skip to content
카운드 닫기
There are 9941 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрАрьс судлалБАТГАНЫ АРЧИЛГАА

Гранд гоо сайхны эмнэлэг

БАТГАНЫ
АРЧИЛГАА

Батга / батганы ул мөр / сорвины арчилгаа
PDT(Photo Dynamic Therapy)
Арьс гуужуулах үйлчилгээ

Бүх төрлийн арьсанд тааруулсан батганы арчилгаа

БАТГА АРЧИЛГААНЫ ОНЦЛОГ

01

Арьсны төрөл тус бүрт
тохирсон цогц эмчилгээ!

Туршлагатай арьсны эмч тухайн хүний ​​арьсны төрөлд дүн шинжилгээ хийж эмчилгээний хамгийн тохиромжтой төлөвлөгөөг гаргадаг.

02

Шинж тэмдэг, нөхцөл байдалд тааруулсан
эмчилгээний цогц хөтөлбөр!

Шинж тэмдгийн хүндийн байдал, нөхцөл байдлын дагуу янз бүрийн эмчилгээний хөтөлбөрийг батга, сорвийг эмчлэхэд ашигладаг.

03

Үргэлжилсэн арчилгаагаар
батга давтагдахаас сэргийлсэн!

Арьсны үхсэн эс, үрэвслийг намдааж, арьсны ерөнхий өнгийг сайжруулж, батга дахин гарахаас сэргийлнэ.

БАТГАНААС БОЛЖ ЭМЗЭГ БОЛСОН АРЬСЫГ
ГРАНДААС CLEAR

  • Арга 01

    Батганы эсрэг эрчимт эмчилгээ

  • Арга 02

    Шинэ арьс төлжүүлэх сорвины эмчилгаа

  • Арга 03

    Пигментацийг арилгах

  • Арга 04

    Батга давтах магадлалыг багасгах арчилгаа

Батга бүрийг үндсэн шалтгааныг нь олж эмчлэх

ТӨРӨЛ БҮРИЙН БАТГА

  • Түгээмэл батга

    • Толгоотой хар батга
    • Толгоогүй цагаан батга
  • Үрэвсэлтэй батга

    Дотор талын бохирдол нь үрэвсэлтэй болоод улааж хүндүүр орсон батга
  • Идээтэй батга

    Идээ нь ил тод харагдаж буй цагаан болон цусан төрлийн идээтэй батга
  • Гүн суусан батга

    • Том, гүн батга
    • Арьсан дотор гүн талд мэдрэгдэх хэмжээтэй том батга
  • Цистийн батга

    Арьсан дахь үрэвсэл бүхий улаан батга

Эмчилгээний хөтөлбөр

  • Тос&Уух эм

    • Үрэвсэл багасгах, үхмэл арьсны үүсэлтийг багасгах
    • Арьс арчилгаан үйлчилгээтэй хавсаргаж хийвэл үр дүн UP!
  • INTRACELL

    • Хэт их шүүрэл үүсэх, сорвины эмчилгээ
    • Архаг үрэвсэлтэй батганы эмчилгээнд сайн!
  • PDT

    • Тосны булчирхай, батганы бактерийг устгах
    • Үрэвсэлтэй батганы эсрэг үр дүнтэй
  • IPL ЛАЗЕР

    • Чөлөөт радикал үүсгэж, батганы бактерийг устгана
    • Батга, пигментацийн эсрэг үр дүнтэй
  • ГУУЖУУЛАЛТ

    • Үхсэн арьсны эс, өөх тосыг тусгай зориулалтын химийн бодисоор гуужуулах
    • Үрэвслийг арилгах, батганаас урьдчилан сэргийлэх, арьсны өнгийг сайжруулах

Улаан ба бараан өнгийн пигментийг арилгах

БАТГАНЫ СОРВИНЫ ЭМЧИЛГЭЭ

  • Улаан батганы сорви

    Эрүүл арьсны эд эс устаж тус газар нь үрэвсэл үүсэн цусны судаснаас үүдэн өнгөний хувирал үүснэ.
  • Хар , бор батганы сорви

    Батганаас болон мелланин их хэмжээгээр ялгаран арьсны доод давхаргат нөлөөлснөөс арьсны харлалт үүсдэг.

Эмчилгээний хөтөлбөр

  • IPL(Сэллег)

    • Чөлөөт радикал үүсгэж, батганы бактерийг устгана
  • Лазер тонинг

    • Олон төрлийн арьсны өнгөний асуудал шийдэхэд үр дүнтэй
  • Ион Чо Пресисес

    • Арьсны доод давхаргад цайруулах витамин С хийгдэнэ
    • Арьсны өнгө сэргээнэ, тусгайлан цайруулна
  • Цайруулах тос

    • Арьсны өнгөний эд эсийг нөхөн сэргээнэ
    • Мелланин их хэмжээгээр үүсэхийг багасгана.

Олон төрлийн соривжилтонд тохирсон соривны эмчилгээ

Соривжилтын төвлөрсөн эмчилгээ

  • Аргачлал 01

    Хотойсон соривжилтыг олно.

  • Аргачлал 02

    Арьсны доод давхаргыг сэдээн соривжилтын хэсгийн коллаген элластинийг нөхөж өгнө.

  • Аргачлал 03

    Соривжилтын хэсэг дээш өргөгдөн сорив цэвэрхэн жигд харагдана.

Эмчилгээний хөтөлбөр

  • Арьсны холбогч эдийг тайрах мэс засал

    • Бөөрөнхий соривонд үр дүнтэй мэс ажилбар
    • Зориулалтын зүүг ашиглан шөрмөсийг тасалдаг арга
  • PRP арьс нөхөн төлжүүлэх

    • Өөрийн цуснаас авсан PRPг соривтой хэсэгт хийх арга
    • Хүчтэй арьсны нөхөн сэргээлт, арьс дахин төлжүүлэх
  • Интраселл

    • Хүссэн хэмжээний гүндээ бичил зүүг шигтгэн лазер идэвхит цацрагаар сэдээлт өгөх
    • Коллаген нөхөн сэргээж, арьс дахин төлжүүлэх
  • Er-Yag лазер

    • Апратаар дамжуулан арьсны соривжилт болон гүнийг цэвэрлэх
    • Соривжилт болон арьсны толигор байдал нөхөн сэргээхэд маш сайн тохирдог
  • Cross dot reel

    • TCA эмийг соривжилттой хэсэгт хийнэ
    • Арьсны хальсан давхаргаас эхлэн өөрийн арьс дээшилж хүтгэр сорив эмчлэгдэнэ.

Батганы бактерийг устган тослогжилтыг багасгаж, хурдацтай батгажилтыг эмчлэнэ

PDT эмчилгээ

  • Аргачлал 01

    Гэрэл шингээгчийг нэвтрүүлэн тослогжилт болон батганы бактеритай хэсэгтээ шингээж өгнө.

  • Аргачлал 02

    LED долгионыг нягтлан, гэрэл шингээгчийн шингээсэн батганы бактери болон арьсны бохирдолын тослогыг устгана.

  • Аргачлал 03

    Батганы бактери устгана, арьсны хэрэггүй тослогжилт багасан цэвэрхэн арьстай болно.

Эмчилгээний хөтөлбөр

Ангилал Эмчилгээний давтамж Эмчилгээний тоо Ямар хүнд хэрэгтэй эмчилгээ вэ?
MILD PDT 2 долоо хоног 3-5-с дээш удаа
  • Батгатай арьс
  • Хэт Тослог арьс
Интенсивь PDT 4 долоо хоног 3аас дээш удаа
  • Хэт үрэвсэлт батга
  • Батганы соривжилт ихтэй батгатай арьс
Types MILD PDT Intensive PDT
Treatment interval 2 Weeks 4 Weeks
Number of sessions 3~5 Sessions 3 Sessions
Target
  • Acne skin
  • Excessive sebum production
  • Severe inflammatory acne
  • Acne skin with severe acne scar

Батганы эмчилгээ болон урьдчилан сэргийлэхийг хамтад нь

Арьсны гүн цэвэрлэгээ

  • Аргачлал 01

    Арьсны гүнд онцгой эмийг шахан арьсны гүн дэх бохирдол , илүүдэл муу зүйлсийг зөөллөн гадагшлуулдаг.

  • Аргачлал 02

    Хэт удсан арьсны муу өнгөр болон нүхжилтийн бохирдолыг цэвэрлэнэ.

  • Аргачлал 03

    Арьсны хэт хэрэггүй тослогжилт багасан арьс үрэвсэн батгажих нь багасна.

Эмчилгээний үр дүн

  • 01 Батганы ул мөр, арьсны өнгө сайжрана
  • 02 Арьсны өнгө цайруулна
  • 03 Батгажилт, нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ.

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, цэвэр систем

Грандын сүүлийн үеийн эмнэлэгийн технологитой танилцаарай!

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Цэвэр агаарын
систем

Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлэгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлж чаддаг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид байрлуулж, ариутгасан угаалгыг халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөө хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчүүдийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний апратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Залуужуулах мэс заслын эмнэлэг

2019 Healthy Life Forum

Оросын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Лее Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал-Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах хагалгааны салбар

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харъяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Үр дүнтэй эмчилгээ хийхийн тулд дараах зүйлсийг анхаараарай!

ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ АРЧИЛГАА

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАРАА
  • 1Эмчилгээ хийснээс хойш хэдэн өдрийн турш үйлчилгээ авсан хэсэг нь улаан болж, түлэгдэх мэдрэмж төрж болно. Энэ нь шинэ арьсыг шинэчлэх явцад тохиолддог шинж тэмдэг бөгөөд тухайн шинж тэмдгүүд нь цаг хугацааны явцад аажмаар сайжирдаг.
  • 2Нүүрээ сайтар угааж, хангалттай зөөлөн чийгшүүлэгч тос түрхээрэй.
  • 3Гараа үргэлж цэвэр байлгаж, халдваргүйжүүлсэн гараар батга шахахаас татгалзаарай.
  • 4Эмчилгээний хугацаанд арьсны эмчийн зааврыг дагаж амьдралын хэв маяг, хоолны дэглэмийг дагаж мөрдөх хэрэгтэй.
  • 5Эмчилгээ хийсний дараа хэт ягаан туяанд өртөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Гадуур гарахдаа SPF30 ба түүнээс дээш нарнаас хамгаалах тосыг 3-4 цаг тутамд түрхэж байгаарай.
  • 6Лазераар эмчилсний дараа яр шархны хатсан цусыг хүчээр арилгаж болохгүй бөгөөд өөрөөр нь эдгэрэх боломжийг олгох хэрэгтэй.
  • 7Эмчилгээний хугацаанд архи уух, тамхи татахаас аль болох татгалзаарай.
  • 8Эмчилгээ хийсний дараа долоо хоногт эрчимтэй дасгал хийх, саун, уурын өрөөнөөс зайлсхийх хэрэгтэй.

Эмчилгээ хийсний дараа хавдар, хөхөрсөн нь тухайн хүний ​​биеийн чанар онцлогоос хамаарч өөр өөр байдаг.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES