Гранд гоо сайхны эмнэлэг
Уруулын
төгсгөл өргөх
мэс засал
Уруулын төгсгөл өргөх мэс заслаар залуухан дур булаам төрхтэй болъё
Уруулын төгсгөл өргөх мэс заслын онцлог
Баясгалантай сэргэлэн залуу төрхтэй болгоно
Уруулын төгсгөл өргөх мэс засал
Хагалгааны цаг 30 минут
Унтуулах арга Судсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх Хэвтэхгүй
Оёдол авах 5~7өдөр
Мэс заслын арга
Уруулын төгсгөл өргөх мэс засал нь уруулын үзүүр унжсанг баясгалантай болгож илүү залуужих хүсэлтэй хүмүүст үр дүнтэй арга юм. Гранд нь нас насны хүмүүсийн арьсны онцлогыг авч үзэн, уруулын сүүлийг буулган урвагар харагдуулж байгаа хэсгийг өргөн булчинг нь чангалах мэс заслын аргаар харагдах байдлыг сайжруулна.
-
Аргачлал 01
Унжсан уруулын төгсгөл хэсэг дэх илүүдэл арьс болон өөхийг аван уруулын төгсгөлийг доош байрлалтай харагдуулах булчинг суллаж өгнө.
-
Аргачлал 02
Натуралиар уруулын тсүүл хэсэг өргөгдөхөөр, хувь хүнд нь тааруулан төгсгөл хэсгийг өргөн тааруулна.
-
Аргачлал 03
Онцгой нарийн оёдолоор оёж натураль соривжилтгүй баясгалантай уруулыг бий болгоно.
Үндсэн 3 гол онцлогт тулгуурлан өөрийн царайнд нь зохицуулан натуралиар уруулын шугамын хэмжээг бий болгоно.
Уруулын төгсгөл өргөх мэс заслын 3 гол чанар
- Давуу чанар 01
-
Уруулын сүүлийг өргөж өгөн булчинг чангална
- Zygomaticus major
- Levator anguli oris
- Давуу чанар 02
-
Уруулын сүүлийг буулгаж байгаа булчинг суллана.
- Depressor anguli oris
- Давуу чанар 03
-
Хоёр талын уруулын сүүлэнд даралт өгж буй илүүдэл өөх болон булчинг авна.
Гранд гоо сайхны эмнэлэгийн
уруулын төгсгөл өргөх мэс заслын онцлог
-
01Уруулын төгсгөл өөрчлөгдсөнөөр залуу цовоо төрхтэй болно
Натуралиар дээшлэн уруулын төгсгөл өргөгдөн нэг насаар залуу харагдах дүр төрхийн өөрчлөлт.
-
02Уруулын асуудлыг ч шийдвэрлэн инээмсэглэл ч натураль харагдана.
Уруулын арьсны бүтэц болон булчингын балансыг тогтворжуулах мэс засал хийснээр инээмсэглэхэд натураль харагдана.
-
03Соривжилт бараг байхгүй нүдэнд харагдахгүй натураль үр дүн
Уруулын төгсгөлийн мэс заслыг олон жилийн арвин туршлагатай эмч нар өөрийн гараар хийн соривжилтгүй нарийн оёдол тавьж гүйцэтгэнэ.
-
04Удаан үргэлжлэх залуужуулах үр дүн
Хөгшрөлт үүсэж байгаа арьсны бүтцийг дахин сэргээж үрчлээ болон унжилтыг сайжруулан залуужуулах үр дүнтэй.
-
05Хувь хүнд нь тохирсон залуужуулах загвар
Хувь хүний ерөнхий нүүрний харьцаа, үрчлээ арьс унжилтыг авч үзэн загварлана.
Уруулын төгсгөл өргөх мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой.
- Унжсан уруулнаасаа болж ууртай гунигтай харагддаг хүн
- Хөгшрөлтөөс үүдэн уруулын төгсгөл нь унжсан хүн
- Төрөлхийн уруул нь урвагар доош байрлалтай хүн
- Дээд доод эрүүний мэс заслын дараа уруулын төгсгөл нь унжсан хүн
- Үйлчилгээний байгууллагат ажилдаг хүн
Өмнө & Дараа
‘Хамт хийвэл илүү сайн’
ГРАНД Залуужуулах багц үйлчилгээ
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- 7Даралтны эм уудаг үйлчилүүлэгч нь хагалгааны өдрийн өглөө 7 цагт бага зэрэг устай эмээ заавал уух шаардлагатай.
- Хагалгааны дараа
-
- 1Хагалгааны дараа гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх ба хугацаа өнгөрсний дараагаас шинж тэмдэг арилна.
- 2Хагалгааны дараа арьс татсан утас байрлалаа зөв олж эдгэх шаардлагатай ба гараараа дарж нухаж болохгүй.
- 3Хагалгааны дараах 4 долоо хоногтоо том ангайх, хүчтэй эвшээх, хүчтэй инээх зэрэг огцом амны хөдөлгөөн хийж болохгүй.
- 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
- 6Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 7Хагалгааны дараа 4 долоо хонгийн турш саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно