skip to content
카운드 닫기
There are 9165 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрНүүрний Яс Мэсгүйгээр нүүрний хэлбэр засах

Гранд гоо сайхны эмнэлэг

Мэсгүйгээр
нүүрний

хэлбэр засах

Акюү Скалф
Хацрын өөхөн булчирхай авах мэс ажилбар
Өндөр долгионы аппратаар эрүүний булчин багасгах мэс ажилбар

Мэсгүйгээр өөрчлөгдөх нүүрний хэлбэр

Гранд мэсгүйгээр нүүрний хэлбэр засах арга

01

Мэсгүйгээр 1:1 хувь хүнд нь тохирох аргаар
нүүрний хэлбэрийг өөрчлөх

Арьс болон булчин, өөх зэргээс шалтгаалсан тэгш бус нүүрний хэлбэрийг мэсийн бус аргаар сайжруулах боломжтой.

02

3D-CT –ээр Нүүрний бүтций
нарийн оношлох

3D-CT-ээр нүүрний бүтцийг нарын шинжилсний үндсэн дээр мэс ажилбарын төлөвлөгөөг гаргана.

03

Шаардлагатай дүүргэлтийг хийн
нүүрний хэлбэрийг амилуулна

Нүүрэн дэх шаардлагагүй өөх болон булчинг аван, дүүргэлт шаардлагатай хэсгийг амилуулан нүүрний ерөнхий хэмжээсийг тэнцвэржүүлж сайжруулна.

Хацрын өөх болон эрүүний өөхийг соруулан, уян хатан чанарыг сэргээх үр дүнтэй

Акюү Лифт

  • Хагалгааны цаг30 мин ~ 1цаг дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авахБайхгүй

Акюү лифт хийгдэх хэсгүүд

Акюү лифт нь акюү скалф гэх жижиг лазер ашиглан нүүрэнд хуримтлагдсан шаардлаггүй өөхөн бүтцийг хайлуулан, арьсны уян хатан чанарыг нөхөн сэргээх мэс бус аргаар хийгдэх арга юм.

  • Өөх соруулах
    аргаар нүүрний
    талбайг багасгана

  • Уян хатан чанарыг
    сайжруулснаар
    илүү тод V-лайн

  • Хурдан хугацааны
    өөрчлөлт, эдгэрэлт,
    зүсэлтгүй лазер
    арга

  • АЛХАМ 01

    Мэргэжлийн эмчтэй нарын зөвлөлдсөний үндсэн дээр өөхийг соруулан, хэлбэрийг сайжруулах шаардлагатай хэсгийн дизайн хийнэ.

  • АЛХАМ 02

    Зүсэлт хийлгүйгээр зүүгээр дамжуулан арьсны гүнд орон лазераар өөхөн эсийг хайлуулна.

  • АЛХАМ 03

    Өөхөн эсийг үр дүнтэйгээр авахын тулд тарилгаар бөөгнөрсөн өөхөн эсийг соруулан авна.

  • АЛХАМ 04

    Шаардлаггүй өөхийг соруулангаа арьсны бүтцийг сэргээн, арьсанд унжилт өгөлгүйгээр уян хатан нүүрний шугамыг бүтээнэ.

Гранд гоо сайхны эмнэлэгийн
Акюү лифтын онцлог

  • 01Зөвхөн шаардлагатай хэсгийн өөхийг соруулна

    Нүүрний дүүргэлтийг ерөнхийд нь шинжилсний үндсэн дээр өөх соруулах шаардлагатай хэсгийг сонгон өөхийг соруулан авна.

  • 02Соривгүй хамгийн энгийн мэс ажилбар

    Маш нарын зүүгээр мэс ажилбарыг хийдэг тул зүүний жижиг нүхнээс өөр ул мөр үлдэхгүй.

  • 03Үхжилт үүссэн өөхний эсийг хүртэл бүгдийг нь соруулна

    Өөх хайлуулах мэс ажилбарын үеэр үхжилт үүссэн өөхөн эсийг соруулснаар өрөвсөл болон хавдалтаас урьдчилан сэргийлж өөхийг багасгах үр дүнг илүү нэмэгдүүлж өгдөг.

  • 04Богино хугацааны мэс ажилбараар хурдан эдгэрнэ

    Хэсэгчилсэн мэдээ алдуулалтаар зүсэлтгүй, богино хугацаанд хийгдэх учир хаван хурдан бууж хэвийн амьдралдаа эргэн орохр боломжтой.

Акюү лифт нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хацрын өөх ихтэй эсвэл өөхөн булчирхай томтой хүнд
  • Эрүүний арьс суналттай бөгөөд давхар эрүүтэй хүнд
  • Нүүрэндээ өөхжилт ихтэй ерөнхийдөө том нүүртэй хүнд
  • Дөрвөлжин эрүүний ботокс хийлгэснээс болон урд эрүүн унжсан хүнд

Гранд гоо сайхны эмнэлэг

Бодит үр дүн

Эрүүний булчинг багасган нарийхан, толигор эрүүг үүсгэнэ

Өндөр долгионы аппратаар булчин багасгах мэс ажилбар

  • Хагалгааны цаг30 мин ~ 1цаг дотор

  • Мэдээ алдуулалтСудсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх эсэхХэвтэх шаардлагагүй

  • Оёдол авахБайхгүй

Өндөр долгионы аппратаар эрүүний булчин багасгах хэсэг

Өндөр долгионы аппратаар булчин багасгах мэс ажилбар нь дөрвөлжин эрүүний шалтгаан болох зажлуур болон арын булчингийн хөгжлийг сулруулан зогсоож, булчингийн хэмжээг багасган дөрвөлжин эрүүг нарийхан болгож өгдөг мэс ажилбар юм.

  • Эрүүний
    хэсгийн
    мэдрэлийг
    тасрах

  • Эрүүний
    булчингийн
    хөгжлийг
    зогсоох

  • Урт
    хугацааны
    үр дүн

  • АЛХАМ 01

    Аман дотор салст хэсэгт мэдээ алдуулалт хийсний дараа маш нарийн эмнэлэгийн зориулалттай зүүг ашиглан өндөр долгионы аппратаар мэс ажилбарыг гүйцэтгэнэ.

  • АЛХАМ 02

    Өндөр долгионы аппратаар булчин болон холбоотой мэдрэлийн судсуудыг таслана.

  • АЛХАМ 03

    Хэт хөгжсөн булчингийн эсийг устгаснаар нарыхан эрүүний шугамыг удаан хугацаанд хадгалах боломжтой.

Гранд гоо сайхны эмнэлэгийн
Өндөр долгионы аппратаар булчин багасгах мэс ажилбарын онцлог

  • 01Булчингийн мэдрэлийг хамтад нь тасалсанаар урт хугацааны үр дүнг мэдрэх боломжтой

    Булчингийн эсийг устган, мэдрэлийг үндсээр нь тасалснаар нарийхан толигор эрүүг урт хугацаанд хадгалах боломжтой.

  • 02Соривгүй хамгийн энгийн мэс ажилбар юм.

    Маш нарийн зүүгээр мэс ажилбарыг хийдэг тул зүүний жижиг нүхнээс өөр сорив үлдэхгүй.

  • 03Тэгш бус хэлбэр үр дүнтэйгээр засагдах

    Булчин багасгах мэс ажилбарын үеэр багасгах хэмжээг тохируулах боломжтой тул булчингийн хэмжээнээс шалтгаалсан тэгш бусын зөрүүг засах боломжтой.

Өндөр долгионы аппратаар булчин багасгах мэс ажилбар нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Дөрвөлжин эрүү багасгах тарилгаар үр дүн харагдахгүй байгаа хүнд
  • Эгц урдаасаа дөрвөлжин нүүртэй харагддаг хүнд
  • Шүдээ зуухад эрүүний үений хэсэгт хатуу булчин товойж гардаг хүнд
  • Хоёр талын эрүүний булчин хэт хөгжсөнөөс тэгш бус нүүртэй харагддаг хүнд

Гранд гоо сайхны эмнэлэг

Дээд доод эрүүний мэс заслын аюулгүйн систем

3D CT ашигласан хагалгааны өмнөх нарын шинжилгээ

Нүүрний бүтцийг стереогоор харан шинжлэх боломжтой 3D CT-н тусламжтайгаар хагалгааны төлөвлөгөөг нарын гаргана. Мөн мэдрэлийн судас болон цус алдалт, амьсгалын хүндрэл зэргийг урьдчилан шинжлэн, аюулгүй байдлыг хангадаг.

Салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн, аюулгүй байдлыг сайжруулсан систем

Гоо сайхны мэс заслын тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг, арьсны тасаг зэрэг салбар бүрний мэргэлжтнүүдийн нэгдсэн, орчин үеийн аюулгүйн системийг бүрдүүлэн дээд доод эрүүний мэс заслын үед өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж мэс ажилбарыг хийж гүйцэтгэнэ.

Бүх салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн систем

Орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг мэсгүйгээр нүүрний хэлбэр засах мэс заслын багц

Багц 01

Өөх болон булчин ихтэй
царайтай хүн

Багц 02

Өөхөн булчирхайнаасаа болоод ерөнхийдөө
унжсан нүүртнй хүн

Хацрын өөхөн булчирхай
авах мэс засал

Утсан таталт

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
ХАГАЛГААНЫ ДАРАА
  • 1Хагалгаанд орсон өдрөө мацаг барих ба 7 хоногийн турш зөөлөн хоол хүнс(зутан шөл, цэвэр жүүс, сүү гэх мэт ууж болох шингэн) хэрэглэх хэрэгтэй.
  • 2Хагалгааны дараах 3-4хоногт толгойны баривч зүүх шаардлагатай.
  • 3Аман дотор үрэвсэл шарх үүсэхээс сэргийлж хоол идсэний дараа заавал ам зайлагчаар амаа зайлан амны ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
  • 4Хагалгааны дараа хүчтэй хөдөлгөөн, гадны цохилтоос болгоомжлох хэрэгтэй.
  • 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хоногийн турш саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES