Гранд гоо сайхны эмнэлэг
Хамрын
давтан
мэс засал
Муруй хамрын давтан
Хэт өндөр хамрын давтан
Суулгац солих давтан
Хөшөө хамрын давтан
Үрэвсэлтэй хамрын давтан
Давтан мэс засал хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд асуудлыг тодруулах хэрэгтэй!
ГРАНД эмнэлгийн Хамрын давтан мэс заслын онцлог
Надад ямар мэс засал хэрэгтэй вэ?
Төрөл бүрийн хамрын давтан мэс заслын шийдэл!
Хамрын мэс заслын дараа муруй харагдаж байгаа хэлбэрийн засал
Муруй хамрын давтан мэс засал
Мэс заслын цаг1цаг~1цаг 30минут
орчимМэдээ алдуулалтБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэрэггүй
Оёдол авах1~2 долоо хоногын
дараа
оёдол болон бэхэлгээг
авна
-
Муруй хамрын төрөл
-
01
Гадны суулгац нь муруй үед
Хамрын мэс засал хийсний дараа цаг хугацаа өнгөрөхөд суулгац нугалагдаж эсвэл хэлбэр нь өөрчлөгдөж, хамрын нуруу нь муруйсан мэт харагдаж болно.
-
02
Хамрын суурь хэлбэр нь муруй үед
Хэрэв хамрын мэс заслаас өмнө аль хэдийн бөхий мэт муруй эсвэл муруйн мэс засал хийлгээгүйгээс болж дахин мэс засал хийлгэх шаардлага үүсэх боломжтой.
-
01
Гадны суулгац нь муруй үед
Суурь нь муруй байсан хамрыг муруйн засал хийхгүйгээр хамар мэс засал хийлгэх, эсвэл хамрын мэс заслын дараа суулгац өөрөө муруй болсон тохиолдолд гоо сайхны тал, мөн хамрын функциональ талд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэх боломжтой тул залруулга шаардлагатай.
-
Тохиолдол 01
Бага зэргийн муруйлт
Муруй мөгөөрсний эсрэг хэлбэрээр суулгацыг бэхжүүлэн суулгах мэс засал.
-
Тохиолдол 02
Архаг зэргийн муруйлт
Хамрын таславч мөгөөрсийг тэгшлэхийн тулд хамрын ясанд зүсэлт хийж, тэгш хэмгүй мөгөөрсний тэгш хэлбэрт тохируулан засна.
Хамрын давтан мэс засал нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой!
- Суулгац нь анхнаасаа муруй суусан үед
- Цаг хугацааны улмаас суулгац нь муруйсан үед
- Суурин хамар нь муруй үед
- Хамрын үзүүрийн мөгөөрсний бэхэлгээ нь буруу байснаас үүдэлтэй муруйлт
Натурал өндөр, дизайнтай өөртөө улам итгэлтэй!
Хэт хиймэл хамрын давтан мэс засал
Мэс заслын цаг1цаг30минут~2цаг
орчимМэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэрэггүй
Оёдол авах1~2 долоо хоногын
дараа
оёдол болон бэхэлгээг
авна
-
Тохиолдол 01
Хэт өндөр хамар
-
Тохиолдол 02
Хэт өндөр эсвэл хэт үзүүртэй хамар
-
Тохиолдол 03
Монхор хамрын засал нь дутуу үед
Хэт өндөр хамрын нуруу, нүүрний тэнцвэрийг харгалзалгүйгээр хийдгсэн хамрын мэс заслаас үүдэлтэй
хамрын үзүүр зэргийг нарийн шинжилж, нүүрний харьцааны дагуу шинэ хамар хэлбэртэй болгоно.
-
Тохиолдол 01
Хэт өндөр хамар
Өмнөх суулгацыг аван, хэт өндөр биш, өөрийн хамрын хэлбэрт тохируулан, таны онцлог шинж чанарыг харгалзан сийлсэн суулгацаар шинэ хэлбэрийг гаргаж өгнө.
-
Тохиолдол 02
Хэт өндөр эсвэл хэт үзүүртэй хамар
Өмнөх натурал бус суулгацыг арилгаж, чихний мөгөөрс, таславч мөгөөрс, аллодерм зэрэг имплантыг сийлэн, хамрын хэлбэрийг засах зорилгоор хийнэ.
-
Тохиолдол 03
Монхор хамрын засал нь дутуу үед
Өмнөх суулгацыг авсны дараа хамрын нурууны яс багасгах & дотоод мөгөөрсийн заслыг хийнэ. Монхор хамрын заслын үр дүнг илүү сайжруулахын тулд сийлсэн шинэ суулгацаар хэлбэрийг сайжруулна.
Хамрын давтан мэс засал нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой!
- Хамрын хагалгааны дараа хэт өндөр хамартай хүмүүс
- Хамрын мэс заслын дараа хэт өндөр үзүүртэй болсон хүмүүс
- Хамрын мэс заслын дараа хэт хиймэл харагддаг хүмүүс
- Хамрын мэс заслыг хийхдээ монхорын засал хийгээгүй бол
Суулгацаас үүссэн гаж нөлөөг найдвартай сайжруулж болно!
Хамрын суулгацын давтан мэс засал
Мэс заслын цаг1цаг30минут~2цаг
орчимМэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэрэггүй
Оёдол авах1~2 долоо хоногын
дараа
оёдол болон бэхэлгээг
авна
-
Тохиолдол 01
Хэрэв суулгац нь хөдөлж байгаа бол!
-
Тохиолдол 02
Хэрэв суулгац нь харагдах эсвэл хамрын үзүүрээр ил гарсан бол!
Хэрэв суулгац хамартаа сайн наалдаагүй эсвэл арьс нь нимгэрч дотор нь суулгасан суулгац нь үзэгдэх
эсвэл цухуйсан байвал дахин мэс засал хийлгэх шаардлагатай.
-
Тохиолдол 01
Хэрэв суулгац нь хөдөлж байгаа бол!
Одоо байгаа суулгацыг авч, шинэ суулгацыг суулгах талбайг бэлдэн, шинээр сийлсэн суулгацыг суулгана.
-
Тохиолдол 02
Хэрэв суулгацаас болж хамар чинь өргөн харагдаж байвал!
Өмнө нь суулгасан суулгацыг арилгаж, таны нүүрний онцлог шинжийг харгалзан тохируулсан имплантаар тохируулна.
-
Тохиолдол 03
Хэрэв суулгацын хэлбэр нь хэт мэдрэгдээд байвал!
Хэрэв арьсны нэмгэнээс болоод суулгац нь харагддаг бол хуйхан хэсгээс нэмэлт эдийг аван, суулгацыг нуухад ашиглагддаг.
-
Тохиолдол 04
Хамрын үзүүр нь улайж, суулгац нь ил гарсан хамар!
Өмнөх суулгацыг авсны дараа нимгэрсэн арьсыг дермитэй хамт боож, зөвхөн мөгөөрсний тусламжтайгаар хамрын үзүүрийн хэлбэрийг засах хэрэгтэй.
Хамрын давтан мэс засал нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой!
- Хамрын мэс засал хийсний дараа суулгац нь хөдөлдөг хүмүүс!
- Зузаан суулгацын улмаас нимгэн арьстай болсон хүмүүс!
- Суулгац нь хамрын үзүүрийг цочроогоод хамрын арьс нь улаан болж хувирдаг хүн!
- Суулгац нь хамар дотор эсвэл хамрын үзүүрээр ил гарсан хүмүүс!
Хамрын үзүүрийн хатуурлаас болж өөрчлөгдсөн хамарыг сэргээх!
Хөшөө хамрын давтан мэс засал
Мэс заслын цаг1цаг30минут~2цаг
орчимМэдээ алдуулалтБүтэн унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэрэггүй
Оёдол авах1~2 долоо хоногын
дараа
оёдол болон бэхэлгээг
авна
-
Хамрын үзүүр хатуурах шалтгаан
-
01
Мэс засал хийсний дараа үрэвслээс болж хатууран өөрчлөгдөх
Энэ нь мэс засал хийсний дараа үрэвслээс болж суулгацыг тойрсон арьсны эд болон хамрын доторх шархтай эд хоёр наалдсанаас үүссэн байж болно.
-
02
Хэтэрхий олон удаа давтан мэс засалд орсон
Олон удаагийн хагалгаанаас болж хамар хөшиж, хамар хатуурч богиносоход хүргэдэг.
-
01
Мэс засал хийсний дараа үрэвслээс болж хатууран өөрчлөгдөх
Хамрын хатуужилт нь үрэвсэл эсвэл давтан мэс заслын улмаас хамрын арьс хатуурч богино болоход тохиолддог. Хамрын үзүүрийг доош буулгаж, хамрын уртыг сунгах мэс засал шаардлагатай.
-
Тохиолдол 01
Хамар дахь гадны биетийг авсны дараа агшилт болон хатууралтыг бүрэн суллах арга хэмжээ авах хэрэгтэй
-
Тохиолдол 02
Хамрын үзүүрийг таславч мөгөөрс эсвэл чихний мөгөөрсөөр дамжуулан сэргээдэг. Шаардлагатай тохиолдолд хавирганы мөгөөрсийг ашиглаж болно.
Хамрын давтан мэс засал нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой!
- Хатуурлын улмаас хамрын үзүүр дээш өргөгдсөн хүмүүс!
- Хамрын хатуурлаас болоод хамар нь сөхөгдөж, илүү богино харагддаг болсон бол!
- Хэрэв таны богинохон эсвэл дээш өргөгдсөн хамар дээр зохихгүй аргаар хамрын үзүүр сунгах мэс засал хийсэн бол!
- Хамрын хатуурлаас болоод хамарт суулгасан суулгац нь хэвийн бус харагдаж байгаа бол!
Үрэвслийг эмчилж, үрэвсэл дахин гарахаас сэргийлж өөрийн эд эсээр дахин мэс засал хийлгээрэй!
Үрэвсэлтэй хамрын давтан мэс засал
Мэс заслын цаг1цаг~2цаг орчим
Мэдээ алдуулалтСудсан унтуулга
Эмнэлэгт хэвтэхХэрэггүй
Оёдол авах1~2 долоо хоногын
дараа
оёдол болон бэхэлгээг
авна
-
Хамарт үрэвсэл
үүсэх шалтгаан
Хэрэв хамрын мэс засал хийсний дараа үрэвсэл үүссэн бол мэс заслын талбай эдгэрэхгүй эсвэл хамрын үзүүрийн хэлбэрийн хатуурал үүсгдэг тул сайжруулан эмчлэх шаардлагатай. Одоо байгаа суулгацыг арилгаж, өөрийн амьд эд эсээр дахин мэс засал хийлгэж үрэвслийг эмчлэх, дахилтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
-
Тохиолдол 01
Үрэвсэл үүсгэдэг хамрын суулгацыг арилгана.
-
Тохиолдол 02
Үрэвсэл эмчлэх, нөхөн сэргээх хугацааг үрэвсэл бүрэн алга болтол хийнэ.
-
Тохиолдол 03
Үрэвсэл дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслыг өөрийн эд эсүүд (таславч мөгөөрс, чихний мөгөөрс, хавирганы мөгөөрс гэх мэт) ашиглан хийдэг.
Хамрын давтан мэс засал нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой!
- Хамрын мэс засал хийсний дараа хуримтлагдсан цусны улмаас удаан хугацааны гематом үүссэн хүмүүс!
- Үрэвслийн улмаас мэс заслын хэсгийн өвдөлтөөс болоод байнга шаналж байдаг хүмүүс!
- Хамарнаас идээ цус байнга гарч байгаа хүмүүс!
Materials used for rhinoplasty by types
Various rhinoplasty materials suitable for individual nose
Suitable materials are used for individual nose types.
Silicone implant is used for nasal bone and autologous cartilage is used for nasal tip.
- Autologous tissues
- Artificial implant
Хамт хийвэл үр дүн UP!
