Гранд гоо сайхны эмнэлэг
Дээд доод
эрүүний
мэс засал
Дээд доод эрүүний мэс засал
Урт нүүр засах
Шаамий эрүү засах
Богино эрүү засах
Нүүрний тэгш бус байдал засах
Үзэсгэлэнтэй төрхтэйгөө хамт чадамжын асуудлаа ч сайжруулъя
Гранд дээд доод
эрүүний мэс заслын онцлог
Хүн хүнд нь тохируулан хийгдэх гоо үзэсгэлэнгийн эхлэл
Гранд гоо сайхны эмнэлэгийн төрөл төрлийн дээд доод эрүүний мэс заслын шийдэл
Маш нарийн өнцгийг тааруулан дээд доод эрүүнд зүсэлт хийн бэхлэнэ
Дээд доод эрүүний мэс засал
Хагалгааны цаг 3-4цаг
Мэдээ алдуулалтын аргаБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэвтэхгүй
Оёдол авах 7-14дэх хоногт
Мэс заслын арга
Дээд доод эрүүний мэс засал нь эрүү урагшаа харагдах шаамий эрүү, уруулын яс товойж харагдах, нүүрний хэлбэр тэгш бус байхаас үүдэн эрүү чадамжаа алдах зэрэг тохиолдлуудад хийгддэг нүүрний хэлбэрийг тэгш зөв байлгах, шүдний зуултыг зөв байрлалд оруулахын тулд хийгддэг мэс заслын арга юм.

SSRO
Ясыг тайран хуваах мэс ажилбар нь доод эрүүний ясны буйлтай ойр хэсгийг тайран ар талруу шилжүүлдэг хагалгааны арга юм.
Давуу тал
- Яс хоорондын хүрэлцээ өргөн учраас аюулгүй эдгэрэх боломжтой.
- Нэг бүр бэхэлгээ хийгддэг учраас эдгэрэлтэнд маш сайн нөлөөтэй.
- Богино эрүү багасгах мэс заслын үед SSRO боломжтой.
Сул тал
- Бүрэн эдгэртэл эрүүний үенд ачаалал их байх магадлалтай.
- Доод эрүүний мэдрэлийн судас байрладаг хэсгийг 2 хэсэгт хуваан хагалгааг хийдэг учир мэдрэлийн судас гэмтэх аюултай.
- Хагалгааны хугацаа IVRO-тай харьцуулахад удаан үргэлжлэнэ.

IVRO
Доод босоо яс тайрах мэс засал нь эрүүний үений наахан тайралт хийн доод эрүүний ясыг арагшлуулан байрлуулах замаар хийгддэг хагалгаа юм..
Давуу тал
- Хагалгааны дараа тайрсан хэсгийг хадахгүй учир эрүүний үений хэсгийг чөлөөтэй байрлуулах боломжтой ба үенд ачаалал бага
- Доод эрүүний мэдрэлийн судас орж ирдэг хэсэгт бус хойд хэсэгт хагалгааг хийнэ.
- Хагалгааны хугацаа SSRO-тай харьцуулахад богино үргэлжлэнэ
- Доод эрүүний хөдөлгөөнд орж болох хугацаа SSRO-тай харьцуулахад хурдан байдаг.
- Ехо болон зураг даруулахад хагалгааны хэсэг болон бэхэлгээний төмөр харагдахгүй.
Сул тал
- Доод эрүүний ясны аюулгүй байдлын ханган 2 долоо хонгийн турш амны бэхэлгээ хийх шаардлагатай.
- Эхэн үед нь эрүүний ясны хойд хэсгийн ясны давхцсан хэсэг мэдрэгдэх магадлалтай.
- Богино эрүүний хагалгаа давхар хийхэд хэцүү хагалгааны арга юм.
Дээд доод эрүүний мэс засал нь ийм хүмүүст тохиромжтой
- Нүүр нь хэт урт хүн
- Шүдний зуулт нь буруу шаамий эрүүтэй хүн
- Нүүрний баруун зүүн тал хэт өөр хүн
- Инээхэд шүдний буйл хэсэг нь хэтэрхий ил харагддаг хүн
- Товгор урууын мэс заслаар нүүрний хэлбэр засагдах боломжгүй хүн
- Гоёмсог нүд хамрын хэлбэртэй боловч суурийн нүүрний харилцаа нь тохиромжгүй хүн
- Дээд эрүү нь нүүрний төв цэгтэйгээ таараагүй хүн
Нүүрний хэлбэрт тохируулан босоо, хөндлөн хэмжээсийг бий болгоно.
Урт нүүрний дээд доод эрүүний мэс засал
Хагалгааны цаг 3-4цаг
Мэдээ алдуулалтын аргаБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэх 1 өдөр хэвтэнэ
Оёдол авах 14дэх хоногт
Мэс заслын арга
Энгийн эрүү нь урт тохиолдолд урт эрүү богиносгох аргаар нүүрний хэлбэрийг засах боломжтой ч, шүдний зуулт буруу эрүүний үзүүр хэт урагш шаамий тохиолдолд дээд доод эрүүний мэс заслыг хавсран хийх шаардлагатай.

-
Алхам 01
Дээд болон доод эрүүний зуулт нь таарахгүй байгаа хэсгийг зөв өнцөгт нь тааруулан тайрч авна
-
Алхам 02
Тайрч авсан хэсгүүдийг нийлүүлэн бэхэлгээ хийнэ.
-
Алхам 03
Шаардлагатай тохиолдолд эрүүний үзүүрийг багасган бүхэлд нь нүүрний хэлбэрийг богиносгох боломжтой.
Урт нүүрний дээд доод эрүүний мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Нүүрний доод хэсгийн эрүү бүхэлдээ урт бөгөөд инээхээд буйл ил гардаг хүнд
- Нүүр тэгш бус бөгөөд зуулт нь буруу шаамий эрүүтэй хүнд
- Доод эрүү хэт хөгжсөнөөс нүүр хонхойж харагддаг хүнд
- Эрүүний урт нь хэт урт бөгөөд бүхэлдээ өргөн том эрүүтэй хүнд
Доод эрүүнээс болон ширүүн төрхтэй харагдах, мөн зуулт бурууг засах
Шаамий дээд доод эрүүний мэс засал
Хагалгааны цаг3цаг ~ 4цаг дотор
Мэдээ алдуулалтБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэх2 хоног эмнэлэгт хэвтэнэ
Оёдол авах2 долоо хоногийн дараа
Мэс заслын арга
Доод эрүү эсвэл уруул нь урагш түрэн гарсан шаамий эрүүнээс дээд шүд болон доод шүдний зуулт таарахгүйгээс ширүүн бөгөөд ууртай дүр төрхтэй харагддаг. Мөн буруу зуултаас болон хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа мууддаг тул гоо үзэмж талаасаа бус эрүүл мэнд талаасаа ч шаардлагатай мэс засал юм.
-
Алхам 01
Эрүүний урт хэвийн хирнээ шаамий тохиолдолд
Доод эрүүг хойш шилжүүлэх аргаар мэс засал хийгдэнэ. Доод эрүүний мэдрэлийн судас болон эрүүний үеээс холуур аюулгүй аргаар мэс засал хийгдэнэ.
-
Алхам 02
Богино нүүртэй шаамий тохиолдолд
Ийм тохиолдолд доод эрүү дээд эрүүнээс том дээд эрүү жижиг цааш байрлалтайгаас мэс заслын арга нь дээд эрүүг урагш нүүлгэн доод эрүүг хойш түлхэх аргаар хийгдэнэ.
-
Алхам 03
Урт эрүүтэй шаамий тохиолдолд
Дээд доод эрүү 2уулаа урт урагш түрэн гарсан байрлалтайгаас дээд эрүүг дээш нүүлгэн түүнд тохируулан доод эрүүний байрлал шүдний зуултыг таарулах аргаар мэс засал хийгдэнэ.
Шаамий дээд доод эрүүний мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Доод шүд нь дээд шүднээсээ илүү урагш түрэн гарсан хүнд
- Буруу зуултнаас болон хоол зажилан идэхэд хүндрэлтэй хүнд
- Хамрын хэсгээр хонхойж орсон / нүүр нь бүхэлдээ хонхойж харагддаг хүнд
- Буруу зуултнаас болон ярьж байхад дуудлага хүчтэй гардаг хүнд
Энгийн дүр төрхийг илүү цоглог тод дүр төрхөөр солих
Богино дээд доод эрүүний мэс засал
Хагалгааны цаг3 цаг ~ 4цаг дотор
Мэдээ алдуулалтБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэх2 өдөр хэвтэнэ
Оёдол авах2 долоо хоногийн дараа
Мэс заслын арга
Богино эрүү нь нүүрний төрхийг эвдэж харагдуулахаас гадна давхар эрүү үүсгэх гол шалтгаан болдог. Мөн амыг урагш товойлгож харагдуулдаг. Ихэнх тохиолдолд богино эрүүний мэс заслыг гадны биет хийж орлуулах, эсвэл эрүүний үзүүрийг урагш татах зэрэг аргаар хийх боломжтой ч хэт богино тохиолдолд дээд доод эрүүний мэс заслын аргаар янзлах шаардлагатай.

-
Алхам 01
Богино нүүр + богино эрүү (богино эрүүний мэс засал)
Эрүүний ясны хойд хэсгийг тайран урагш байрлуулсны дараа бэхлэх аргаар яс болон ясны шүргэлцэх хэсгийг өргөсгөн бэхлэж өгнө. Богино эрүүг зассанаар хэвийн эрүүний хэлбэртэй болох боломжтой.
