Дээд доод эрүү засал
Дээд доод эрүү багсгах мэс засал гэж юу вэ?

Гранд гоо сайхны эмнэлгийн эрүү заслын мэс ажилбар бүр нарийн нэгдсэн шинжилгээн дээр үндэслэгдэн мэргэжлийн эмч нарын хамтын хүчээр/гоо сайхны болон шүдний эмч нар / хийгддэг.
Эрүүний мэс засал гэж юу вэ?
Горзгор эрүү, орсгой шүд, нүүрний тэгш хэмийн алдагдал зэргийн гол шалтгаан болох дээд доод эрүүний согогыг мэс заслын аргаар тэгшлэн засах ажилбар юм.
Энэхүү мэс заслын тусламжтайгаар эрүү зөв хэлбэрт орж үйл ажиллагаа нь хэвширхээс гадна хүний гадаад гоо сайханд маш өндөр үр нөлөөтэй хагалгаа юм.
Сүүлийн үед жижигхэн, V хэлбэрийн нүүртэй одод трэнд болоод байгаа бөгөөд бид мөн тэднийг гоо сайхны мэс заслын одод гэж нэрлэцгээдэг билээ.
Бид хамгийн орчин үеийн тэвшилтэт технологиудыг нүүр судлалын төвдөө ашигладаг.

3D CT
Нарийн тодорхой шинжилгээгээр зөв нүүрний хэлбэр, гоо сайхнаа олж авцгаая
3D EXAM системд тулгуурласан Грандын шинжилгээ
3D EXAM системийн тусламжтайгаар өвчтөн бүрийн ясны онцлогоос эхлээд хагалгааны явцад тулгарч болзошгүй хүндрэлүүд /мэдрэлийн эрхтэний гэмтэл, ясны хэвийн бус бүтэцээс болон цус алдах, бүтэн наркозын үед тулгарч болох хүндрэл зэрэг/-ийг урьдчилан мэдэж болох ба шигжлэх ухааны баттай үндэстэйгээр хагалгааны аргыг судлаж хагалгаанд шаардагдах хугацааг багсгах боломжтой болж байгаа юм. Ердийн 2D буюу панарома, рентген зургууд нь хүний нүүрийг хавтгай байдлаар үзүүлдэгээс нарийн оношилгоо гаргахад хүндрэлтэй тал олон байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгоо, шинжилгээ нь хагалгааны үр дунд шууд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн нэг билээ.

Хэвшүүлэгчгүй эрүүний хагалгаа

Эрүү хоорондын хэлбэр хэвшүүлэгч гэдэг нь

Дээд доод эрүү заслын хагалгааны дараа дээд доод шүдийг нийлүүлэн хэсэг хуацаанд боож эрүүний байрлалыг хэвшүүлэх хэрэгтэй болдог. Энэхүү хэвшүүлэгчийг хэрэглэхгүй бол эрүүний ясыг тогтвортой байрлуулж чадахгүйд хүрдэг ба улмаар хоорондоо таарахгүй байрласан яснууд эрүүний үед ачаалал өгч эхлэдэг. Хэвшүүлэгчгүй хагалгаа хийхийн тулд хагалгааг маш найдвартай хийх хэрэгтэй ба үүнд олон жилийн дадлага туршлагаас гадна эмч мэргэжилтэний хосгүй авьяас хэрэгтэй юм.
Хэвшүүлэгчгүй дээд доод эрүүний хагалгаа гэдэг нь:

Олон жилийн дадлага туршилт дээр үндэслэсэн онцгой арга бөгөөд хагалгааны дараах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээс гадна хэвшүүлэгч хийгээгүйгээс үүдэх муу нөлөөллийг мөн адил шийдвэрлэж өгсөнөөрөө онцог юм.
Хэвшүүлэгчгүй хагалгаа яагаад хэрэгтэй вэ?
Илүү аюулгүй найдвартай
Хооллох боломжтойгоороо хүний биед хүндрэл багатай
Хурдан хэвийн амьдралдаа орж болдог

Дээд доод эрүүний хагалгааг заавал Гранд эмнэлэгт?
3D EXAM системээр нарийн оношилж өвчтөн бүрт таарсан хагалгааны аргыг сонгодог. |
Нүүрний хэлбэр заслын мэргэжилтэн болон шүдний эмч нар хамтран хагалгааг гүйцэтгэдэг бөгөөд танд эрүүл мэнд, гоо сайхныг нэгэн зэрэг бэлэглэх болно. |
Олон жилийн дадлага туршлагатай эмч нар хагалгааг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэдэг учир цус шилжүүлэх хэрэг гардаггүй. |
Бүхий л хагалгаа мэргэжлийн мэдээ алдуулалтын эмч нарийн хяналтан дор явагддаг учир итгэж болох аюулгүй хагалгаа |
Бид нэгдсэн эмнэлэгт ашигладаг аюулгүйн системийг мөрдөн ажилладаг билээ. /Зүрхний үйл ажиллагааг дэмжигч, цахилгааны доголдлоос сэргийлэх өөрөө үүсгүүр, алкалиметр, emergency carts / |
Хагалгааны дараах өвчтөний цагийн хуваарь
Хагалгааны дараах эхний өдөр
- Хагалгааны дараах 2 дахь өдөр хүртэл цусны уутыг амнаас зүүнэ.
- Амны хөндийн хавдалт, оёдол, цусны уут зэргээс болоод юм идхэд хүндрэлтэй байх боловч зөөлөн төрлийн зутан, ус, жүүс зэргийг уух боломжтой байдаг.
- Эмнэлгийн зүгээс байнгын хүйтэн жин тавьж өгдөг.
Хагалгааний дараах 2 дахь өдөр
- Аман дахь цусны уутыг авч амны хөндийн мэргэжлийн эмч аман доторх оёдол болон шүдний байдлыг шалгана.
- Хүйтэн жин тавьж эрүүний үед ачаалал өгхөөргүй зөөлөн төрлийн хоол иднэ.
Хагалгааны дараах 3 дахь өдөр
- Хагалгааны дараах 3D CT зураг авхуулсны дараагаар эмнэлгээс гарна.
- Хэвшүүлэгч хийн амыг тань боогоогүй учир энгийн хооллох боломжтой
Хагалгааны дараах 4 дахь өдөр
- Хүйтэн жинг үргэлжлүүлэн тависаар байх шаардлагатай. Учир нь 4дахь өдөр хүртэл эрүү хавдсаар байдаг. Энэ нь эрүү шанааны хагалгааны үед адил байдаг.
Хагалгааны дараах 5, 6 дахь өдөр
- Хүйтэн жингийн оронд бүлээн алчуур тавьж эхлэнэ. Хэтэрхий хатуу зүйл биш бол энгийн хооллох боломжтой
Хагалгааны дараах 7 дахь өдөр
- Хоолны дараа амаа сайтар зайлж хэт их биш хөдөлгөөн хийснээр хагалгааны дараах хавдар буухад сайнаар нөлөөлдөг.
- Багахан хавдсан байдал тань санааг зовоохгүй бол та ажилдаа явсан ч болно.
Урт нүүр багсгах


Хагалгааны арга
- 01
- 3D CT зургын тусламжтайгаар ясны зузаан болон урт, мэдрэлийн судлын байрлалыг тогтоох зэрэг нарийвчлан оношилно.
- 02
- Зурган дээрхтэй адилаар дээд доод эрүүг зүснэ.
- 03
- Дээд доод эрүүний байрлалыг нэгэн зэрэг засна.
- 04
- Ясыг холбож яс авсан хэсгийг засна.

Урт эрүү багсгах
Өвчтөний жишээ
Гранд гоо сайхны эмнэлэгийн эрүү заслын мэс ажилбар бүр нарийн нэгдсэн шинжилгээн дээр үндэслэгдэн мэргэжлийн эмч нарын хамтын хүчээр/гоо сайхны болон шүдний эмч нар/ хийгддэг билээ.
Урт эрүү


Ердийн урттай нүүр

Ердийн урттай нүүрний урт эрүү гэдэг нь тухайн хүний нүүрний урт нь ердийн боловч эрүү нь урт байхыг хэлдэг. Дээд эрүүний мэдрэлийн судлыг хөндөлгүйгээр дотогш шилжүүлэх аргаар засах боломжтой.

Богино нүүр
Доод эрүү дээд эрүүнээс том буюу дээд эрүү нь жижиг учираас дотогш орж хагагддаг. Тиймээс дээд эрүүг хөдөлгөн урт харагдуулах хэрэгтэй болдог. Үүний дараагаар доод эрүүг дээд эрүүтэй зохицуулан засаж өгнө.

Урт нүүр

Доод эрүү дээд эрүүнээс том буюу дээд эрүү нь жижиг учираас дотогш орж хагагддаг. Тиймээс дээд эрүүг хөдөлгөн урт харагдуулах хэрэгтэй болдог. Үүний дараагаар доод эрүүг дээд эрүүтэй зохицуулан засаж өгнө.

Жижиг эрүүг засах


Энгийн нүүр
Энгийн урттай нүүрний хувьд жижиг эрүүний урд хэсгийг урагш гаргах арга хэрэглэнэ.

Богино нүүр
Доод эрүүг хөдөлгөх хэрэгтэй болдог. Дээд эрүүний хэсгийг зүсэн урагш болгох замаар хэвийн нүүрний хэлбэрийг бий болгоно.

Урт нүүр
Энэ тохиолдолд дээд эрүүг нь багсгаж, доод эрүүг гадагш хөдөлгөх замаар эрүүл эрүүг бий болгоно.























