skip to content
카운드 닫기
There are 2392 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрНүүрний ЯсЭрүүний үзүүрийн мэс засал

Гранд гоо сайхны эмнэлэг

Эрүүний
үзүүрийн
мэс засал

Эрүү үүсгэх мэс засал
Урт эрүүг багасгах мэс засал
Өргөн эрүүг хасах мэс засал

Сэтгэл татам эрүүний үзүүрийн гоо сайхан болон гажиг заслыг хамтад нь

Гранд эрүүний үзүүрийн мэс заслын ур чадвар

01

Цаг үетэйгээ зохицсон өөрт тохирсон эрүүний
үзүүрийн загвар

Тухайн цаг үеийн эрүүний үзүүрийн загварыг харан мөн өөрт тохирсон төрхийг харжүзэн мэс засал хийгдэнэ.

02

3D-CT гээр нүүрний
бүтцийг нарийн судлана

3D-CT гээр нүүрний бүтцийг тодорхой судлан хагалгааны төлөвлөгөөг гаргана.

03

Үзэсгэлэнтэй зөв төрхийг
бүтээх нарийн загвар

Нүүрний ерөнхий төрхийг авж үзэн хувь хүнд тохирсон загварчилгааг гаргана.

04

Гоо сайхан талаас нь ч
эрүүл мэнд гажиг засал талаас нь ч сайжруулна

Үзэсгэлэнтэй харагдахаас гадна эрүүл мэнд талаасаа ч үр дүнг мэдрэнэ.

Хувь хүнд тохирсон аргаар хийгдэх

Эрүү үүсгэх мэс засал

  • Хагалгааны цаг1цаг-1цаг30мин

  • Унтуулах аргаБүтэн нойрсуулах

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах7-10дахь хоног дээр

Мэс заслын арга

Хувь хүний эрүүний хэлбэр болон өөрчлөхийг хүсэж буй загварыг харгалзан үзэж мэсийн болон мэсийн бус арга шаардлагатай гэж үзвэл яс тайрах гэх мэт олон төрлийн аргаар мэс засал хийгдэнэ.

  • Эрүүний доод буланд 2-3см жижиг зүсэлт хийнэ.

    Зүссэн хэсгээрээ дамжуулан хувь хүнд тохирсон хэмжээтэй гадны биетийг хийн оёдол тавина.

    Алхам 01

    Гадны биетээр эрүү дүүргэн үүсгэх

  • Хэвлий, өгзөг, гуяны аль нэг хэсгээс өөх авч цусыг ялган цэвэр өөх болгон боловсруулна.

    Зүсэлт хийлгүй тарилгаар дамжуулан загварчилж авсан өөхөөрөө эрүү үүсгэн шахна.

    Алхам 02

    Өөрийн өөхөөр эрүү дүүргэн үүсгэх

  • 2-3см зүсэлтээр дамжуулан эрүүний ясыг тайрна.

    Тайрсан ясаа урагш нүүлгэн эрүү үүсгээд бэхлэгчээр бэхэлж оёдол тавина.

    Алхам 03

    Эрүүний ясыг түрэн эрүү гаргах

Гранд гоо сайхны эмнэлэг
Эрүү үүсгэх мэс заслын онцлог

  • 01Эрүүгүйгээс үүдсэн шүднийтөвийлтийг засна

    Эрүүгүйгээс үүдсэн уруул болон шүдний төвийлтийг эрүү үүсгэснээр сайжруулан зөв төрхтэй харагдуулна.

  • 02Хамгийн тохиромжтой аргаар эрүү үүсгэнэ

    Хувь хүний эрүүний байдлыг харгалзан хүссэн загвараар нь өөрт тохирсон аргаар эрүү үүсгэнэ.

  • 03Ерөнхий нүүрний зохицол нь таарсан үзэсгэлэнтэй төрхтэй болгоно

    Нүүрний хэлбэрийг харгалзан үзэж хамгийн зөв төрхөнд тааруулсан загварыг гаргана.

Эрүү үүсгэх мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой.

  • Эрүү нь жижиг дотогшоогоо орсон харагддаг хүн
  • Хүзүү болон нүүрний тусгаарлалтгүй хүн
  • Уруулны үрчлээ гүн олон салаа харагддаг хүн
  • Эрүүгүйгээс болоод уруул нь төмбийж урагшаа харагддаг хүн

Урт эрүүг багасган жижиг нүүртэй, илүү залуулаг төрхөөр өөрчилнө

Өргөн эрүү нарийсгах мэс засал

  • Хагалгааны цаг1цаг-1цаг30мин

  • Унтуулах аргаБүтэн нойрсуулах

  • Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй

  • Оёдол авах7-10 өдөр

Мэс заслын арга

Эрүү нь өргөнөөс нүүрний доод хэсэг нь том хоосон харагддаг тохиолдолд өргөн эрүү багасгах мэс заслаар дамжуулан нүүрний төрхөө сайжруулах боломжтой. Дөрвөлжин эрүү багасгах мэс засалтай хамт өргөн эрүү багасгах мэс заслыг хийх тохиолдолд зөөлөн нарийхан нүүртэй болох боломжтой.

  • Алхам 01

    3D-CT эмчилгээ болон мэргэшилтэнгээр дамжуулан зурагласан
    төлөвлөгөөний дагуу эрүүг зүснэ.

  • Алхам 02

    Зүссэн ясны дунд хэсгийг аван үлдсэн ясыг хооронд нь нийлүүлж өгнө.

  • Алхам 03

    Ясыг бэхлэн тогтоон зүссэн хэсгийг цэвэрлэн оёдол тавина.

Гранд гоо сайхны эмнэлэг
Өргөн эрүү багасгах мэс заслын онцлог

  • 01Өнцөгтэй өргөн эрүүг ч нарийсгана

    Эрүүний үзүүрийн өргөнг засан эрүүний ясны хэлбэрийг нарийн зөөлөн харагдахаар загварлана.

  • 02Салбар салбарын нэгдсэн систем

    Гоо сайхны мэс засал, арьсны тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг

  • 03Нүдэнд тусахуйц нарийхан зөв хэлбэртэй эрүүний өөрчлөлт

    Нүүрний ерөнхий хэлбэрийг авч үзэн харьцаанд нь тохируулж нарийхан эрүүтэй болгоно.

Өргөн эрүү багасгах мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой.

  • Эрүү нь өргөн том хүн
  • Эрүүний үзүүр нь U хэлбэртэй бөөрөнхий хүн
  • Нүүрний доод хэсэг нь хүнд харагддаг эрэгтэйлэг мэдрэмжтэй хүн

Гранд гоо сайхны эмнэлэг

Дээд доод эрүүний мэс заслын аюулгүйн систем

3D CT ашигласан хагалгааны өмнөх нарын шинжилгээ

Нүүрний бүтцийг стереогоор харан шинжлэх боломжтой 3D CT-н тусламжтайгаар хагалгааны төлөвлөгөөг нарын гаргана. Мөн мэдрэлийн судас болон цус алдалт, амьсгалын хүндрэл зэргийг урьдчилан шинжлэн, аюулгүй байдлыг хангадаг.

Салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн, аюулгүй байдлыг сайжруулсан систем

Гоо сайхны мэс заслын тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг, арьсны тасаг зэрэг салбар бүрний мэргэлжтнүүдийн нэгдсэн, орчин үеийн аюулгүйн системийг бүрдүүлэн дээд доод эрүүний мэс заслын үед өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж мэс ажилбарыг хийж гүйцэтгэнэ.

Бүх салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн систем

Орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг эрүүний үзүүрийн мэс заслын багц

Багц 01

Жижиг өргөн доод эрүү

Эрүү үүсгэх мэс засал

Уруулын төгсгөл өргөх мэс засал

Багц 02

Урт эрүүнээс үүдсэн хөгшрөлт

Урт эрүү багасгах мэс засал

Өөх шилжүүлэн суулгах мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
ХАГАЛГААНЫ ДАРАА
  • 1Хагалгаанд орсон өдрөө мацаг барих ба 7 хоногийн турш зөөлөн хоол хүнс(зутан шөл, цэвэр жүүс, сүү гэх мэт ууж болох шингэн) хэрэглэх хэрэгтэй.
  • 2Хагалгааны дараах 3-4хоногт толгойны баривч зүүх шаардлагатай.
  • 3Аман дотор үрэвсэл шарх үүсэхээс сэргийлж хоол идсэний дараа заавал ам зайлагчаар амаа зайлан амны ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
  • 4Хагалгааны дараа хүчтэй хөдөлгөөн, гадны цохилтоос болгоомжлох хэрэгтэй.
  • 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хоногийн турш саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES