг нь бэхлэн баруун зүүн талыг нийлүүлэн доод хэсэгтэй холбогдох септал мөгөөрсийг дээш өргөн, өндөр болгох хагалгааг хийнэ.

  • Тохиолдол 03

    Хамрын үзүүрийн өөх, арьс

    Өөхийг нь аван хамрын үзүүрийг өндөр болгоно. Хамрын үзүүр навтгар болон нуруун ерөнхийдөө намхан тохиолдолд өөрийн биетийг ашиглан хамрын нуруу болон хамрын үзүүрийг өргөж өгнө.

Навтгар хамрын мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамрын үзүүр том бөгөөд навтгар хүнд
  • Хамрын хоёр тал нь өргөн, хамрын үзүүр нь навтгар дэлгэгдсэн хүнд
  • Хамрын үзүүр нь хэтэрхийн дугуй хэлбэртэй хүнд
  • Хамрын хоёр талын өөх болон арьс зузаанаас хамрын үзүүр бүдүүн харагддаг хүнд

Хамрын мэс засалд ашигладаг материалууд

Өөрт тохирох хамрын мэс засалд ашигладаг материалуудыг мэдэж авцгаая

Хамрын нуруунд имплант, хамрын үзүүрт өөрийн биетийг ашигладаг бөгөөд хувь хүн бүрт тохирох хамрын хэлбэрт нь тохирсон материалыг ашигладаг байгаа.

Өөрийн эс

Хиймэл гадны биет

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг хамрын мэс заслын багц

Багц 01

Хотгор харагддаг царай

-Духнаас хамар хүртэл-

Бүх төрлийн хамрын
мэс засал

Өөх шилжүүлэн суулгах
мэс засал

Багц 02

Жижиг нүдтэй тохиолдол

-Нүд ам хамар нь жижиг тохиолдолд-

Бүх төрлийн хамрын
мэс засал

Давхрааны мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, цэвэр систем

Грандын сүүлийн үеийн эмнэлэгийн технологитой танилцаарай!

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Цэвэр агаарын
систем

Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлэгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлж чаддаг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид байрлуулж, ариутгасан угаалгыг халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөө хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчүүдийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний апратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Залуужуулах мэс заслын эмнэлэг

2019 Healthy Life Forum

Оросын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Лее Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал-Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах хагалгааны салбар

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харъяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
Хагалгааны дараа
  • 1Хагалгааны дараах нэг хоёр өдөртөө хамраас цус гарах магадлалтай ба эн э үед зөөлөн алчуураар дарж арчина.
  • 2Хагалгааны дараахамрын нуруу үзүүр хэсэг байраа олж бэхжтэл наалт болон гипсээр бэхлэнэ. Энэ үед наалтыг хүчээр хуулж болохгүй.
  • 3Хагалгааны дараа эхний сар нүдний шил зүүж болохгүй ба нусаа хүчтэй нийж болохгүй.
  • 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай. 4 дэх өдрөөс бүлээн жин тавивал зохимжтой.
  • 6Хамрын нурууны хаван ихэвчлэн 7 дахь хонгоос буух ба хөмсөг хоорондын хэсгийн хаван буухад хн хүний биеийн онцлог нөлөөлнө.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хонгийн турш халуун саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES