skip to content
카운드 닫기
There are 5633 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

HomeХамрын мэс засалТөрөл бүрийн хамрын мэс засал

Төрөл бүрийн
хамрын мэс засал
Монхор хамрын
мэс засал

Овгор товгор хамрын хэлбэрийг тэгш
шулуун болгох мэс засал!

Монхор хамрын
мэс засал гэдэг нь?

Овгор товгор хамрын хэлбэрийг тэгш, шулуун болгох!

Хамрын нуруу нааш түрж гарч ирсэн байдал,
хамрын ясны өргөн, хамрын үзүүрийн
өндөр болон хэлбэр зэргийг нарийн оношилж
үйлчлүүлэгчийн нүүрний онцлогт тохирох
хамрын нуруу болон үзүүрийн хэлбэрийг нарийн
загвар гарган төгс хамрын хэлбэрийг бүтээнэ.

Монхор хамрын
мэс заслын талаарх мэдээлэл

  • Мэс заслын цаг

    1цаг ~ 1цаг
    30минут дотор

  • Мэдээ алдуулалт

    Судсан унтуулга

  • Эмнэлэгт хэвтэх

    Шаардлагагүй

  • Оёдол авах

    1 ~ 2 дахь долоо хоног
    дээр Оёдол болон
    бэхэлгээг авна

Монхор хамрын мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.

  • Хамрын нуруу товойн дүр төрх нь ширүүн харагддаг хүнд

  • Хамрын нуруу нь өндөрч хамрын нурууны шугам овгор товгор хүнд

  • Монхор хамарны мэс засал хийлгэсэн боловч дахин товгор хэсэг нь үүссэн хүнд

  • Дахин ургах эрсдэлгүй монхор хамарны мэс заслыг хайж байгаа хүнд

Мэс заслын дараа

Монхор хамрын мэс засал нь хамрын нурууны дунд хэсэгт төвийн гарч ирсэн монхорын ясыг үрж багасган хамрын нурууг тэгш, шулуун болгож өгдөг мэс засал юм. Дахин ургах магадлалтай монхорын ясыг тооцоолон мөгөөрс болон ясны засвар хийдэг тул монхорын яс дахин ургах эрсдэлийг бууруулж цэгцтэй хамрын хэлбэрийг бүтээнэ.

ГРАНД Монхор хамрын
мэс засал нь онцгой байх шалтгаан!

Зөвхөн ясыг үрэх бус үйлчлүүлэгчийн хамрын байдлаас хамааран тохирох аргачлалаар монхор хамрын мэс заслыг хийгдэнэ.

  • Хамрын нурууг натуралаар холбох

    Хамрын эхлэх цэгээс хамрын үзүүрийн хамгийн өндөр хэсгийг натурал харагдхуйцаар тэгш, шулуун болгож өгнө.

  • Урд талаас харахад илүү цэгцтэй хамрын хэлбэр

    Нааш түрж гарч ирсэн хажуу талаас харагдах харагдцын асуудлаас гадна урд талаас харахад ч хамрын хэлбэр зөв цэгцтэй харагдхуйцаар мэс засал хийнэ.

  • Цаг хугацаа өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй хамрын хэлбэр

    Мэс заслын үед хамрын нурууг хамрын үзүүртэй дүйцүүлэн мэс засал хийгддэг тул цаг хугацаа өнгөрсний дараа хамрын үзүүр унжих юм уу хэлбэр алдагдахгүй.

Монхор хамрын мэс засал хийгдэх арга

  • Тохиолдол 01

    Ердийн хамар
    + Монхор хамар

    Ерөнхийдөө намхан биш хамрын
    нурууны яс болон мөгөөрс овойн гарч
    ирсэн тохиолдолд хусан шулуун
    хэлбэрт оруулан засах боломжтой.

  • Тохиолдол 02

    Намхан
    + Монхор хамар

    Монхор хамрыг засангаа имплант
    (өөрийн мөгөөрс, арьс ) зэргийг хамтад
    ашиглан намхан хамрыг өндөрлөнө.

  • Тохиолдол 03

    Бүхэлдээ том
    + Монхор хамар

    Хамар нь том тохиолдолд монхор
    хэсгийг аван зүсэлт хийн ясыг
    нийлүүлэн зөв хэлбэрийг бий болгоно.

Царай төрхөнд нийцтэй харагдах хувь
хүнд тохируулсан загвар

Хамрын үзүүр уруул хоорондын харьцаа, тэнхлэг мөгөөрсний урт зэргийг тохируулан аль
ч өнцгөөс харсан нүүрний харьцаанд тохирохуйц үзэсгэлэнтэй хамрын хэлбэрийг гаргаж өгөн
нүүрний хэлбэрт тохирсон хамрын мэс заслыг хийнэ.

Мэс заслын өмнө 3D-CT
зураг авхуулах зайлшгүй
шаардлагатай!

ГРАНД гоо сайхны эмнэлэг нь анхны мэс засал,
давтан мэс засал гэх мэт бүх мэс заслын өмнө 3D – CT
зургийн авч хувь хүний хамрын мөгөөрсний хэмжээ
зэргийн нарийвчлан хэмжиж хамгийн тохиромжит материалыг сонгон,
хувь хүнд тохирох 1:1 мэс заслын төлөвлөгөө гарган
аюулгүй мэс засал хийлгэх боломжтой..

  • Хамрын мөгөөрсний байдал, арьсан доторх эд, ясны зузаан, нимгэн, байрлал зэргийг тодорхойлно

  • Хамрын чадамж болон бүтцийн асуудлыг нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ

  • Мэдрэлийн гэмтэл болон сөрөг үр дагавар үүсэх аюулыг бууруулна

Хамрын мэс засалд ашигладаг материалууд

Өөрт тохирох хамрын мэс засалд ашигладаг материалуудыг мэдэж авцгаая

Хамрын нуруунд имплант, хамрын үзүүрт өөрийн биетийг ашигладаг бөгөөд хувь хүн бүрт
тохирох хамрын хэлбэрт нь тохирсон материалыг ашигладаг байгаа.

Өөрийн эс

Хиймэл гадны биет

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг хамрын мэс заслын багц

Багц 01

Хотгор харагддаг
царай

-Духнаас хамар хүртэл-

Бүх төрлийн хамрын
мэс засал

Өөх шилжүүлэн суулгах
мэс засал

Багц 02

Жижиг нүдтэй
тохиолдол

-Нүд ам хамар нь жижиг тохиолдолд-

Бүх төрлийн хамрын
мэс засал

Давхрааны мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх / дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
Хагалгааны дараа
  • 1Хагалгааны дараах нэг хоёр өдөртөө хамраас цус гарах магадлалтай ба эн э үед зөөлөн алчуураар дарж арчина.
  • 2Хагалгааны дараахамрын нуруу үзүүр хэсэг байраа олж бэхжтэл наалт болон гипсээр бэхлэнэ. Энэ үед наалтыг хүчээр хуулж болохгүй.
  • 3Хагалгааны дараа эхний сар нүдний шил зүүж болохгүй ба нусаа хүчтэй нийж болохгүй.
  • 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай. 4 дэх өдрөөс бүлээн жин тавивал зохимжтой.
  • 6Хамрын нурууны хаван ихэвчлэн 7 дахь хонгоос буух ба хөмсөг хоорондын хэсгийн хаван буухад хн хүний биеийн онцлог нөлөөлнө.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хонгийн турш халуун саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.