-
Алхам 02
Урт нүүр + богино эрүү (богино эрүүний мэс засал)
Урт нүүр, богино эрүүтэй тохиолдолд дээд эрүүний ясыг тайран нарийсгаж, доод эрүүний хэсгийг нэмэлтээр хөдөлгөн нүүрний уртыг багасган богино эрүүг засах дээд доод эрүүний мэс заслыг хийнэ.
Богино дээд доод эрүүний мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Эрүүний үзүүр богино эсвэл явж орсон хэлбэртэй хүнд
- Богино эрүү болон урагш түрсэн амтай хүнд
- Имплант эсвэл эрүүний үзүүр сунгах мэс засал хийлгэсэн ч эрүүний үзүүр сайжрахааргүй хүнд
Нүүрний тэгш бусыг засан нүүрний хэлбэрийг сайжруулах
Тэгш бус нүүрний дээд доод эрүүний мэс засал
Хагалгааны цаг3 цаг ~ 4цаг дотор
Мэдээ алдуулалтБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэх эсэх2 өдөр хэвтэнэ
Оёдол авах2 долоо хоногийн дараа
Мэс заслын арга
Хүн бүрийн нүүр нь тодорхой хэмжээнд тэгш бус байдаг ч, хэмжээнээс хэтрэн эрүүний үений өвчин, хоол зажилхад хүндрэлтэй зэрэг асуудалтай тохиолдолд нүүрний тэгш бусыг засах шаардлагатай.
-
Алхам 01
Зөвхөн доод эрүү тэгш бус тохиолдолд
Тэгш бус хэм нь ялихгүй тохиолдолд доод эрүүг төв хэсэгрүү байрлуулан хийгддэг доод эрүүний мэс заслаар тэгш бус хэмийг засах боломжтой.
-
Алхам 02
Дээд доод эрүү бүхэлдээ тэгш бус тохиолдолд
Дээд эрүүний төвөөс эхлэн буруу тохиолдолд дээд эрүүг хөндлөн зүсэн төвийг зөв байрлалд оруулах хагалгаа шаардлагатай. Дээд эрүүний нурууг засах хэмжээндээ тааруулан доод эрүүг дахин байрлуулах хагалгааг хийнэ.
Тэгш бус нүүрний дээд доод эрүүний мэс засал нь дараах хүмүүст хамгийн тохиромжтой.
- Нүүрний төв далий тэгш бус хэмтэй хүнд
- Нүүрний төв далий буруу зуулттай хүнд
- Нүүрний төв хазайлттай нүүр урт, шаамий хүнд
- Нүүрний төв хазайлттай урагш түрсэн амтай эсвэл богино эрүүтэй хүнд
Гранд гоо сайхны эмнэлэг
Дээд доод эрүүний мэс заслын аюулгүйн систем
- 3D CT ашигласан хагалгааны өмнөх нарийн шинжилгээ
-
Нүүрний бүтцийг стереогоор харан шинжлэх боломжтой 3D CT-н тусламжтайгаар хагалгааны төлөвлөгөөг нарийн гаргана. Мөн мэдрэлийн судас болон цус алдалт, амьсгалын хүндрэл зэргийг урьдчилан шинжлэн, аюулгүй байдлыг хангадаг.
- Салбар бүрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн, аюулгүй байдлыг сайжруулсан систем
-
Гоо сайхны мэс заслын тасаг, мэдээ алдуулалтын тасаг, дотрын тасаг, арьсны тасаг зэрэг салбар бүрний мэргэлжтнүүдийн нэгдсэн, орчин үеийн аюулгүйн системийг бүрдүүлэн дээд доод эрүүний мэс заслын үед өвчтөний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж мэс ажилбарыг хийж гүйцэтгэнэ.
Бүх салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн систем
Орчин үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан
Хамтад нь хийлгэвэл үр дүн UP!
Гранд гоо сайхны эмнэлэг дээд доод эрүү нүүрний хэлбэр засах багц
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хоногийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- ХАГАЛГААНЫ ДАРАА
-
- 1Хагалгаанд орсон өдрөө мацаг барих ба 7 хоногийн турш зөөлөн хоол хүнс(зутан шөл, цэвэр жүүс, сүү гэх мэт ууж болох шингэн) хэрэглэх хэрэгтэй.
- 2Хагалгааны дараах 3-4хоногт толгойны баривч зүүх шаардлагатай.
- 3Аман дотор үрэвсэл шарх үүсэхээс сэргийлж хоол идсэний дараа заавал ам зайлагчаар амаа зайлан амны ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.
- 4Хагалгааны дараа хүчтэй хөдөлгөөн, гадны цохилтоос болгоомжлох хэрэгтэй.
- 5Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо зүрхнээсээ 20-30градусын өндөрт байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 6Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай.
- 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 8Хагалгааны дараа 3 долоо хоногийн турш саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно