Mini Tummy Tuck

Гэдэсний мини хагалгаа

Гэдэсний хэсгийн өөх соруулах+ унжсан арьсыг авах+ бэлхүүсийг дотогш агшаах

Гэдэс хэсэгтээ өөх багатай ч унжсан арьс ихтэй бүсгүйчүүдэд тохирсон хагалгаа юм.

Гэдэсний мини хагалгаа

Зөвхөн зэдэс хэсэгт хийгддэг бөгөөд гэдэсний бүтэн хагалгааг бодвол зүсэлтийн хэмжээ бага байдаг. Гэдэс хэсгийн унжсан арьс болон илүүдэл өөхийг авах мэс ажилбарыг хэлдэг. Хүйсний хэсгээр өөх ихтэй биш ч унжсан арьс ихтэй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой арга юм.

Хагалгааны арга

Гэдэсний доод хэсэгт зүсэлт хийн илүүдэл өөх болон унжсан арьсыг авдаг. Ингэснээр гэдэс бүхэлдээ нарийсан харагддаг. Хагалгааны хугацаа 2 цаг орчим болдог бөгөөд ердийн гэдэсний хагалгаанаас хурдан явагддаг ч үр дүн өндөртэй хагалгаа юм.

Давуу тал

01
Илүүдэл өөхийг авсанаар бэлхүүсийг нарийн болгодог.
02
Урт том сорив үлддэггүй
03
Хагалгааны арга хялбар бөгөөд шаардагдах хугацаа бага байдаг. Үүнтэй холбогдоод эдгэрэлтийн хугацаа ч мөн хурдан байдаг.


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.