skip to content
카운드 닫기
There are 5093 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрНүүрний ЯсШанааны яс багасгах мэс засал

Гранд гоо сайхны эмнэлэг

Шанааны яс
багасгах

мэс засал

Арьс өргөн шанааны яс багасгах мэс засал
Гурвалсан шанаа нүүлгэх мэс засал

Шанаа багасгах болон хацар унжихаас сэргийлсэн

Гранд шанааны яс багасгах мэс заслын ур чадвар

01

Бага зэрэг биш шууд нүдэнд харагдахаар нүүр багасах үр
дүнг мэдэрч болно.

Шанааны товгорыг багасгахын дээр нүүрний ерөнхий төрх ч маш жижигхэн харагдах үр дүнтэй.

02

3D-CT гээр нүүрний бүтцийг
нарийн судлана

3D-CTгээр нүүрний бүтцийг тодорхой судлан хагалгааны төлөвлөгөөг гаргана.

03

Маш нарийн нягт
гурвалсан шанаа зөөх мэс засал

Арвин туршлагатай гоо сайхны мэс заслын мэргэшсэн эмч нарийн аргаар хагалгааг хийж аюулгүйн байдлыг сайжруулна.

04

Хацрын унжилт үгүй
үр дүнтэй шанаа багасгах мэс засал

Шанаа багасгах мэс заслын дараах арьс унжилтыг сайжруулснаар уян хатан нүүрний хэлбэрээ хадгална.

Хацар унжилт болон ясны эв хавгүй байдлыг сайжруулсан шанаа сайжруулан тогтоох

Гурвалсан шанаа нүүлгэх мэс засал

  • Хагалгааны цаг1цаг-1цаг30мин

  • Унтуулах аргаБүтэн нойрсуулалт

  • Эмнэлэгт хэвтэх1өдөр хэвтэнэ

  • Оёдол авах7-10дахь хоног
    дээр авна

Мэс заслын арга

Гурвалсан шанаа нүүлгэх мэс засал нь хэт ихээр шанааны ясыг тайрдаггүй ба шанааны ясыг нүүлгэж ерөнхий товгорыг нь багасгадаг арга учраас хацар унжилт болон ясны бороолж эдгэрэх хугацаа хурдсаж жижиг үзэсгэлэнтэй нүүрний хэлбэртэй болгоно.

  • Алхам 01

    Шанааны бие болон нуман нугламанд зүсэлт орно.

  • Алхам 02

    Зүссэн хэсгээ дотогшоо нүүлгэнэ.

  • Алхам 03

    Шанааны ясыг хойшоо түлхэн нүүлгэсэн хэсэгээ ардуур нь оруулна.

  • Алхам 04

    Ил хэсгийн ирмэгийг үрэн бэхлэгчээр тогтооно.

Гранд гоо сайхны эмнэлэгийн гурвалсан шанаа нүүлгэх мэс заслын онцлог

  • 01Гурван хэмжээст нүүлгэх арга учраас нүүрний харьцаа сайжирна

    45 градусын шанааны ясыг багасган урд шанааны товгор болон зөв нүүрний харьцааг бие болгоно.

  • 02Шанааны ясаа багасгаснаар хацар унжилтаас сэргийлнэ

    Хацар унжилтаас үүдсэн арьсны унжилтыг ч бат бөх болгож сайжруулна.

  • 03Шанааны ясны бүтцийн өөрчлөлтөөсүүдэн илт мэдэгдэхээр шанаа багасах үр дүн

    Хацар унжилтаас үүдсэн арьсны унжилтыг ч нарийхан болгож сайжруулна.

Гурвалсан шанаа багасган нүүлгэх мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой

  • Нүүрний талбай том хоосон харагддаг хүн
  • Царай нь хүйтэн хэт хурц харагддаг хүн
  • Товойж гарсан яснаасаа үүдэн царайны хотойлт төвийлт ихтэй хүн
  • Шанааны яс нь хэт төвийгөөд хацар болон чамархайн хэсэг нь хотгор хүн

Гранд гоо сайхны эмнэлэг

Дээд доод эрүүний мэс заслын аюулгүйн систем

3D CT ашигласан хагалгааны өмнөх нарын шинжилгээ

Нүүрний бүтцийг стереогоор харан шинжлэх боломжтой 3D CT-н тусламжтайгаар хагалгааны төлөвлөгөөг нарын гаргана. Мөн мэдрэлийн судас болон цус алдалт, амьсгалын хүндрэл зэргийг урьдчилан шинжлэн, аюулгүй байдлыг хангадаг.

Салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн, аюулгүй байдлыг сайжруулсан систем

Гоо сайхны мэс заслын тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг, арьсны тасаг зэрэг салбар бүрний мэргэлжтнүүдийн нэгдсэн, орчин үеийн аюулгүйн системийг бүрдүүлэн дээд доод эрүүний мэс заслын үед өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж мэс ажилбарыг хийж гүйцэтгэнэ.

Бүх салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн систем

Орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан

ӨМНӨ & ДАРАА

before & after

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг шанаа багасгах мэс заслын багц

Багц 01

Гавлын яс нь том нүүрний
талбай томтой хүн

Шанаа багасгах мэс засал

Дөрвөлжин эрүү багасгах мэс засал

Багц 02

Том ястай өөхлөлт ихтэй
нүүртэй хүн

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
ХАГАЛГААНЫ ДАРАА
  • 1Хагалгаанд орсон өдрөө мацаг барих ба 7 хоногийн турш зөөлөн хоол хүнс(зутан шөл, цэвэр жүүс, сүү гэх мэт ууж болох шингэн) хэрэглэх хэрэгтэй.
  • 2Хагалгааны дараах 3-4хоногт толгойны баривч зүүх шаардлагатай.
  • 3Аман дотор үрэвсэл шарх үүсэхээс сэргийлж хоол идсэний дараа заавал ам зайлагчаар амаа зайлан амны ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
  • 4Хагалгааны дараа хүчтэй хөдөлгөөн, гадны цохилтоос болгоомжлох хэрэгтэй.
  • 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 8Хагалгааны дараа 3 долоо хоногийн турш саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES