Гранд гоо сайхны эмнэлэг
Өгзөг өргөх
мэс засал
Өгзгөнд өөх шилжүүлэн суулгах мэс засал
Өгзгийг томруулан биеийн харьцааг сайжруулах өгзөгний мэс засал
Гранд Өгзгөнд өөх шилжүүлэн суулгах мэс заслын онцлог
Цэвэр өөрийн өөхөөр гадны биетгүй өгзөгний мэс засал
Өгзгөнд өөх шилжүүлэн суулгах мэс засал
Хагалгааны цаг2цаг-3цаг дотор
Мэдээ алдуулалт Судсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх Хэвтэхгүй
Оёдол авах 7өдрийн дараа оёдлыг авна
Хэвлий эсвэл гуяны өөх
Гадны биетгүй өгзөгний мэс засал
Өгзгөнд өөх шилжүүлэн суулгах мэс засал нь хэвлий юмуу гуяны өөхийг соруулан товойлт бага өгзгөнд шилжүүлэн суулгах мэс ажилбар юм.
Репетит системээр соруулагдсан өөхийг л шилжүүлдэг учраас үрэвсэл, өөх тос шохойжилтгүй натураль үзэсгэлэнтэй гадны биетгүй
өгзөгний хэлбэр засах гоо сайхны мэс засал юм.
-
Алхам 01
Хэвлий болон гуяны өөхийг соруулан авна. (Их хэмжээгээр соруулах боломжтой)
-
Алхам 02
Репетит системээр цэвэр өөхийг нь шүүнэ.
-
Алхам 03
Өөх шилжүүлэн суулгаснаар уян хатан үзэсгэлэнтэй өгзөгний хэлбэрийг загварлана
Грандын өгзгөнд өөх шилжүүлэн
суулгах мэс заслын онцлог
-
01Гуяны хэлбэр засаж харагдуулах үр дүн
Гуяны өөхийг соруулах тохиолдолд гуянаас өгзөг, бэлхүүсний шугам хүртэл натураль зөв галбиртай харагдана.
-
02Репетит системээр тогтоцыг сайжруулсан
Соруулсан өөхөнд агаар нэвтрэхийг боломжгүй ба репетит системээр дамжуулан өөхний эд эсийн тогтоцыг сайжруулан мэс ажилбар хийнэ.
-
03Гадны биетгүй натураль өгзөгний мэс засал
Хиймэл силикон ашиглахгүй өөрийн өөхийг л суулгах учир натураль үзэсгэлэнтэй харагдана.
Өгзгөнд өөх шилжүүлэн суулгах нь ийм хүмүүст тохиромжтой
- Өгзөг нь навтгар оцойлгож томсгох шаардлагатай хүн
- Гадны биет хийлгүй өгзөгөө томруулах хүсэлтэй хүн
- Гуя болон хэвлийн галбираа ерөнхийд нь сайжруулахыг хүссэн хүн
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг өгзөг өргөх мэс заслын багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- ХАГАЛГААНЫ ДАРАА
-
- 1Хагалгааны дараах эхний өдрөөс 3дахь өдөр хүртэл шингэн ялгарч гарах ба тэр хугацаанд хөхрөлт хавдалт ихсэх магадлалтай.
- 2Баривчийг хагалгааны дараах өдрөөс боолтоо авхуулсаны дараагаас өмсөнө. Хавангаа буулгаад арьс барьцалдан эдгэх хүртэл 2-3сарын турш тууштай өмсөх шаардлагатай.
- 3Хөнгөн шүршүүрт нүхлэлт хийсэн хэсэг эдгэрсэний дараа буюу 7 дахь хонгоос орох боломжтой.
- 4Эдгэрэлтийн хугацаандаа хүчтэй гадны нөлөөнөөс болгоомжлох хэрэгтэй.
- 5Огцом гудайх, доошоо харж унтахаас зайлсхийх хэрэгтэй ба, зөөлөн өндөр дэрийг толгой доороо эвэн зүрхнээсээ 20-30градусын өндөрт цээжээ байрлуулан унтана. Энэ нь хаван болон өвдөлтөнд нэмэртэй.
- 6Хагалгааны дараах эхний 2 хоногт хаван ихсэх тул 3дахь өдөр хүртэл хүйтэн жин сайн тавин 4дэх өдрөөс эхлэн бүлээн жин тавина.
- 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи хэрэглэхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд 3-4 долоо хонгийн дараагаас хэрэглэх боломжтой.
- 8Хагалгааны дараах 3 долоо хонгийн турш халуун саун, хэт халуун ваннтай усанд орохгүй байх хэрэгтэй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно