skip to content
카운드 닫기
There are 4956 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрЭмнэлэгийн танилцуулгаАюулгүй байдлын систем

Алдаагүй, Нарийн, Нямбай

Гранд гоо сайхны эмнэлэг нь өвчтөний аюулгүй
байдлыг хамгийн тэргүүнд тавина

Гранд
Аюулгүйн систем

Аюулгүй байдлыг голчилсон систем, нягт нямбай мэдээ алдуулалтаар эмнэлэгийн
эрсдэлээс урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа явуулж байгаа

Аюулгүй байдлыг голчилсон систем

  • 01

    Асран хамгаалагч цаг тухайд нь харах боломжтой CCTV хяналтын систем

  • 02

    Гэнэтийн аюулаас сэргийлэн урьдчилан бэлтгэгдсэн мэдээ алдуулалтын мэргэжилтэн эмч нар.

  • 03

    Мэдээ алдуулалтын үед шүд гэмтэхээс сэргийлэн хоолойнд маск хэрэглэнэ.

  • 04

    Мэдээ алдуулах эм dantrorell-ийг байнгын бэлэн байлгана.

  • 05

    Их сургуулийн эмнэлэгийн стандартын орчин үеийн тоног төхөөрөмж, тогтолцоот систем

  • 06

    Мэс заслын эндүүрэл гарахаас сэргийлэн хагалгааны өрөө бүр тодорхой нэршилтэй

  • 07

    Мэс заслын аюулгүй байдлын төлөө 50-аад төрлийн мэс заслын өмнөх шинжилгээ

  • 08

    Нягт нямбай ариутгал, халдваржилтаас урьдчилан сэргийлэн нянгийн устгал, ариутгалын систем.

01

Асран хамгаалагч
нь CCTV хянах систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь мэс засалд орж буй өвчтөн итгэлтэй тайван хагалгаанд орох нөхцөлийг хангаж урьдчилан бүртгүүлсэн өвчтөний асран хамгаалагчид мэс заслыг ажиглах зөвшөөрөлийн бичгийн бичүүлэн заагдсан өрөөнөөс мэс заслын бүх үйл явцыг шууд хянах боломжыг олгодог.

02

Мэдээ алдуулалтын
мэргэшсэн 2 суурийн эмчтэй

Эрүү нүүрний хэлбэр засах мэс засал, дээд доод эрүүний мэс засал, хөхний мэс засал, биеийн хэлбэр засах мэс засал гэх мэт хүнд хэлбэрийн мэдээ алдуулалттай мэс заслуудад жоохон ч гэсэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж мэдээ алдуулалтын мэргэшсэн суурин 2 эмч хянан ажиллаж байна. Мэдээ алдуулалтын мэргэшсэн эмч нь өвчтөний байдлаас хамааран тохирсон мэдээ алдуулалтын эмийг хийн мэдээ алдуулалтын төрлийг сонгон өвчтөний хүчилтөрөгчийн ханалт, зүрхний хэмнэл, даралт зэргийг шалгаж хагалгаа эхлэхээс дуусах хүртэл өвчтөний хажууд хянан ажиглана. Мэдээ алдуулалтын суурийн эмчтэй эсэх нь тухайн эмнэлэгийн аюулгүй мэс заслын үндэс сууринд чухал нөлөө үзүүлдэг.

03

Гранд нь өвчтөний аюулгүй байдлын төлөө
олон төрлийн сүүлийн үеийн мэдээ алдуулалтыг ашигладаг.

  • ETCO2
  • интубацийн дуран
  • мөгөөрсөн хоолойн гуурс

Гранд гоо сайхны эмнэлэг нь мэдээ алдуулалтын хяналтын системээр дамжуулан амьсгалыг тодорхой хянах боломжтой дээд зэрэглэлийн ETCO2-г ашигладаг. Бүтэн мэдээ алдуулалтын төлөө интубацийн дуран(intubation endescope) мөн мөгөөрсөн хоолойн гуурс (igel) ашиглан тохь тухтай, аюулгүй мэс заслын үр дүн гарах болно.

Төгс сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр Гранд нь бүтэн мэдээ алдуулалтын үед өвчтөний байдлыг хамгийн тухтай сайнаар байлган хагалгаанаас үүдэлтэй хууч өвчний сэдрэл, эрсдэл, хагалгааны дараах мэдээ алдуулалтаас үүдсэн таагүй байдлыг эрс багасгана.

04

Мэдээ алдуулалтын эрсдэлийн эмчилгээ

Мэдээ алдуулалтын эрсдэлийг эмчлэх Dantrorel

Өвчний эрсдэл 0.0006% -иар маш бага боловч ерөнхий унтуулгатай мэс заслын үед мэдээ алдуулалтын гаж нөлөө (гэнэтийн халалтаас үүдсэн саажилт өвчний шинж тэмдэг)илрэх магадлалтай тул "Дантролен" -аар тоноглогдсон байдаг. "Дантролен нь маш ховор эм бөгөөд гоо сайхны мэс заслын олон эмнэлэгт байдаггүй боловч Грандад хангалттай байдаг ба манай эмнэлэг өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч бүх нөхцөл байдалд бэлтгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

05

Их сургуулийн томоохон эмнэлэгүүдтэй дүйцэхүйц
сүүлийн үеийн гэнэтийн ослын тоног
төхөөрөмжийн систем

  • Биеийн температурыг хадгалах төхөөрөмж
  • Хяналтын
    систем
  • AED зүрхний дефибриллятор
  • UPS гэнтийн тог нийлүүлэгч
  • Яаралтай
    тусламжийн тэрэг

06

Хагалгаа хийх эмчийн
жинхэнэ нэршил

1:1 хариуцсан эмч нь зөвөлгөө, хагалгаа, эмчилгээ хүртэл бүх үйл явцад хамт байж орлон хагалгаа хийх эрсдэлгүйгээр эхнээс нь дуустал нь хариуцлагатай хандана.

07

Хагалгааны өрөөний
ариутгал цэвэрлэгээний систем

Өвчтөн халдваржихаас урьдчилан сэргийлэн хагалгааны тасагт агаар цэвэршүүлэгчийг суурьлуулсан ба бүх эмнэлэгийн багаж хэрэгсэлийг ариутгалд оруулж халдваргүйжүүлэн цэвэрлэдэг. Мөн өвчтөний эмнэлэгийн хувцас, хагалгааны хувцас, хагалгааны дэвсгэр, эмчийн халат, ажилчдын дүрэмт хувцасыг мэргэжлийн ариутгалын газар даатган бохирдол үүсэх бүх эрсдэлээс хамгаалан ажиллаж байна.

08

Хагалгааны өмнөх шинжилгээ

50-аад төрлийн
Хагалгааны өмнөх нэгдсэн шинжилгээ

3D-CT гэх мэт 50-аад төрлийн нэгдсэн нарийн шинжилгээнд хамруулан хагалгааны дараа үүсэж болзошгүй хууч өвчний сэдрэл зэргээс урьдчилан сэргийлэн, аюулгүй мэс засал хийх боломжтой эсэхийг дүгнэсний үндсэн дээр хагалгаа хийх шийдвэрийг гаргана.

Цэвэр цэмцгэр аюулгүй

Гранд цэвэрлэгээний систем

Агаар
цэвэршүүлэлт

Өвчтөнг халдвар авахаас сэргийлсэн тоос, бохирдолыг соруулан агаар цэвэршүүлэх машиныг мэс заслын өрөөнд байрлуулсан.

Эмчилгээний
багаж хэрэгсэл

Бичил биетийн бохирдол авахдаа амархан эмнэлгийн багаж хэрэгслийг маш нямбай ариутган халдваржилтаас сэргийлэн ажиллаж байна.

Угаалга,
ариутгалын газар

Өвчтөний хувцас, эмч нарын халат зэргийг мэргэжлийн ариутгалын газартай хамтран нэг бүрчлэн ариутгуулж халдвар, үрэвсэл зэргээс сэргийлэн нарийн ариутган ажиллаж байна.

Хэвтэн
эмчлүүлэх тасаг

Гадаад өвчтөнүүд хагалгааны дараа эдгэх хүртэлээ эмнэлэгт хэвтэхээр тухтай эмнэлэгийн өрөөг бүрдүүлэн мэргэжлийн сувилагч нараар арчилгаа, сувилгаа хийлгэн хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES