Төрөл бүрийн
хамрын мэс засал
Өргөн хамрын
нуруу
Өргөн хамрын нурууг нарийсган илүү
эмэгтэйлэг дүр төрхийг бүтээнэ!
Өргөн хамрын нурууны
мэс засал гэдэг нь?
Өргөн хамрын нурууг илүү шинэлэг эмэгтэйлэг
хамрын хэлбэртэй болгох
Хамрын ясны хөгжлөөс хамааран өргөн ястай байснаар
хамрын нуруу өргөн харагдах хэлбэрээс болж хамрын
нуруу хоёр тийш тарсан мэт харагдаснаар бодит
хамрын нурууны өндөр намхан харагддаг.
Хамрын нурууны өргөнийг багасгаснаар илүү
цэгцтэй нарийхан хамрын хэлбэрийг бүтээнэ.
Өргөн хамрын нурууны
мэс заслын талаарх мэдээлэл
-
Мэс заслын цаг
1цаг ~ 1цаг
30минут дотор -
Мэдээ алдуулалт
Судсан унтуулга
-
Эмнэлэгт хэвтэх
Шаардлагагүй
-
Оёдол авах
1 ~ 2 дахь долоо хоног
дээр Оёдол болон
бэхэлгээг авна
Өргөн хамрын нурууны
мэс засал нь дараах хүмүүст тохиромжтой
-
Ерөнхий хамрын яс өргөн
-
Хамрын нуруу өргөн харагддаг
-
Хамрын нуруунаас болон хамар намхан харагддаг
-
Монхор хамрын мэс заслын дараа хамрын нуруу намсаж өргөн харагддаг болсон
Мэс заслын дараа
Хамрыг бүрдүүлж байдаг тэнхлэг хэсэг хэт том байвал хурц төрхтэй харагддаг байх талтай. Өргөн хамрын нурууны ясанд зүсэлт хийн дотогш байрлуулж өгснөөр өргөн хамрын нурууны мэс заслаар илүү өндөр, нарийхан хамрын хэлбэрийг бүрдүүлж өгнө.
ГРАНД Өргөн хамрын нурууны
мэс засал нь онцгой байх шалтгаан!
Хувь хүний нүүрний онцлогт тохируулан хамрын хэлбэрийг тодорхойлж, харьцаа,
урт зэргийг харгалзан царай төрхөнд нийцэхүйц натурал хамрын хэлбэрийг гаргаж ирнэ
-
Өндөр нарийн хамрын нуруу
Хамрын нурууг өндөрлөж, хамрын ясны өргөнийг багасгаснаар хамрын нурууг нарийсгаж өгнө.
-
Нүүрний хэлбэрийн харьцаанд тохируулан хийх мэс засал
Хувь хүнээс шалтгаалан хамрын нурууны өргөн болон хэмжээ өөр өөр байдаг тул нүүрний харьцаанд тохируулан хамрын яс багасгах мэс заслыг хийнэ.
-
Хүссэн дүр төрхөд тохируулсан загвар
Натурал, эмэгтэйлэг мөн шулуун, өндөр, бага зэрэг өндөр зэрэг хэлбэрт тохируулан нарийн зөвлөгөөний үр дүнд өөрт таарсан хэлбэрийг гаргаж өгнө.
Өргөн хамрын нурууны
мэс засал хийгдэх арга
-
Алхам 01
Хамрын нурууг багасгахын тулд хамрын ясны дээд хэсэгт зүсэлт хийнэ.
-
Алхам 02
Ясыг хөдөлгөж болохуйцаар хамрын 2 талын ясанд зүсэлт хийнэ.
-
Алхам 03
Зүсэлт хийсэн хамрын ясыг дотогш байршуулан хамрын өргөн болон хэлбэрийг өөрчилнө.
Царай төрхөнд нийцтэй харагдах хувь
хүнд тохируулсан загвар
Хамрын үзүүр уруул хоорондын харьцаа, тэнхлэг мөгөөрсний урт зэргийг тохируулан аль
ч өнцгөөс харсан нүүрний харьцаанд тохирохуйц үзэсгэлэнтэй хамрын хэлбэрийг гаргаж өгөн
нүүрний хэлбэрт тохирсон хамрын мэс заслыг хийнэ.
Мэс заслын өмнө 3D-CT
зураг авхуулах зайлшгүй
шаардлагатай!
ГРАНД гоо сайхны эмнэлэг нь анхны мэс засал,
давтан мэс засал гэх мэт бүх мэс заслын өмнө 3D – CT
зургийн авч хувь хүний хамрын мөгөөрсний хэмжээ
зэргийн нарийвчлан хэмжиж хамгийн тохиромжит материалыг сонгон,
хувь хүнд тохирох 1:1 мэс заслын төлөвлөгөө гарган
аюулгүй мэс засал хийлгэх боломжтой..
-
Хамрын мөгөөрсний байдал, арьсан доторх эд, ясны зузаан, нимгэн, байрлал зэргийг тодорхойлно
-
Хамрын чадамж болон бүтцийн асуудлыг нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ
-
Мэдрэлийн гэмтэл болон сөрөг үр дагавар үүсэх аюулыг бууруулна
Хамрын мэс засалд ашигладаг материалууд
Өөрт тохирох хамрын мэс засалд ашигладаг материалуудыг мэдэж авцгаая
Хамрын нуруунд имплант, хамрын үзүүрт өөрийн биетийг ашигладаг бөгөөд хувь хүн бүрт
тохирох хамрын хэлбэрт нь тохирсон материалыг ашигладаг байгаа.
- Өөрийн эс
- Хиймэл гадны биет
ӨМНӨ & ДАРАА
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг хамрын мэс заслын багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх / дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- Хагалгааны дараа
-
- 1Хагалгааны дараах нэг хоёр өдөртөө хамраас цус гарах магадлалтай ба эн э үед зөөлөн алчуураар дарж арчина.
- 2Хагалгааны дараахамрын нуруу үзүүр хэсэг байраа олж бэхжтэл наалт болон гипсээр бэхлэнэ. Энэ үед наалтыг хүчээр хуулж болохгүй.
- 3Хагалгааны дараа эхний сар нүдний шил зүүж болохгүй ба нусаа хүчтэй нийж болохгүй.
- 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай. 4 дэх өдрөөс бүлээн жин тавивал зохимжтой.
- 6Хамрын нурууны хаван ихэвчлэн 7 дахь хонгоос буух ба хөмсөг хоорондын хэсгийн хаван буухад хн хүний биеийн онцлог нөлөөлнө.
- 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 8Хагалгааны дараа 3 долоо хонгийн турш халуун саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.