Гранд гоо сайхны эмнэлэг
ӨӨХ СОРУУЛАХ
МЭС ЗАСАЛ
Өөх соруулах мэс засал
Мини өөх соруулах мэс засал
Эмэгтэйлэг хөхний хэлбэр засах мэс засал
Акюү скалф өөх бутлан соруулах
Хүссэн хэсэг, өөх соруулах хүссэн хэмжээнд нь тохируулсан аргаар
Гранд гоо сайхны эмнэлэгийн Өөх соруулах мэс заслын онцлог
Өөрт тохирсон хагалгааны төлөвлөгөөний дагуу гуалиг болох
Гранд гоо сайхны эмнэлэгийн өөх соруулах мэс заслын шийдэл
Гуалиг биеийг бүтээх тэнцвэрт хэмжээсээр биеийн хэлбэр засах мэс ажилбар
Гурвалсан хэмжээст өөх соруулах мэс засал
Хагалгааны цаг2 цаг ~ 3цаг дотор
Мэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй
Оёдол авах7 хоногийн дараа
Мэс заслын арга
Гранд гоо сайхны эмнэлэгийн гурвалсан хэмжээст өөх соруулах мэс засал нь Waterjet + Power Liposuction + Accu lift лазер цацраг туяаны аргуудыг нэгтгэн тухайн хэсэг болон биеийн онцлогыг шинжлэн үр дүнтэйгээр өөх соруулах мэс заслын хөтөлбөрийг санал болгоно.
өөх соруулах арга
-
01
Бүх хэсэгт тохируулсан аргаар хийх боломжтой
-
02
Системчлэгдсэн хавдалт буулгах эмчилгээг хийн хэвийн амьдралд хурдан ороход нь туслах болно.
-
03
Маш жижиг өөхийг ч хайлуулан арьсыг бат бэх болгох эмчилгээгээр арьсны унжилтыг сайжруулна.
-
04
Хавдалт болон хөхрөлт нь хүн бүрийн онцлогоос хамааран өөр өөр байх ч системчлэгдсэн эмчилгээгээр хэвийн амьдралдаа хурдан ороход туслах болно.
Гурвалсан хэмжээст өөх соруулах мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Биеийн бүх хэсэгт өөхжилт их хүнд
- Хэвлий, гуя, гар, хөлийн булчин, нүүр зэрэг бусад хэсгүүдэд өөхжилт ихтэй хүнд
- Арьс нь овгор товгор бөгөөд биеийн хэлбэрээ засахыг хүссэн тохиолдолд
- Хоолны дэглэм барихгүйгээр богино хугацаанд биеийн хэлбэрээ засахыг хүссэн хүнд
Өөх болон хөхний булчирхайг натурал аргаар мэс хүргээгүй мэт
Эмэгтэйлэг хөхний хэлбэр засах мэс засал
Хагалгааны цаг1 цаг ~ 1цаг 30 минут дотор
Мэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй
Оёдол авах1~2 долоо хоногийн дараа
Гинекомасти
Эмэгтэйлэг хэлбэр гэдэг нь эрэгтэй хүний хөх эмэгтэй хүний хөхтэй адил хөгжсөн шинж тэмдгийг хэлнэ. Эмэгтэйлэг хөхний хэлбэрийг засах мэс засал нь жижиг зүсэлтээр өөхийг соруулан хөхний булчирхайг авч, хагалгааны дараах сорви бараг үлдээхгүйгээр натурал аргаар багасгах аргыг хэлнэ.
-
Өөх соруулах
Хөхний хөгжил нь их биш өөхжилтөөс шалтгаалан хөх томорсон тохиолдолд
- Хөхний доод хэсэгт 0.5mm-н зүсэлт
- Каннуллаагаар дамжуулан өөх соруулах
-
Хөхний булчирхай авах
Хөхний булчирхай хэт хөгжин хөх томорсон тохиолдолд
- Хөхний толгойн доод хэсэгт 2~3cm-н зүсэлт
- Дурангын аппрат ашиглан хөхний булчирхайг авах
Эмэгтэйлэг хөхний хэлбэр засах мэс заслыг ямар тохиолдолд хийлгэх вэ?
- Хөх товойн гарт баригддаг тохиолдолд
- Хөхний толгойны хэсгээр товгор бөгөөд тойргын хар нь хэвийн хэмжээнээс хэт том тохиолдолд
- Хөхний толгойн хэсгээр бүхэлдээ эмэгтэй хөх мэт товойн гарч ирсэн тохиолдолд
- Хөхний толгойны ойр орчмыг барихад хатуу бөгөөд хөхний булчирхай баригдаж байгаа тохиолдолд
- Таргалттай биений хөх нь тойрог хэлбэрээр унжсан тохиолдолд
- Хөхний дасгал их хийсэн ч хөх булчин болж өөрчлөгдөхгүй байгаа тохиолдолд
Бат бэх хэлбэрийг бий болгох жижиг хэлбэрийн лазер арга
Акюү өөх хайлуулалт
Хагалгааны цаг30 минут ~ 1цаг дотор
Мэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй
Оёдол авахОёдол байхгүй
Мэс заслын арга
Акюү өөх хайлуулах лазераар өөхний эсийг хайлуулан коллагеныг идэвхжүүлдэг залуужуулах ажилбаруудын нэг юм. Акюү скалпаар өөхийг хайлуулсны дараа өөх нь өөрөө гадагшилдаг боловч илүү үр дүнтэйгээр өөхийг багасган өрөвсөл гарах эрсдэлийг багасгахын тулд каннулл-г ашиглан соруулдаг болно.
болох үр дүн
завьжны өөх
Акюү өөх хайлуулах мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Зүсэлтгүйгээр залуужуулах хүсэлтэй хүнд
- Нүүрэндээ өөхжилт ихтэй ерөнхийдөө бандгар хүнд
- Хацрын өөх ихтэй, жавжны өөхжилтэй ихтэй хүнд
- Эрүүний шугам унжин сунсан харагдаж байгаа тохиолдолд
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг биеийн галбир засах мэс заслын багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- ХАГАЛГААНЫ ДАРАА
-
- 1Хагалгааны дараах эхний өдрөөс 3дахь өдөр хүртэл шингэн ялгарч гарах ба тэр хугацаанд хөхрөлт хавдалт ихсэх магадлалтай.
- 2Баривчийг хагалгааны дараах өдрөөс боолтоо авхуулсаны дараагаас өмсөнө. Хавангаа буулгаад арьс барьцалдан эдгэх хүртэл 2-3сарын турш тууштай өмсөх шаардлагатай.
- 3Хөнгөн шүршүүрт нүхлэлт хийсэн хэсэг эдгэрсэний дараа буюу 7 дахь хонгоос орох боломжтой.
- 4Эдгэрэлтийн хугацаандаа хүчтэй гадны нөлөөнөөс болгоомжлох хэрэгтэй.
- 5Огцом гудайх, доошоо харж унтахаас зайлсхийх хэрэгтэй ба, зөөлөн өндөр дэрийг толгой доороо эвэн зүрхнээсээ 20-30градусын өндөрт цээжээ байрлуулан унтана. Энэ нь хаван болон өвдөлтөнд нэмэртэй.
- 6Хагалгааны дараах эхний 2 хоногт хаван ихсэх тул 3дахь өдөр хүртэл хүйтэн жин сайн тавин 4дэх өдрөөс эхлэн бүлээн жин тавина.
- 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи хэрэглэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд 3-4 долоо хонгийн дараагаас хэрэглэх боломжтой.
- 8Хагалгааны дараах 3 долоо хонгийн турш халуун саун, хэт халуун ваннтай усанд орохгүй байх хэрэгтэй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно