MACS (Minimal Access Cranial Suspension)

Нүүр татах

Унжсан хацар+Нүүрний доод хэсгийн унжилт+Хүзүүний арьсны унжилтыг шийднэ.

What is MACS Life?

Нүүрний арьсны SMAS давхрагыг татаж өгдөг хагалгаа юм.
Чихны урд хэсгээр зүсэлт хийн унжсан арьс төдийгүй доорх
булчинг хамт татаж өгдөгөөрөө хагалгааны үр дүн өндөр,
үргэлжлэх хугацаа урт байдаг сайн талуудтай.

SMAS давхрага гэдэг нь

Арьсны доор байрлах нимгэн булчингын давхрага бөгөөд
нүүрний булчингын хөдөлгөөнийг арьсруу дамжуулж
өгөх үүрэг гүйцэтгэдэг давхрага юм.
Арьстай маш нягт холбогдсон байдаг ба энэ давхрага
суларсанаар хөгшрөлтийн гол илэрхийлэл болсон
хацар унжилтыг үүсгэдэг.
Тиймээс хацрын унжилтыг татхад SMAS дахрага маш чухал нөлөөтэй юм.

M-Sling

Хацар унжиж эрүүний хэлбэр харагдахгүй болсон тохиолдолд

M-Sling хагалгаа, эрүүний хэлбэрийг гаргаж, унжсан нүдний буланг өргөнө.

M-Sling таталт нь:

Хацар хэт их унжаагүй үед хийхэд тохиромжтой. Тусгай утас ашиглан суларч унжсан арьсыг татах замаар явагддаг хагалгаа бөгөөд хацрын унжилтыг өргөхөөс гадна унжилтыг зогсоох сайн талуудтай.

 

Давуу талууд
01. Хацрын унжилт арилна

02. Нүдний гадна булангын унжилтыг зэрэг татах боломжтой

03. Унжилтыг татхаас гадна урьдчилан сэргийлэх өндөр нөлөөтэй

04. Хагалгаа нь харьцангуй энгийн бөгөөд эдгэрэлт хурдан

05. Хагалгааны дараах сорив нүдэнд харагдахгүй

Нүүрний бүтэн таталт

Унжсан нүүрний арьсыг бүхэлд нь татна.

Чихний урдаас эхлэн хуйх хүртэлх зүсэлтийг ашиглан залуу насыг тань эргүүлэн өгнө.

Нүүрний бүтэн таталт гэдэг нь:

Чихний урд хэсгээс эхлэн хуйх хүртэлх зүсэлтээр нүүрний арьсыг бүхэлд нь татан өргөж өгдөг хагалгаа юм. Хагалгааны үр дүн өндөрч зүсэлтийн хэмжээ их учир эдгэрэлтийн хугацаа урт байдаг сул талтай.

Давуу талууд
01. Зүсэлтийн хэмжээ их учир хагалгааны үр дүн маш өндөр

02. Зөвхөн нүүрний арьс биш хүзүүний үрчлээнд хүртэл сайнаар нөлөөлдөг.

Хагалгааны арга

Хүзүүний гүн үрчлээг татах

Хүзүүний үрчлээнээсээ салан эрүүний хэлбэрээ сэргээх арга

Хүзүүний үрчлээ нь арьсны сулрал болон байнгын хүзүүний хөдөлгөөнөөс болон үүсдэг. Нас ахих тусам хүзүүний өөх нь агшиж, эрүүний доод хэсгийг барьж байдаг булчин суларснаар доош унжхад хүрдэг. Хүзүүний хөгшрөлтийн шалтгаан нь олон янз байдаг бөгөөд шалтгааныг оношлон түүнд таарсан эмчилгээг хийх нь чухал. Арьс нь сулраагүй өөх нь хорогдсон тохиолдолд өөх суулгах аргаар хялбархан засаж болох ч арьс суларч үрчлээ үүссэн тохиолдолд илүү нарийн эмчилгээ хэрэгтэй болдог.

Давуу тал
01. Эрүүний хэлбэр дахин сэргэнэ

02. Хүзүүний хөндлөн үрчлээ болон бусад хэсэгт өндөр үр нөлөөтэй

03. Хүзүүний унжилт засарна.

Хагалгааны арга

01
Чихний ард 2-3см зүсэлт хийн хүзүүний гол хэсэг хүртэлх арьсыг
хөндийрүүлж унжсан өөхийг соруулна.
02
Хүзүүний гол хэсэгт зүсэлт хийн давхар эрүү үүсгэгч өөхийг соруулан авна.
03
Хүзүүний хөндлөн үрчлээний арьсыг татан илүү хэсгийг таслан
авсаны дараагаар булчинг утсаар татан чихний ард хэсэгт тогтооно.




Хүзүүний жижиг үрчлээг татах

Хүзүүний үрчлээ хэт ихсээгүй тохиолдолд хэрэглэх арга бөгөөд хөндлөн гарсан үрчлээнээс илүү уртаашаа гарсан унжилтын үрчлээнд сайнаар нөлөөлдөг.


Давуу талууд
01. Эрүүний хэлбэр сэргэнэ

02. Эрүүний дор сорив үлдэхгүй

03. Эрүүний унжилт засарна

Хагалгааны арга

01
Чихний ард 2-3см зүсэлт хийн хүзүүний гол хэсэг хүртэлх арьсыг хөндийрүүлж унжсан өөхийг соруулна.
02
Үүний дараагаар тусгай утас болон индутайн ашиглан булчинг татаж чихны ард тогтооно.


EZ Lift

Зүсэхгүйгээр, соривгүйгээр нүүрээ татан хурдан эдгэрэх шилдэг арга

Удаан үргэлжлэх хагалгааны үр дүн, EZ lift!

EZ lift –ын хагалгааны арга

Ашиглах утасны хувьд Polypropylen Monofilament-ээс бүтсэн, жириин утаснаас 2-3 дахин бат бөх ба тэр хэмжээгээрээ хүчтэй татах чадварыг агуулсан байдаг. Утсыг чихнээс дээш 1,5см зайд тогтоосны дараагаар нүүрний татах хэсэгт байрлуулан татдаг.

Давуу тал ба онцлог
01. Нүүрний хэсгээс зөвхөн нэг цэг биш өргөн хүрээгээр татах боломжтой.

02. Зүсэлт бараг байхгүй учир жирийн амьдралдаа орход хялбар, хурдан байдаг.

03. Хэсэгчилсэн мэдээ алдуулалтаар 30 минут орчмын дотор хийгддэг бөгөөд хавдах хөхрөх явц бараг байдаггүй.

04. Нүүрний арьсыг татахаас гадна арьсны гүнд утас шингэж кологен ялгаруулдаг сайн талтай.

Хагалгааны дараах арчилгаа
01. Хагалгаанаас хойш 7 дахь өдөр эмчид үзүүлэх хэрэгтэй, хагалгааны дараах арчилгааг бид хийх болно.

02. Хагалгааны дараа 2 хоногоос шүршүүрт орж, нүүрээ угааж болно.

03. Хагалгааны дараа 7 хоног орчим хоол зажилхад хүндүүрлэж болно.

04. Утас бүрэн тогтох хүртлэх 1 сарын хугацаанд нүүрээ хэт ихээр хөдөлгөж болохгүй.

05. Хагалгаанаас хойш 2 сарын хугацаанд массаж болон арьсыг халаадаг эмчилгээнд орж болохгүй.

06. Унтахдаа нам дэр дэрлэж цэх хэвтэнэ. /витамин С хэрэглэх нь арьсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.