Pre-surgery Care

Хагалгааны өмнөх бэлтгэл

Өөх соруулах эмчилгээний өмнө бэлдэх зүйлс:
01
Өөх соруулахаас 2 долоо хоногын өмнө жин хасаг эм болон хоол сойлтыг хийхгүй байх
02
Өөх соруулах хэсэгт урьд нь ямар нэгэн хагалгаа хийж байсан болон зүрх судасны өвчтэй тохиолдолд хагалгааны өмнө бидэнд мэдэгдсэн байх
03
Өмсөж тайлхад эвтэй хувцастай ирэх, шилбэний хагалгааны хувьд том гутал авч ирэхийг санал болгож байна.
04
Өөх соруулсаны дараагаар 2, 3 хоног хүндүүртэй байх бөгөөд бүлээн жинг сайн тавих хэрэгтэй.
Нүүр
  • Нүүрээ бүрэн цэвэрлэж ямар ч будаггүй байна
  • Гоёл чимэглэл зүүгээгүй байх
  • Малгай болон маск бэлдэж ирэх
  • Линз болон нүдний шил зүүхгүй байх, хагалгааны өмнө 2-3 долоо хоног зүүхгүй байх
  • Эрэгтэй өвчтөний хувьд сахлаа хуссан байх
Хөх
  • Хагалгааны хэсгийн үсээ хусаж зассан байх
  • Хагалгааны өдөр дээгүүрээ өргөн том хувцас өмсөж ирэх
  • Дотуур хувцас хийн авч явах зүйл бэлдэж авчираарай
Гар
  • Хумсны будгаа арилгасан байх
  • Өөх соруулах тохиолдолд урт өргөн цамц бэлдэхt
Бие
  • Хагалгааны өмнө заавал усанд орох ёстой
  • Өөх соруулах тохиолдолд илүү дотуур хувцас бэлдсэн байх
  • Биед эвтэй хувцаслах
Хөл
  • Хумсны будгаа арилгах
  • Бид бариу урт трико өмсөхгүй байхыг зөвлөж байна
  • Шилбэний булчингын хагалгааны тохиолдолд дунд зэргийн өсгийтэй гутал/5-8см/ бэлдэж ирэх

Хагалгааны өмнө болон хойно анхаарах зүйлс

01
Гарын болон хөлний хумсны будгаа арилгасан байх.
02
Ямар нэгэн гоёл чимэглэл зүүгээгүй байх./ээмэг, зүүлт зэрэг/
03
Малгай болон маск бэлдэж ирхийг хүсэж байна.
04
Хагалгааны өдөр линз болон нүдний шил зүүхгүй ирэх хэрэгтэй.
05
Эрэгтэй өвчтөн сахлаа хуссан байх
06
Ердийн хагалгааны өмнө 8 цаг хоол идээгүй байх ёстой./амттан, ус, бохь ч болохгүй/
07
Хэрэв та удаан хугацаагаар ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол түүнийгээ хагалгааны өдрөөс 2 долоо хоногын өмнөөс завсарлах хэрэгтэй.
08
Архи болон тамхийг 3өдрийн өмнөөс завсарлах
09
Та хүнд төрлийн ханиад хүрч халуурч, ханиалгаж, цэр гарч байгаа бол хагалгааг хойшлуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
10
Хагалгааны өмнөх шөнө маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Хавдалтанд сайнаар нөлөөлдөг.
11
Захиалагдсан хагалгааны цагаас 30 минутын өмнө эмнэлэг дээр ирсэн байх.
12
Эмнэлэгт хэвтэх өвчтөнүүд хэрэглэх зүйлсээ бэлдэж ирнэ үү /нүүрний будаг, үсний боолт, утасны цэнэглэгч зэрэг/
13
Хагалгааны дараагаар нийтийн тээвэр ашиглан явхыг санал болгож байна. Машин барих нь аюултай байж болзошгүй.

