Patient Care


Эмчилгээний систем

Хагалгааны өмнөх бэлтгэл

01
Эхлээд зөвлөгчтэй уулзаж хагалгааны талаарх ерөнхий чиг зөвлөгөө авна.
02
Өвчтөний биеийн байдлыг үзэж шинжилнэ.
03
Шүдний болон эрүү нүүр судлалын эмчтэй уулзаж оношилгоо авна.
04
Хариуцсан эмчтэй уулзаж биеийн байдал болон шинжилгээнд дээр тулгуурласан эмчилгээний аргын талаар зөвлөгөө авна.
05
Дахин ерөнхий зөвлөгчтэй уулзаж хагалгааны үйл явцын талаар зөвлөгөө авч сонирхсон мэдээлэлээ авна.
06
Хагалгааны өмнөх өвчтөний биеийн байдлыг шинжилнэ.

Ерөнхий бэлтгэл

  • Та гарын болон хөлний хумсны будгаа арилгасан байх.
  • Ямар нэгэн гоёл чимэглэл зүүгээгүй байх./ээмэг, зүүлт зэрэг/
  • Малгай болон маск бэлдэж ирхийг хүсэж байна.
  • Хагалгааны өдөр линз болон нүдний шил зүүхгүй ирэх хэрэгтэй.
  • Эрэгтэй өвчтөн сахлаа хуссан байх
  • Ердийн хагалгааны өмнө 8 цаг хоол идээгүй байх ёстой./амттан, ус, бохь ч болохгүй
  • Хэрэв та удаан хугацаагаар ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол түүнийгээ хагалгааны өдрөөс 2 долоо хоногын өмнөөс завсарлах хэрэгтэй.
  • Архи болон тамхийг 3өдрийн өмнөөс завсарлах
  • Та хүнд төрлийн ханиад хүрч халуурч, ханиалгаж, цэр гарч байгаа бол хагалгааг хойшлуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
  • Хагалгааны өмнөх шөнө маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Хавдалтанд сайнаар нөлөөлдөг.
  • Захиалагдсан хагалгааны цагаас 30 минутын өмнө эмнэлэг дээр ирсэн байх.
  • Эмнэлэгт хэвтэх өвчтөнүүд хэрэглэх зүйлсээ бэлдэж ирнэ үү /нүүрний будаг, үсний боолт, утасны цэнэглэгч зэрэг
  • Хагалгааны дараагаар нийтийн тээвэр ашиглан явхыг санал болгож байна. Машин барих нь аюултай байж болзошгүй.

 

 

 

Нүүрээ цэвэрлэх

Хагалгааны дараах өдрөөс шүдээ угаах, нүүрээ угаах зэрэг нь боломжтой боловч нүүр цэвэрлэгч хэрэглэх, үсээ угаах зэрэг нь хориотой. Эрүү нүүрний хагалгаа, хагалгааны хавдар зэрэг нь арьсанд стрэсс өгч муугаар нөлөөлөх боломжтой. Үсээ угаахдаа болж өгвөл хэвтээ байрлалтайгаар норгоно.

Хавдрыг хөөх хүйтэн жин

Яагаад

Хүйтэн жин нь өвдөлтийг намдааж хавдалтаас үүсэх судасны нарийслийг зогсоодог.

Хэзээ

Хагалгааны дараах 2 дахь 3 дахь өдрүүдэд өндөр үр нөлөөтэй. Үүний дараагаар халуун жин тавих хэрэгтэй бөгөөд 2-3 долоо хоногын дараагаар жин тавих хэрэггүй болох юм.

Юуг

Хүйтэн жинг та эмнэлгээс, эмийн сангаас, болон өөрөө бэлдэж болно.

Яаж

- Хүйтэн жинг багахан үрхэд хайлж эхлэдэг

- Жин тавих хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар хүйтэн жин тавих хэрэгтэй.

- Хүйтэн жинг дух, нүдний хооронд болон хацрын хэсэгт тавих хэрэгтэй.

- Жинг 3-7 минут тавиад 10 минут завсарлах ба энэ аргыг 3 удаа давтана. Хагалгааны хэсгийг хуурай байлгахаа мартаж болохгүй

 

 

Хавдрыг хөөх бүлээн жин

Яагаад

Бүлээн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг учираас хөхрөлтийг хурдан арилгахад сайн нөлөөтэй.

Хэзээ

Хагалгааны дараа 3дахь өдрөөс эхлэн тавьж эхлэх бөгөөд хүйтэн халуун жинг сонгож тавиад 5дахь өдрөөс зөвхөн бүлээн жин тавих хэрэгтэй.

Яаж

- Жингээ халуун усанд 10 минут байлгаж, эсвэл шарах шүүгээнд багахан халааж хэрэглэж болно. Энэ үед жингээ хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.

- Хагалгааны хэсэгт нимгэн алчуур тавьсны дараагаар жинг тавина. Үүний өмнө гарын нимгэн арьсан дээрээ шалгаж үзхийг зөвлөж байна.

- Жинг дух, нүдний дундах хэсэг, хацар зэрэг газар тавих хэрэгтэй. Учир нь хагалгааны хэсэгт шууд хүрвэл түлэгдэх аюултай.

- 3-7 минут тавиад 10 минут завсарлах замаар 3 удаа давтана.


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.