skip to content
카운드 닫기
There are 3787 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрХөхӨөх шилжүүлэн хөх томруулах мэс засал

ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ

Өөх шилжүүлэн
хөх томруулах
мэс засал

Хоосон оргисон хөхөндөө өөх шилжүүлэн дүүргэе

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс заслын онцлог

01

Бие нь шулуухан
Хөх нь дүүрэн

Хэрэггүй илүүдэл өөхийг соруулан хөхөнд суулган дүүргэж өгнө. Илүү өөх болон хөхний асуудлаа хамтад нь шийдэж болно.

02

Маш нарийн цэвэр өөхөөр
дүүргэх учир натураль мэдрэмжтэй

Эрүүл цэвэр өөрийн өөхийг хэрэглэн хөхний хэсэг бүрт суулган гадны биетгүй натураль зөөлөн мэдрэмж мэдрэгдэнэ.

03

Шилжүүлэн суулгах хүртэл өөх
сэргэг байж өөхний тогтоцыг нэмэгдүүлнэ.

Чадамгай мэргэшсэн эмч нар сүүлийн үеийн repacket тоног төхөөрөмжийг ашиглан соруулсан эрүүл өөхийг ашиглан өөхний тогтоцыг нэмэгдүүлнэ.

04

Гадны биет хийлгүй дүүргэж
өөрийн өөхөөр гадны биетийг орлуулна.

Хөхний мэс засал хийлгэмээр ч гадны биет хийлгэмээргүй байгаа бол натураль мэдрэмж төрөх өөрийн өөхөөр дүүрэн хөхтэй болох боломжтой.

Илүүдэл өөхөө ч соруулан, хөхөө сэрвийлгэх

Хоёр үр дүнг хамтад нь

  • Давуу тал 01

    Хэрэггүй өөхөө соруулан биеийн галбираа нарийсгах

    Хажуу харвин, гуяны дотор талын хэсэг гэх мэт энгийн үедээ анхаарал татаж байсан хэсгүүдийг эрсдэлгүй соруулна.

  • Давуу тал 02

    Соруулсан өөхөө тэр чигт нь хөхний хоосон хэсэгт суулгана.

    Соруулсан өөрийн өөхийг нь хөхний хоосон хэсэгт хэсэгчилэн суулгаж дүүрэн натурал сэрвэгэр хөхтэй болгоно

Гадны биетгүй дүүрэн хөхтэй болгоно

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал

  • Хагалгааны цаг2цаг-2цаг 30мин дотор

  • Мэдээ алдуулалт Бүтэн мэдээ алдуулалт

  • Эмнэлэгт хэвтэх Хэвтэхгүй

  • Оёдол авах 7 хоног

Мэс заслын арга

Гадны биет хийлгүй өөх шилжүүлэн хөх томруулах мэс заслаар илүү натураль дүүрэн хөхтэй болох боломжтой. Өөрийн өөхийг хэрэглэх учир биенээс эсэргүүцсэн үйлдэл л үзүүлэхгүй бол аль ч өнцгөөсөө хөхний хэлбэр нь өөриймсөг, натураль мэдрэмжтэй ба хөдөлгөөнд ч саадгүй.

“Нарийн” ба “Хэсэгчилсэн “ ээс хариултыг олно

Грандын өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал

Нарийн өөх суулгалтаар дүүрэн хөхтэй болно

Хөхний том нь өөхний бүтцийн их багын хэмжээнээс хамаарна. Гранд нь өөрийн өөхний эдэд соруулсан нарийн бүтэцтэй өөхийг нэмэн төрөлхийн мэт дүүрэн хөхтэй болгоно.

Хэсэгчилсэн өөх суулгалтаар хорчийдоггүй хөхтэй болъё

Нэг дор хэт их хэмжээний өөхийг суулгах тохиолдолд муу нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Хялгасан судасны тархалт болон нягтралыг бодож үзэн тохиромжтой хэмжээний өөхийг суулгаснаар өөхний тогтоц нь ч удаан байж илүү сэрвэгэр хөхтэй болох боломжтой.

Гранд гоо сайхны эмнэлэгийн
Өөх шилжүүлэн суулгах үйл явц

  • 01

    Репетк тоног төхөөрөмжөөр эрсдэлгүй өөх соруулалт

  • 02

    Репетк төхөөрөмжөөр өөхийг боловсруулах

  • 03

    Зөөлөн цэвэр өөхийг нь л үлдээнэ

  • 04

    Цуснаас гематопоэтийнүүдэл эсийг аван боловсруулна

  • 05

    Гематопоэтийнүүдэл эс+цэвэр өөх

  • 06

    Өөх шилжүүлэн суулгадаг каннуларуу нарийн өөхийг суулгана

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал хийгдэх хэсэг

  • Размер томруулах

  • 2 өөр хэлбэр засах

  • Дээд хөхний товгор

  • Доод хөхний товгор

  • Гадна хөхний товгор

  • Дотор хөхний товгор

  • Хэсэгчилсэн хэсгийн товгор

  • Гадны биетийн давтан мэс засал болон хөх шинээр үүсгэх

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Гуя хэвлийн хэсэгтээ өөхлөлт ихтэй, хөхөө томруулах хүсэлтэй хүн
  • Биеийн хэлбэртэй нь харьцуулахад хөх нь жижигхэн хүн
  • Хөхний имплант хийлгэхээс зайлсхийж байгаа хүн
  • Натуралиар хөхөө томруулах хүсэлтэй хүн
  • Хэт хоолны дэглэм барьсанаас хөхний размер нь огцом багассаг хүн
  • Төрсөний дараа хөхний размер нь багассан хүн

ӨМНӨ & ДАРАА

before & after

Дэлгэрэнгүй зургыг нэвтэрсний дараа үзэх боломжтой.

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP.

Гранд гоо сайхны эмнэлэг Хөхний мэс заслын багц

Багц 01

Овон товон
хэвлийн хэсэг

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал

Хэвлийн хэлбэр засах мэс засал

Багц 02

Хотгор нүүр

Өөх шилжүүлэн хөх томруулах мэс засал

Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Натурал хагалгааны үр дүнгийн
төлөө заавал биелүүлэх зүйлс!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

Хагалгааны өмнө
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
Хагалгааны дараа
  • 1Хагалгааны дараа 48цагийн турш болж өгвөл гараа ашиглахгүй тайван амрах шаардлагатай.
  • 2Хагалгааны дараах 2 7 хонгийн турш мөрнөөс дээш гараа өргөж болохгүй ба хүнд юм өргөж болохгүй.
  • 3Хөхний наалт нь цус алдалт болон эдгэрэлтэнд чухал үүрэгтэй учраас дур мэдэн хуулж болохгүй.
  • 4Хөнгөн шүршүүрт хагалгааны дараах 7 дахь хонгоос орох боломжтой.
  • 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хонгийн турш саунд орж болохгүй.

Эмчилгээ хийсний дараа хавдар, хөхөрсөн нь тухайн хүний ​​биеийн чанар онцлогоос хамаарч өөр өөр байдаг.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES