Pre-operation

Хагалгааны өмнөх бэлтгэл

Хагалгааны өмнөх бэлтгэл

Нүд, хамрын мэс засал хийлгэх гэж байгаа үйлчлүүлэгчиддээ анхааруулах нь
01
Та давхраа оруулхын тулд наалт болон цавуу хэрэглэдэг бол түүнийгээ хагалгаанаас 2 долоо хоногын өмнө болих хэрэгтэй
02
Хэрэв та нүдний болон бусад архах өвчтэй бол бидэнд урьдчилан мэдэгдэнэ үү
03
Нүдний ямар нэгэн өвчтэй эсэхээ шалгаж мэдээрэй. Мөн хагалгаанаас өмнө 3 долоо хоногын дотор ханиад хүрч халууран цэр гарч, найтааж байсан бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
04
Хэрэв та ринит боон синутис-ай бол урьдчилан хэлэх хэрэгтэй. Эдгээр нь хагалгааны үр дүнд нөлөөлөхгүй ч ринит эдгэрэлтэнд нөлөөлж болох учир бид тусгайлан эм бэлдэж өгөх болно.

Үндсэн бэлтгэл

Нүүр
  • Нүүрээ бүрэн цэвэрлэж ямар ч будаггүй байна
  • Гоёл чимэглэл зүүгээгүй байх
  • Малгай болон маск бэлдэж ирэх
  • Линз болон нүдний шил зүүхгүй байх, хагалгааны өмнө 2-3 долоо хоног зүүхгүй байх
  • Эрэгтэй өвчтөний хувьд сахлаа хуссан байх
Хөх
  • Хагалгааны хэсгийн үсээ хусаж зассан байх
  • Хагалгааны өдөр дээгүүрээ өргөн том хувцас өмсөж ирэх
  • Дотуур хувцас хийн авч явах зүйл бэлдэж авчираарай
Гар
  • Хумсны будгаа арилгасан байх
  • Өөх соруулах тохиолдолд урт өргөн цамц бэлдэх
Бие
  • Хагалгааны өмнө заавал усанд орох ёстой
  • Өөх соруулах тохиолдолд илүү дотуур хувцас бэлдсэн байх
  • Биед эвтэй хувцаслах
Хөл
  • Хумсны будгаа арилгах
  • Бид бариу урт трико өмсөхгүй байхыг зөвлөж байна
  • Шилбэний булчингын хагалгааны тохиолдолд дунд зэргийн өсгийтэй гутал/5-8см/ бэлдэж ирэх

Хагалгааны өмнө болон хойно анхаарах зүйлс

01
Та гарын болон хөлний хумсны будгаа арилгасан байх.
02
Ямар нэгэн гоёл чимэглэл зүүгээгүй байх./ээмэг, зүүлт зэрэг/
03
Малгай болон маск бэлдэж ирхийг хүсэж байна.
04
Хагалгааны өдөр линз болон нүдний шил зүүхгүй ирэх хэрэгтэй.
05
Эрэгтэй өвчтөн сахлаа хуссан байх
06
Ердийн хагалгааны өмнө 8 цаг хоол идээгүй байх ёстой./амттан, ус, бохь ч болохгүй/
07dt>
Хэрэв та удаан хугацаагаар ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол түүнийгээ хагалгааны өдрөөс 2 долоо хоногын өмнөөс завсарлах хэрэгтэй.
08dt>
Архи болон тамхийг 3өдрийн өмнөөс завсарлах
09dt>
Сарын тэмдэгээ зохицуулах хэрэгтэй. Цус алдалт ихсэх боломжтой.
10t>
Та хүнд төрлийн ханиад хүрч халуурч, ханиалгаж, цэр гарч байгаа бол хагалгааг хойшлуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
11dt>
Хагалгааны өмнөх шөнө маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Хавдалтанд сайнаар нөлөөлдөг.
12t>
Захиалагдсан хагалгааны цагаас 30 минутын өмнө эмнэлэг дээр ирсэн байх.
13t>
Эмнэлэгт хэвтэх өвчтөнүүд хэрэглэх зүйлсээ бэлдэж ирнэ үү /нүүрний будаг, үсний боолт, утасны цэнэглэгч зэрэг/
14t>
Хагалгааны дараагаар нийтийн тээвэр ашиглан явхыг санал болгож байна. Машин барих нь аюултай байж болзошгүй.

 

 

 

Хагалгааны дараах өөрөө асаргаа

Хагалгааны үр дүн өвчтөн эмнэлгээс гарсаны дараах өөрөө арчилгаанаас маш ихээр хамаардаг билээ.Бидний зөвлөх арчилгааны аргыг хатуу мөрдөх нь хавдрыг хөөн хурдан эдгэрэх гол зам юм.

Хавдрыг хөөх хүйтэн жин

Яагаад
  • Хүйтэн жин нь өвдөлтийг намдааж хавдалтаас үүсэх судасны нарийслийг зогсоодог.
Хэзээ
  • Хагалгааны дараах 2 дахь 3 дахь өдрүүдэд өндөр үр нөлөөтэй. Үүний дараагаар халуун жин тавих хэрэгтэй бөгөөд 2-3 долоо хоногын дараагаар жин тавих хэрэггүй болох юм.
Юуг
  • Хүйтэн жинг та эмнэлгээс, эмийн сангаас, болон өөрөө бэлдэж болно.
Яаж
  • Хүйтэн жинг багахан үрхэд хайлж эхлэдэг
  • Жин тавих хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар хүйтэн жин тавих хэрэгтэй.
  • Хүйтэн жинг дух, нүдний хооронд болон хацрын хэсэгт тавих хэрэгтэй.
  • Жинг 3-7 минут тавиад 10 минут завсарлах ба энэ аргыг 3 удаа давтана. Хагалгааны хэсгийг хуурай байлгахаа мартаж болохгүй

Хавдрыг хөөх бүлээн жин

Яагаад
  • Бүлээн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг учираас хөхрөлтийг хурдан арилгахад сайн нөлөөтэй.
Хэзээ
  • Хагалгааны дараа 3дахь өдрөөс эхлэн тавьж эхлэх бөгөөд хүйтэн халуун жинг сонгож тавиад 5дахь өдрөөс зөвхөн бүлээн жин тавих хэрэгтэй.
Яаж
  • Жингээ халуун усанд 10 минут байлгаж, эсвэл шарах шүүгээнд багахан халааж хэрэглэж болно. Энэ үед жингээ хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
  • Хагалгааны хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар жинг тавина. Үүний өмнө гарын нимгэн арьсан дээрээ шалгаж үзхийг зөвлөж байна.
  • Жинг дух, нүдний дундах хэсэг, хацар зэрэг газар тавих хэрэгтэй. Учир нь хагалгааны хэсэгт шууд хүрвэл түлэгдэх аюултай.
  • 3-7 минут тавиад 10 минут завсарлах замаар 3 удаа давтана.


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.