Female Hair Loss

Эмэгтэйчүүдийн үс уналт

Үс уналтаа Гранд гоо сайхны эмнэлгийн үс суулгалтын төвөөр шийдвэрлүүлээрэй

Үс уналт нь эмэгтэйчүүдийн бас нэгэн том асуудал болдог бөгөөд эрэгтэйчүүдийн үс уналтаас олон талаараа өөр байдаг учир анхаарах зүйлс олон байдаг.

Эмэгтэйчүүдийн үс суулгалтын төв

Ердийн эрэгтэйчүүдийн халзралаас ялгаатай эмэгтэйчүүдийн үс уналтын шалтгааныг олж эмчилхэд гол анхаарлаа тавин ажилладаг төв юм. Эмэгтэйчүүдийн үс уналтыг өвчтөн бүрт таарсан, системчилсэн эмчилгээний аргаар амжилттай эмчилж байна.

Эмэгтэйчүүдийн үс уналтын онцлог

Эрэгтэйчүүдийн үс унах шалтгаан нь ихэвчлэлн удам дагсан байдаг. Эмэгтэйчүүдийн шалтгаан нь удам дагхаас илүүтэй жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, жирэмснээс хамгаалах эмийн буруу хэрэглээ, хоолны дэглэм зэргээс болоод гормоны тэнцвэр алдагдах, мөн стресс болон орчны өөрчлөлтөөс болсон байдаг. Эрэгтэйчүүдийн хуйх нь гэмтэж үс уналт явагдаг бол эмэгтэйчүүдийн хуйнаас илүүгээр үсний гол хэсгээр гэмтэж хугралт явагдах нь элбэг байдаг

Эмэгтэйчүүдийн үс уналтыг зогсоох эмчилгээ

Үс уналтын эмчилгээ нь эмийн арга, үс суулгах мөн хуйхны арчилгаа гэсэн 3 том хэсэгт хуваагддаг. Эрэгтэйчүүдийн хувьд эмийн аргаар үс уналтыг зогсоох нь өндөр үр дүнтэй байдаг ч эмэгтэйчүдийн хувьд гормоны тэнцвэргүйжилтэй холбогдолтой учир эмээс илүүгээр үс дахин суулгах нь хамгийн үр дүнтэй арга байдаг.


Анхаарах зүйл :
Үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдлаас хамаарч
Гоо сайхны мэс заслын үр дүн өөрчилөгдөх боломжтойг харгалзаж
Вэбсайтны мэс заслын өмнө ба дараах зурагтай танилцана уу.