ГРАНД ЭМНЭЛГИЙН ХАМРЫН МЭС ЗАСЛЫН БАГЦ
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, аюулгүй байдал, ариун цэвэр хангах систем
Грандын сүүлийн үеийн эмнэлгийн технологитой танилцаарай
Гранд гоо сайхны эмнэлэг нь сэтгэл хангалуун үр дүнг үзүүлэхийн тулд олон жилийн туршлагатай мэргэшсэн эмч нар загвар гарган мэс заслыг гардан хийж үйлчилнэ.
Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо заслын тасаг, арьсны тасаг, эрүү нүүрний хэлбэр засах тасаг, мэдээ алдуулалтын тасаг, шүдний аппаратны тасаг гэх мэт салбар салбарын мэргэшсэн эмч баг хамт олноос бүрэлдэх ба тогтолцоотой системт үйлчилгээг үзүүлж байна.
Эмч нарийн шинжлэн 1:1 хагалгааны төлөвлөгөөг гарган, үйлчлүүлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хагалгааны үр дүнг мэдрүүлэхээр хичээж байна.
Илүү натурал хагалгааны үр дүнгийн төлөө дараах зүйлсийг
заавал мөрдөөрэй!
Хагалгааны өмнөх /
дараах анхаарах зүйлс
- ХАГАЛГААНЫ ӨМНӨ
-
- 1Хагалгааны өдөр биед эвтэйхэн хувцастай ирэх ба, малгай, нарны шил, хүзүүний алчуур зэргийг бэлдэж ирэх зохимжтой.
- 2Байнга уудаг эм байгаа тохиолдолд хариуцсан эмчдээ хагалгааны өмнө заавал мэдэгдэх шаардлагатай. Хагалгаанд орохын өмнөх 7-10өдрийн өмнөөс эмээ зогсоох хэрэгтэй.(Аспирин, өвчин намдаах эм гэх мэт)
- 3Хамраас нус гоожих, халуурах, цэр тээглэх зэрэг ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд хагалгааны өдрөө хойшлуулах нь зүйтэй.
- 4Хагалгаанаас 3 хонгийн өмнөөс архи, тамхи хэрэглэж болохгүй.
- 5Мэдээ алдуулалтын үйлчилгээг сайн байлгахын тулд хагалгааны өмнөх 6цагийн турш хоолоо сойх шаардлагатай. (Бохь, чихэр, кофе,ус болохгүй)
- 6Хагалгааны дараа шууд жолоо барьж болохгүй ба нийтийн унаа ашиглах юмуу асран хамгаалагчтайгаа ирэх шаардлагатай.
- Хагалгааны дараа
-
- 1Хагалгааны дараах нэг хоёр өдөртөө хамраас цус гарах магадлалтай ба эн э үед зөөлөн алчуураар дарж арчина.
- 2Хагалгааны дараахамрын нуруу үзүүр хэсэг байраа олж бэхжтэл наалт болон гипсээр бэхлэнэ. Энэ үед наалтыг хүчээр хуулж болохгүй.
- 3Хагалгааны дараа эхний сар нүдний шил зүүж болохгүй ба нусаа хүчтэй нийж болохгүй.
- 4Унтахдаа доош харж болохгүй ба 2-3ширхэг дэрийг цээжнийхээ доор эвэн цээжнээсээ толгойгоо дээш байрлуулан унтвал хаван буух эдгэрэлтэнд сайн нөлөөтэй.
- 5Хагалгааны дараах 48цагийн хугацаанд хамгийн их хавагнадаг ба хагалгаанаас хойшх 3 дахь өдөр хүртэл хүйтэн жингээ маш сайн тавих шаардлагатай. 4 дэх өдрөөс бүлээн жин тавивал зохимжтой.
- 6Хамрын нурууны хаван ихэвчлэн 7 дахь хонгоос буух ба хөмсөг хоорондын хэсгийн хаван буухад хн хүний биеийн онцлог нөлөөлнө.
- 7Хурдан эдгэрэхийн тулд архи тамхи нэг сарын турш хэрэглэж болохгүй.
- 8Хагалгааны дараа 3 долоо хонгийн турш халуун саунд орж болохгүй.
Хагалгааны дараах хавдалт болон хөхрөлт нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Та өөрийн мэдээллээ үлдээсэн тохиолдолд зөвлөгч эргэн холбогдох болно