skip to content
카운드 닫기
There are 5276 people looking at this page now.
TOP HOME

Зөвлөгөөний бүртгэл

GRAND NEWS Close

Лавлах зүйл болон холбоо барих утасны дугаараа үлдээвэл зөвлөгч таньтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Consultation Request

гэрЗалуужуулах хагалгааSubSMAS Face Lift(Хацар завж хүзүү татах мэс засал)

Гранд гоо сайхны эмнэлэг

SubSMAS Face Lift
(Хацар завж
хүзүү татах
мэс засал)

Сунасан арьс болон булчинг хамтад нь татаж илүү залуулаг төрхийг бүтээнэ

SubSMAS Face Lift(Хацрын арьс булчин татах)
мэс заслын онцлог

01

Арьсны хөгшрөлт, унжилтыг тодорхойлон
нас насанд нь тохирсон мэс заслын төлөвлөгөөг гаргана

Нас насны арьсны унжилтын хэмжээ болон унжилтын явц зэргийг сайтар шинжин тухайн хүнд хамгийн тохирох залуужуулах мэс заслын төлөвлөгөөг зохион байгуулна

02

Нүүр болон хүзүүний
үрчлээ уян хатан байдлыг нэг дор сайжруулах боломжтой

Нэг удаагын зүсэлтээр хацар завжны унжилт, хамрын хажуу гүн үрчлээ, нүдний доорх үрчлээ, хүзүүний үрчлээг нэг дор сайжруулах боломжтой.

03

Удаан хугацаанд
залуу харагдах арьс таталтын үр дүн

Арьсны гадна давхаргаас эхлэн SMAS фасци давхарга хүртэл татан сойж бэхлэн илүү залуу дүр төрхийг бүтээж, хагалгааны үр дүн удаан хугацаанд хадгалагдана.

04

Нүдэнд үл харагдах хагалгааны ул мөр,
соривжилт хамгийн бага үлдээх ур чадвар

Арвин туршлагатай мэргэжилтнүүд нүдэнд үл харагдах хэсэгт хамгийн бага зүсэлт хийснээр хагалгааны дараа ч сорив нь үл мэдэгдэнэ.

Хүзүү, нүүрний гүн үрчлээ, хэт унжилтыг сайжруулна

SubSMAS Face Lift(Хацар завж хүзүү татах мэс засал)

  • Хагалгааны цаг4цаг дотор

  • Мэдээ алдуулалтын аргаБүтэн унтуулга

  • Эмнэлэгт хэвтэхТухайн өдрөө гарна

  • Оёдол авах 7-14дэх хоногт

Мэс заслын арга

SubSMAS Face Lift(Хацар завж хүзүү татах мэс засал): Хөгшрөлтөөс үүдэн сунаж суларсан хүзүү болон нүүрний арьсыг нэг дор татан сойж сайжруулан илүү залуу дүр төрхтэй болгох залуужуулах мэс заслын арга юм. Утсан таталтаар шийдэх боломжгүй гүн үрчлээ, хэт унжилтыг маш үр дүнтэйгээр сайжруулах боломжтой.

  • Алхам 01

    Арвин туршлагатай гоо сайхны мэс заслын мэргэжилтэн эмч нар өөрийн биер загвар зурсны дараагаар, үсэн дотроос эхлэлтэйгээр чихний урд хэсгээс хойш хүртэл зүсэлт хийнэ.

  • Алхам 02

    Арьсыг SMAS фасци давхарга хүртэл татан сойж өгнө. Үлдсэн арьсыг тайран авна.

  • Алхам 03

    Соривжилт хамгийн бага байхаар зүсэлт хийсэн хэсэгт маш нямбай оёдол тавина.

  • Алхам 04

    Унжсан хүзүү болон нүүрний арьсыг нийтэд нь сойж олон жилээр залуужих үр дүнг мэдрэх боломжтой.

Арьсаа татуулаад залуужих боломжтой юу?

Гранд нь үрчлээ, унжилтын үндсэн хүчин
зүйл болох SMAS давхаргатай шандастай
бэхлэн тогтооно.

Унжсан арьс болон өөхийг тогтоохын тулд суларсан Смас давхарга, шандаст зүсэлт хийн татан сойж хамтад нь бэхлэнэ.

Хөгшрөлтөөс үүдэн шандас хэсэг суларч арьс болон өөхөн давхарга доошоо суун хамрын хажуу, амны ойр хэсэг, давхар эрүү унжиж оворжуу харагдах шалтгаан болдог.

Арьсны давхарга бүрт тохирсон таталтын процесс

Алхам 01

Унжсан арьс болон өөхний давхаргыг анх байсан байрлалд нь оруулахын тулд шанааны яс, зажлуур булчин, эрүүний унжсан шандас хэсгийг хамтад нь тогтоон бэхлэнэ.

Алхам 02

Шандастай хамт суларсан смас давхаргыг дээшээ хүчтэй сойн татаж нүүрний эд эсийн унжилтаас сэргийлнэ.

Алхам 03

Үрчлээтэн суларсан царайнаасаа залуу цовоо дүр төрхөндөө эргэн очих боломжтой.

SubSMAS Face Lift(Хацар завж хүзүү татах мэс засал)-н онцгой үр дүн

Арьсны Смас давхарга болон шандасыг хамтад нь тогтоох үр дүнтэй аргаар

Нүүр болон хүзүүний үрчлээг шийдвэрлэнэ

Залуулаг төрхтэй болохын төлөө

Унжсан шандас, арьс, арьсны доод өөхийг хамтад нь татан сойно

Арьсны бүтэц залуу болон

Удаан хугацаанд залуу харагдах үр дүнтэй

Гранд гоо сайхны эмнэлэг SubSMAS Face Lift(Хацар завж хүзүү татах мэс засал)-н онцлог

  • 01Нэг удаагын эмчилгээгээр хүзүүнээс нүүр хүртэл үрчлээг сайжруулна

    Нэг удаагын мэс ажилбараар арьсны унжилт, гүн үрчлээ, хүзүүний үрчлээг сайжруулах боломжтой.

  • 02Эрүү нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсэн мэт, нарийхан V-лайн болох үр дүн !

    Унжсан хацар болон давхар эрүү, хүзүү хүртэлх арьсыг татан сойж V-Line үүсгэнэ.

  • 03Натурал гурвалсан хэмжээст төрх хэлбэрлэг төрхийг үүсгэнэ

    Нүүрний товойлт, хэлбэр сайжран илүү натурал өөриймсөг төрх бий болно.

  • 04Удаан үргэлжлэх залуужих үр дүн

    Хөгширсөн арьсны гүн дэх булчингийн (SMAS) давхаргыг татан сойсноор залуужих үр дүн маш урт.

  • 05Хувь хүнд тохирсон загвар

    Хувь хүний ерөнхий нүүрний харьцаа, үрчлээ арьсны унжилтанд тохируулан загвар гаргана.

SubSMAS Face Lift (Хацар завж хүзүү татах мэс засал) ийм хүмүүст тохиромжтой.

  • Нүүрний хэлбэр, хүзүүний унжсан хэсгээ ерөнхийд нь сайжруулахыг хүссэн хүн
  • Хөгшрөлтөөс үүдэн хүзүү, болон эрүү нь хэт унжилттай хүн
  • Хэт хөгшрөлт үүссэнээс утсан таталтаар татахад хязгаар үүссэн хүн
  • Залуужсан үр дүн нь удаан барихыг хүссэн хүн

Өмнөх & Дараах

before & after
After
After
Before 
prev next

Хуруугаа баруун зүүн талруу хөдөлгөөрэй

Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!

Гранд гоо сайхны эмнэлэг залуужуулах багц

Багц 01

Унжиж харагдах
уруулын төгсгөл

SubSMAS Face Lift (Хацар завж хүзүү татах мэс засал)

Уруулын төгсгөл өргөх мэс засал

Багц 02

Огцом унжсан нүдний
цацраг үрчлээ

SubSMAS Face Lift (Хацар завж хүзүү татах мэс засал)

Дээд зовхи татах мэс засал

Доод зовхи татах мэс засал

Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем

Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай

CCTV хянах
систем

Зөвхөн урьдчилан уулзахаар тохиролцсон асран хамгаалагчид тусгайлан бэлтгэсэн асран хамгаалагчийн хяналтын өрөөнөөс мэс заслын явцыг бүхэлд нь бодит цаг хугацаанд шалгах боломжтой.

Суурин
анестезиологич

Их сургуулийн эмнэлгүүдийн профессороор ажиллаж байсан анестезиологчид нь байнгын хяналтын байдлаар бэлэн байдаг бөгөөд бид ерөнхий мэдээ алдуулалтын үед гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгах бодит цагийн хяналтын системтэй байдаг.

Мэс заслын жинхэнэ
нэрийн систем

Гранд гоо сайхны мэс заслын эмнэлгийн бүх ажилтнууд үнэнч байдлаар ажиллахыг урдаа баримтлан ажилдаг бөгөөд өөр эмч мэс засалд орох асуудлыг маш сайн сэргийлэн, мэс засал хийх эмч нь зөвлөгөө болон мэс засал, арчилгааг өөрийн биеэр хийх системийн дагуу ажиллаж байна.

Яаралтай тусламжийн
систем

Гранд гоо сайхны эмнэлэг нь бүх мэс заслын өрөөнүүдэд цахилгаан эрчим хүч гэнэт тасарсан тохиолдолд зүрхний дефибриллятор, аваарын иж бүрдэл, өөрөө удирдах чадлын систем зэрэг их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын системээр тоноглогдсон байдаг.

Агаар цэвэршүүлэгч
төхөөрөмж

Цэвэр агаарын систем Өвчтөнд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоос, бактерийг зайлуулсан цэвэр агаараар хангах агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг мэс заслын өрөөнд байрлуулсан болно.

Эмнэлгийн тоног
төхөөрөмжийн систем

Бичил биетний бохирдолд өртөмтгий бүх эмнэлгийн хэрэгслийг сайтар ариутгаж, эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлдэг.

Бохирдол арчилгааны
систем

Өвчтөний хувцас, эмнэлгийн ажилтны мэс заслын хувцас, мэс заслын даавууг мэргэжлийн угаалгын компанид даатган ариутгасан угаалгын журмаар халдвар, үрэвслийг үүсгэхгүйн төлөөх хяналтын системийн дагуу ажилдаг.

Өвчтөн арчилгааны
систем

Бид хөдөө орон нутагт оршин сууж буй үйлчлүүлэгчидийг мэс заслын дараа эдгэртэл эмнэлэгт хэвтүүлэх тохилог эмнэлгүүдийн өрөөгөөр хангах замаар мэргэжлийн өндөр нямбай тусламж, оновчтой үйлчилгээ үзүүлдэг.

Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.

Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Medical Korea Awards

2019 БНСУ-ын эрүүл мэндийн яам дэд шагнал
- Гоо сайхны мэс заслын салбарын дэд шагнал

No.1 Гоо сайхны мэс заслын эмнэлэг- Брэндийн шагнал

2019 Healthy Life Forum

Орос улсын Эрүүл мэндийн яамыг ивээн тэтгэх форум
Healthy life forum: towards 80+
Ли Сэ Хуан эмч уригдан лекц

No.1 Залуужуулах мэс засал- Брэндийн шагнал

2018 KCAI

2018 KCAI БНСУ-н Хэрэглэгчдийн үнэлгээний шагнал)
-1р байр Эрүүл мэндийн салбар_Залуужуулах мэс заслын төрөл

Нийгмийн үйл ажиллагаа

2016 Mongolian Red Cross

Монголын улаан загалмайн нийгэмлэгт харьяа энгийн бус
царай төрхтэй иргэдэд хагалгаа хийх сайн дурын үйл ажиллагаа

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

1

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мэргэжлийн жолооч гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдээ онгоцны буудлаас тосон авч эмнэлэг хүртэл аюулгүй хүргэж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

2

Буудал захиалгын үйлчилгээ

Хагалгааны өмнө, хагалгааны дараа тав тухтай амарч чадахаар буудал захиалгын үйлчилгээг өмнөөс нь хийж үйлчилнэ. .

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

3

24цагийн шууд зөвөлгөө

Гранд гоо сайхны эмнэлэг нь Солонгост шууд ирэх боломжгүй гадаадад оршин суудаг үйлчлүүлэгчдэдээ зориулан 24 цагийн зөвөлгөөний үйлчилгээг үзүүлж байна. Хүссэн цагтаа тухтай мэргэжлийн зөвөлгөө авах боломжтой.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

4

1:1 Орчуулагчтай зөвөлгөө

Англи хэлтэй орон, Хятад,Орос,Монгол, Тайланд зэрэг олон орны орчуулагч нар зөвөлгөөнөөс эхлээд хагалгаа-эмчилгээ-арчилгаа хүртэл даган орчуулга хийж үйлчилнэ.

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн
Гранд гоо сайхны эмнэлэгийн үйлчилгээ

5

Орон орны вэв сайтын үйлчилгээ

Гадаад үйлчлүүлэгчдэдээ зориулан орон орны хэлээр вэб сайт ажиллуулж байгаа ба гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хавсарган хүссэн асуултанд нь хариулж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!

Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс

ХАГАЛГААНЫ ӨМНӨ
  • 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
  • 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
  • 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
  • 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
  • 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
  • 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
  • 7Даралтны эм уудаг үйлчилүүлэгч нь хагалгааны өдрийн өглөө 7 цагт бага зэрэг устай эмээ заавал уух шаардлагатай.
Хагалгааны дараа
  • 1Хагалгааны дараа гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх ба хугацаа өнгөрсний дараагаас шинж тэмдэг арилна.
  • 2Хагалгааны дараа арьс татсан утас байрлалаа зөв олж эдгэх шаардлагатай ба гараараа дарж нухаж болохгүй.
  • 3Хагалгааны дараах 4 долоо хоногтоо том ангайх, хүчтэй эвшээх, хүчтэй инээх зэрэг огцом амны хөдөлгөөн хийж болохгүй.
  • 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
  • 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
  • 6Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
  • 7Хагалгааны дараа 4 долоо хонгийн турш саунд орж болохгүй.

Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно

CONSULTATION INQUIRIES