 

 

 

Хагалгааны дараах арчилгаа

Хагалгааны дараах арчилгаа сувилгаа нь эдгэрэлтэнд болон хагалгааны дараах сэтгэл ханамжинд маш ихээр нөлөөлдөг.

Манай хамт олон танд шаардлагатай арчилгааны зааврыг тусгайлан бэлдэж өгөх болно.

Хавдрыг хөөх хүйтэн жин

Яагаад
  • Хүйтэн жин нь өвдөлтийг намдааж хавдалтаас үүсэх судасны нарийслийг зогсоодог.
Хэзээ
  • Хагалгааны дараах 2 дахь 3 дахь өдрүүдэд өндөр үр нөлөөтэй. Үүний дараагаар халуун жин тавих хэрэгтэй бөгөөд 2-3 долоо хоногын дараагаар жин тавих хэрэггүй болох юм.
Юуг
  • Хүйтэн жинг та эмнэлгээс, эмийн сангаас, болон өөрөө бэлдэж болно
Яаж
  • Хүйтэн жинг багахан үрхэд хайлж эхлэдэг
  • Жин тавих хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар хүйтэн жин тавих хэрэгтэй.
  • Хүйтэн жинг дух, нүдний хооронд болон хацрын хэсэгт тавих хэрэгтэй.
  • Жинг 3-7 минут тавиад 10 минут завсарлах ба энэ аргыг 3 удаа давтана. Хагалгааны хэсгийг хуурай байлгахаа мартаж болохгүй

Хавдрыг хөөх бүлээн жин

Яагаад/h6>

  • Бүлээн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг учираас хөхрөлтийг хурдан арилгахад сайн нөлөөтэй.
Хэзээ
  • Хагалгааны дараа 3дахь өдрөөс эхлэн тавьж эхлэх бөгөөд хүйтэн халуун жинг сонгож тавиад 5дахь өдрөөс зөвхөн бүлээн жин тавих хэрэгтэй.
Яаж
  • Жингээ халуун усанд 10 минут байлгаж, эсвэл шарах шүүгээнд багахан халааж хэрэглэж болно. Энэ үед жингээ хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
  • Хагалгааны хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар жинг тавина. Үүний өмнө гарын нимгэн арьсан дээрээ шалгаж үзхийг зөвлөж байна.
  • Жинг дух, нүдний дундах хэсэг, хацар зэрэг газар тавих хэрэгтэй. Учир нь хагалгааны хэсэгт шууд хүрвэл түлэгдэх аюултай.
  • 3-7 минут тавиад 10 минут завсарлах замаар 3 удаа давтана.

 

 

 

Хагалгааны дараах сувилгаа

Хагалгааны дараах сэхээний өрөө

Хагалгааны дараа өвчтөнүүд маань хүссэнээрээ амарч тухлах боломжтой өрөөг бид бэлдсэн. Сувилагчид танд хүйтэн жин тавин хагалгааны дараах арчилгааны талаар тайлбарлах болно.

Өвчтөний өрөө

Хүнд төрлийн хагалгаанд орсон өвчтөнүүд маань эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлж эмчийн хяналтанд байдаг.

Эмчилгээний өрөө

Хурдан эдгэрэлтэнд тустай төрөл бүрийн эмчилгээ үйлчилгээг энэ өрөөнөөс авах боломжтой.

Grand

Хаван хөөх

6 төрлийн аргаар хаван хөөх үйлчилгээг хүргэдэг. Relax-F, Endermologie, and Power Shape эсэн аппаратууд байдаг бөгөөд аппарат тус бүрт хаван хөөх 2 арга байдаг.

Арьс арчилгаа

oil massage болон радио долгионы эмчилгээгээр үйлчилж байна.

Үлдсэн өөхийг задлах

Power shape & Ultrasound аппаратны тусламжтайгаар үлдсэн өөхийг задладаг бөгөөд эмчилгээний үр дүнд өндрөөр гардаг.


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.