Гранд гоо сайхны эмнэлэг
ДУХ ӨРГӨХ
МЭС ЗАСАЛ
Дух өргөх мэс засал
Дурангийн аппаратаар дух өргөх мэс засал
Духны үрчлээнээс гадна зовхины унжилтыг хамтад нь сайжруулах
Дух өргөх мэс заслын онцлог
Унжсан дух хөмсөг нь
дээд зовхи унжих / нүдний үрчлээ үүсэх гол шалтгаан болдог.
Дух болон хөмсөг унжилтын сул тал
- Дух болон хөмсөгний хооронд гүн үрчлээ үүсгэнэ
- Хөмсөгний байрлал доошилж дух өргөн харагдана
- Хөмсөг тэгш бус болон өөрчлөгдөнө
- Дээд зовхи унжин харахад хүндрэлтэй болж, нүдний эргэн тойронд үрчлээ үүснэ
Грандын шийдэл
- Дух & хөмсөгний унжилтыг шийдэн, нүдийг илүү том тод болгон сайжруулна.
- Арьсны бат бэх байдал болон нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан өргөн болсон духыг багасгана.
- Дух, хөмсөгний хооронд, хөмсөг, дээд зовхины унжилт болон үрчлээг нэг дор шийдсэнээр ядарсан сул харагдаж байсан дүр төрхийг илүү цоглог залуулаг дүр төрхөөр солино
Духнаасаа залуужиж байж жинхэнэ залуу харагдана
Дух өргөх мэс заслын онцлог
Хагалгааны цаг2цаг-2цаг30минут
Мэдээ алдуулалтын аргаБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэх Тухайн өдрөө гарна
Оёдол авах 7-14дэх хоногт
Мэс заслын арга
Дух өргөх мэс засал нь: Унжсан дух болон хөмсөг,суларч унжсан нүдний зовхийг хамтад нь татан сойж сайжруулах зорилготой хүмүүст тохиромжтой мэс засал юм. Духыг татан сойсноор духны үрчлээ, нүдний үрчлээ, унжсан зовхи зэрэг нэг дор 3 хэсгийг сайжруулан залуужих үр дүнтэй арга байдаг.
-
Алхам 01
Хувь хүнд нь тохирсон загварын аргаар үсний урд хэсгээс 5см хойш хэсэгт урт зүсэлт хийгдэнэ.
-
Алхам 02
Хөмсөгний дээд хэсэг хүртэл маш нарийн аргаар духны хэсгийн арьсыг хуулан хөндийрүүлнэ.
-
Алхам 03
Унжсан хөмсөгний арьс, булчингийн давхаргыг хамгийн боломжит хэмжээ хүртэл татан сойж, үлдсэн арьсыг тайран оёдол тавина.
-
Алхам 04
Духны үрчлээ, хөмсөгний унжилт сайжирч илүү залуу харагдана.
Сорвигүй мөртлөө чанга цэгцлэгдсэн дух
Дурангийн аппратаар дух өргөх мэс засал
Хагалгааны цаг30минут-1цаг
Мэдээ алдуулалтын аргаСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэх Тухайн өдрөө гарна
Оёдол авах 7-14дэх хоногт
Мэс заслын арга
Дурангийн аппаратаар дух өргөх мэс засал нь:3D FULL-HD дотуур дуран ашиглан хөмсөг хүртэл арьсыг нарийн аргаар хөндийрүүлэн суларсан арьсыг татан залуужуулах мэс заслын арга юм. Дух хөмсөгний арьс, нүдний төгсгөлийн үрчлээ гүн хүмүүст илүү тохиромжтой.
-
Алхам 01
Хуйхны 3 хэсэгт 1-2см зүсэлт хийн, дотуур дурангийн аппарат ашиглан татах хэсгийг маш нарийн аргаар хөндийрүүлнэ.
-
Алхам 02
Духыг нийтэд нь дээш татан сойж эндотиноор ястай нь бат бэхлэнэ.
-
Алхам 03
Бат бэхлэгдсэний дараагаар жижиг зүсэлт хийсэн хэсгүүдэд цэвэрхэн оёдол тавина.
-
Алхам 04
Дух болон нүдний үрчлээг сайжруулан илүү залуу дүр төрхтэй болгон өөрчилнө.
Дух өргөх мэс заслын онцлог
-
01Нэг удаагын хагалгаагаар духны үрчлээ, унжсан зовхийг нэг дор сайжруулна.
Нэг удаагын мэс ажилбараар духны үрчлээ, хөмсөгний унжилт, зовхийг төгс сайжруулна.
-
02Талбайгүй навтгар духыг 3D томбогор болгож өөрчилнө.
Дух өргөх мэс заслаар дамжуулан навтгар талбай багатай харагддаг духыг илүү хэлбэрлэг товгор болгож сайжруулах боломжтой. Дух өргөх мэс засал нь залуу үеийнхэнд ч үр дүнтэй.
-
03Хөмсөг болон нүдний хоорондох зайг өргөсгөн илүү тод нүдтэй болгоно.
Хөмсөг болон хөмсөгний хоорондох зайг илүү өргөсгөж нүдийг илүү бүлтгэр том болгж өөрчилнө.
-
04Удаан хадгалагдах залуужуулах мэс заслын үр дүн
Хөгширсөн арьсны гүн дэх булчингийн (SMAS) давхаргыг татан сойсноор залуужих үр дүн маш урт.
-
05Хувь хүнд нь тохируулан залуужуулах үр дүн
Хувь хүний ерөнхий нүүрний харьцаа, үрчлээ арьсны унжилтанд тохируулан загвар гаргана.
Дух өргөх мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой.
- Хөгшрөлтөөс үүдсэн дух хөмсөгний үрчлээгээ сайжруулахыг хүссэн хүн
- Унжсан зовхиноосоо болж нүдээ хүчилж нээдэг хүн
- Хөмсөг болон нүдний хоорондох зай нь жижгээс царай төрх нь давчуу харагддаг хүн.
- Навтгар талбай багатай дух болон нүдийг нэг дор сайжруулахыг хүссэн залуу хүн
Өмнөх & Дараах
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг залуужуулах багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- 7Даралтны эм уудаг үйлчилүүлэгч нь хагалгааны өдрийн өглөө 7 цагт бага зэрэг устай эмээ заавал уух шаардлагатай.
- Хагалгааны дараа
-
- 1Хагалгааны дараа гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх ба хугацаа өнгөрсний дараагаас шинж тэмдэг арилна.
- 2Хагалгааны дараа арьс татсан утас байрлалаа зөв олж эдгэх шаардлагатай ба гараараа дарж нухаж болохгүй.
- 3Хагалгааны дараах 4 долоо хоногтоо том ангайх, хүчтэй эвшээх, хүчтэй инээх зэрэг огцом амны хөдөлгөөн хийж болохгүй.
- 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
- 6Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 7Хагалгааны дараа 4 долоо хонгийн турш саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно